/ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 03 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 03 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 03 ДУГААР УЛИРЛЫН

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

2023.10.05                                                                                                                Сүмбэр

 

Цагдаагийн хэлтсийн 2023 оны 03 дугаар улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын  хурлын танхимд  09:00 цагаас 11:00 цагийн хооронд  зохион байгуулав.

Энэ  оны  03 дугаар улирлын  сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулах төлөвлөгөө, дэгийг гарган батлуулан зөвлөгөөнөөр цагдаагийн хэлтсийн 03 дугаар улирлын сахилгын дүн мэдээ, албаны шалгалтын болон прокурорын газраас ирүүлсэн шаардлагын талаарх танилцуулга, мэдээлэл, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний санал, Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/201 дугаартай тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, сахилгын дүрэм”, Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод Хяналт, Аюулгүй   байдлын газрын даргын 6/5288 дугаартай албан бичгээр ирүүлсэн прокурорын шаардлагад дүн шинжилгээ хийсэн дүнгийн тухай мэдээлэл, үүрэг, Цагдаагийн хэлтсийн даргын энэ оны эхний хагас жилийн сахилга харицлагын зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг зэргийг тус тус танилцуулж ажиллав.  

Зөвлөгөөнд нийт 77 алба хаагч, ажилтан  хамрагдахаас томилгоот үүрэг гүйцэтгэж байгаа 7, ээлжийн амралттай 4, өвчтэй 1, сургуулийн чөлөөтэй 1 алба хаагч хамрагдаагүй, тасалсан алба хаагч байхгүй. Ирц 83,1 хувьтай.

Алба хаагч нарт зөвлөгөөн зохион байгуулах дэгийг танилцуулж дэгтэй холбоотой өөрчлөлт оруулах санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Энэ оны эхний 03 дугаар улиралд Офицер бүрэлдэхүүнээс гаргасан  зөрчил урьд оны мөн үед 11 алба хаагч холбогдож байсан бол энэ оны 03 дугаар улирлын байдлаар 9 нэгжээр буюу 82 хувь буурсан.

Ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан зөрчил урьд оны мөн үед бүртгэдээгүй бөгөөд энэ оны 03 дугаар улирлын байдлаар 1 бүртгэгдэж 100 хувь өгссөн үзүүлэлттэй байна.

Зөрчлийн байдлыг авч үзвэл:

ü  Удирдах албан тушаалтан ёс зүйн хувьд бусдад үлгэр дууриалал үзүүлээгүй 1,

ü  Иргэнтэй зүй бус харилцсан 2

Урьд оны мөн үетэй харьцуулбал иргэнтэй зүй бус харилцсан гэх зөрчил 2  буюу ижил түвшинд байгаа бөгөөд удирдах албан тушаалтан ёс зүйн хувьд бусдад үлгэр дууриалал үзүүлээгүй гэх зөрчил шинээр бүртгэгдсэн байна.

Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд "Цагдаагийн албан хаагчийн сахилгын  дүрэм"-ийн 1 дүгээр зүйлийн 1.8.2, 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.9, 3 дугаар зүйлийн 3.1.1, "Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.3.10, 2.3.12, 2.4.3, 2.4.4 зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасан "Албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах"
сахилгын шийтгэл,  Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Шинэбаяр "Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 1 дүгээ зүйлийн 1.4, 2 дугаар зүйлийн 2.3.5, Цагдаагийн эргүүл, харуулын дүрмийн 34 дүгээр зүйлийн 34 "в"-д заасан зөрчлөөр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1 дахь хэсэгт зааснаар "Сануулах" сахилгын шийтгэл, Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Хишигдалай "Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.2.3, ЦБҮАЖ (код-921) 921.6 дахь хэсэгт заасан зөрчлөөр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасан "Албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сар 20 хувь бууруулах" сахилгын шийтгэл тус тус хүлээсэн ба эдгээр 3 алба хаагчдаас өөрийн гаргасан зөрчил дутагдал болон дээрх зөрчил гаргахад нөлөөлсөн хүчин зүйлийн талаар алба хаагчдад мэдээлэл хийж өөрийн гаргасан зөрчил дутагдлыг давтан гаргахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх өөрийн мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлж ажиллах талаар үүрэг амлалт авч ажиллав.

Нэгжийн  дарга нараас  өөрийн хариуцсан алба хаагч, ажилтны  сахилга, хариуцлагын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, зохион байгуулсан сургалт, соён гэгээрүүлэх ажил, удирдах болон ахлах албан тушаалтны харилцаа хандлага, манлайлалыг дээшлүүлэх,  цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

Цагдаагийн хэлтсийн даргаас Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/201 дугаартай тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, сахилгын дүрэм”-ийг алба хаагч нэг бүрээр судлуулах, сургалтыг чанар үр дүнтэй зохион байгуулан жилийн эцсээр шалгалт авч, үр дүнг тооцох, удирдах болон ахлах албан тушаалтны харилцаа хандлага, манлайлалыг дээшлүүлж, алба хаагч ажилтны нийгмийн асуудал, ажил албанд нь сургах, мэргэшүүлэх, дадлагажуулахад онцгой анхаарах, албаны бэлэн байдал хангах зэрэг нийт 12 төрлийн үүрэг, ажлын чиглэлийг бичгээр өгч алба хаагчдаар гарын үсэг зуруулан баталгаа гаргуулан авч ажилласан бөгөөд сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй 3 алба хаагчийг хамт олны өмнө сайшааж ажилласан.

Мөн сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Б.Наранцэцэг алба хаагчдад “Бүлгийн сэтгэл зүй” сэдвээр 1,5 цагийн дасгал /бүлгийн ажил/ зохион байгуулж ажилласан болохыг илтгэн танилцуулъя.

            

   

 

 

 

ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХОШУУЧ                                       Б.ӨЛЗИЙТОГТОХ             

 

 

 

ТАНИЛЦСАН:

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                              Ц.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗУРГААР ХАРУУЛАВ

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                      

 

 

         

         

 

   

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна