/ Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасаг / Мөрдөн байцаах тасаг

Мөрдөн байцаах тасаг

  

МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

        Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь анх Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны 1980 оны 51 дүгээр тогтоол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 252 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын “Зарим аймаг, хотын Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийг өргөтгөн газар байгуулах тухай” 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн цагдан сэргийлэх ангийг 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлтэс болгон гүйцэтгэх ба сэргийлэн хамгаалах тасагтайгаар байгуулж, тус Цагдаагийн хэлтсийн орон тоонд Чойрын Цагдан сэргийлэх группын орон тоог баталж дарга, мөрдөн байцаагч, сэргийлэн хамгаалах байцаагч, 4 сэргийлэгчийн орон тоотойгоор байгуулагджээ.

        Цагдан сэргийлэх группын анхны мөрдөн байцаагчаар цагдаагийн дэслэгч Ш.Бат-Энх томилогдон ажиллаж байжээ. 1991 онд  Чойр хотын Цагдаагийн хэлтэс болон өргөжүүлэхэд “Мөрдөн байцаах тасаг” үүсэн бий болж ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар тасгийг удирдан ажиллаж байжээ.

        ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар тус Цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог шинэчилэн баталж гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий эрүү, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх тасгуудыг нэгтгэн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болж өөрчлөгдөн ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн  ЦЕГ-ын даргын 5/297 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар тус хэлтэст Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг болж өөрчлөгдсөн, мөн  2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Хэрэг бүртгэх Мөрдөн байцаах тасгийг өөрчлөн Мөрдөн байцаах тасаг болгон өөрчилсөн.

МӨРДӨН БАЙЦААГЧААР

         Д/ч Ш.Бат-Энх, ахлагч Т.Даваасүрэн, У.Туул /энгийн/, д/ч Х.Одгэрэл, д/ч С.Амартүвшин, д/ч З.Батшандас, д/ч Д.Дугарсүрэн, а/д Х.Баатар, а/д Б.Цогтбаатар, д/ч Л.Раднаабаатар, д/ч Э.Чимэдрэгзэн, д/ч П.Амартүвшин, а/д Д.Балжинням, х/ч Д.Цэвээндулам, а/х Д.Болдбаатар, а/х Ч.Чулуунбаатар, а/д Р.Нэргүй, а/х Ц.Доржсүрэн, д/ч Б.Эрдэнэдалай, х/ч Э.Сарантуяа, д/х Г.Содномдаржаа,  д/ч Б.Алтансүх, а/д Г.Нямдорж, а/х Б.Энхтөр, д/ч Б.Цогтгэрэл, х/ч Г.Одбаяр, а/х Өлзийтогтох, х/ч Н.Баярзолбоо, д/ч Мөнхдэлгэрэх, , а/х А.Цогбадрах, д/ч Л.Ганбаатар нар ажиллаж ахлах ахлагч Н.Отгонбаяр, Н.Бат-Отгон /энгийн/ нар зарлага цагдаагаар ажиллаж  байсан.

        Тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа А.Алтангартаам, ахлах мөрдөгчөөр, цагдаагийн ахлах дэслэгч Н.Дашдондог, мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Э.Майнбаяр, мөрдөгч цагдаагийн дэслэгч А.Дэлгэрмаа, мөрдөгч цагдаагийн дэслэгч С.Мөнх-Эрдэнэ, мөрдөгч цагдаагийн дэслэгч Д.Дөлгөөн нар  нар ажиллаж байна.

 

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна