/ Үйл ажиллагааны тайлан 03 дугаар улирал

Үйл ажиллагааны тайлан 03 дугаар улирал

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

 2023ОНЫ  03 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2023.10.05                                                                                                                             Говьсүмбэр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр 59 баримт бичгийн хүрээнд 104, Мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилт, шалгуур үзүүлэлт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тус тус  батлуулан  зүйл заалтыг тусгасан төлөвлөгөө гарган  хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгаажуулж биелэлт үр дүнг улиралаар тооцон ажилласан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/, аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргасан албан даалгавар, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

 

Цагдаагийн хэлтсийн  даргын зөвлөлийн хурлаар 2023 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилээр гарган, төлөвлөгөөний дагуу даргын зөвлөлийн хуралдааныг 6 удаа  38 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэн зөвлөлийн хурлын мэдээллийг нэгтгэн тухай бүр  алба хаагч нарт танилцуулан ажиллав. Мөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх санал, материалыг нэгжийн дарга нараас сар бүр авч нэгтгэн төлөвлөгөөнд тусган  хэвшүүлсэн.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 180 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр (“А” тушаал 56), хүний нөөцийн чиглэлээр (“Б” тушаал 124) гарган хэрэгжүүлж ажиллав.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

2020 онд бүтэц дотор шинээр Эрүүгийн цагдаагийн тасагт Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313 дугаар тушаалаар Замын цагдаагийн зохицуулагч 1, мөн оны А/316 дугаар тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч 1, А/319 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч 1, А/06 дугаар тушаалаар сэтгэл зүйч 1, А/318 дугаар тушаалаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч 1 орон тоо батлагдаж нийт 87 орон тоотойгоор үндсэн  үүргээ  гүйцэтгэн ажиллаж байна. 

Энэ оны эхний 03 дугаар улирлын байдлаар  Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга 1, чиглэлийн ахлах мэргэжилтэн 1, эрүүлжүүлэх саатуулах байрны эмч 1, цагдаа зохицуулагч 1, багийн цагдаа 1, нийт 5 орон тоо дутуу, 77 алба хаагч, 5 энгийн ажилтан ажил үүрэг гүйцэтгэв.

        Цагдаагийн хэлтэст сул орон тоог нөхөх,  нөөц бүрдүүлэх зорилгоор 4 удаагийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулах зарыг  хэлтсийн  цахим хуудас,  мэдээллийн самбар, орон нутгийн хэвлэл, мэдээ мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 25 удаа иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулав.

       Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-901/-д заасан  сул орон тоонд тавигдах болзол шаардлага хангасан 6 иргэний материал,  холбогдох судалгааг хийж, даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж, шаардлага хангасан 6 иргэний санал, материалыг Цагдаагийн ерөнхий газрын  Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад  хамруулан 5 иргэнийг сул орон тоонд томилуулан ажиллав. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаал дэвшүүлэх /код-909/”-ын дагуу болзол шаардлага хангасан, хүний нөөцийн судалгаа, алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ, ажлын үзүүлэлт, төрийн албаны мерит зарчмыг баримтлан даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэж 5 иргэнийг ахлагчаар, 4 ахлагчийг офицероор,  4 офицерыг ахлах (1), чиглэлийн ахлах 1, тасгийн даргаар 3, хэлтсийн даргын нөөцөд 2  нийт 17 алба хаагчийг тус тус цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэх саналыг хүргүүлэн шалгалтад тэнцсэн 5 иргэнийг ахлагчаар, 4 ахлагчийг офицероор,  3 офицерыг ахлах, чиглэлийн ахлах 1, тасгийн даргаар 3 тус тус алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэн шийдвэрлүүлсэн.

        Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 40, эмэгтэй офицер 7, эрэгтэй ахлагч 36, эмэгтэй ахлагч 1 ажиллаж байгаа ба тэдгээрийн 68,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь бүрэн дунд, 11,4 хувь нь тусгай дунд боловсролтой байна. Алба хаагчдын 43,5 хувь нь офицер, 50,4 хувь нь ахлагч, 6,1 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 65,8 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

        Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 20 алба хаагч байгаагаас  хэлтсийн даргын тушаалаар цалинтай 2, ээлжийн амралтаас 18 алба хаагч чөлөө авсан.

        Шинээр томилогдсон 15 алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан танилцуулгыг  даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж, үр дүнг тооцож ажиллав.

           Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс ирүүлсэн хамтын ажиллагаатай Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харъяа академи, их, дээд сургууль, Дотоодын хэргийн их сургуулийн эчнээ, бакалавр, энгийн дээд сургуулийн сургалтын талаарх албан бичгийг алба хаагчдад танилцуулан ажиллаж,  Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч Дотоод хэргийн их сургуулийн магистр, Хууль зүйн “Орхон” их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд магистрын сургалтад 8, баклаварын сургалтад 8 алба хаагчийг тус тус суралцах боломж нөхцөлөөр ханган Дотоод хэргийн их сургуулийн магистрыг 1 алба хаагч, Орхон их сургуулийн магисрыг 8 алба хаагч төгсөж диплом, энгэрийн тэмдэг гардан авсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тасгийн дарга 3, чиглэлийн ахлах мэргэжилтэн 1, ахлах 3, офицерын албан тушаалд 2, албан тушаал өөрчилсөн 1, шилжиж ирсэн 3, явсан 4 (офицер 2, ахлагч 2), цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 3, хүний нөөцийн хэлтсийн зөвшөөрөлөөр цагдаагийн дэд ахлагч 5, албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 3 (офицер 2, ахлагч 1) тус тус санал, материалыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна. 

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор анх ажилд орсон,  дэвшин томилогдсон, шилжин ирсэн алба хаагч нартай хамтарсан гэрээ байгуулан, тасаг, хэсгийн дарга нар дагалдах хуудсаар зааварчилга, зөвлөмж өгч, сар бүр дүнг тооцож хэвшүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Ёс зүйн” төлбөртэй  сургалтад 3, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах хэлмэрч, хөтөч цагдаагийн сургалтад 1, зохицуулагч нарын сургалтанд 1, шинэ зөрчлийн сан ашиглах мэргэшүүлэх сургалтад 1  нийт 6 алба хаагчийг  хамруулав.

         Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн энэ оны 4 дүгээр сард  Улаанбаатар хотод 2 өдөр томилолтоор ажиллаж цагдаагийн хэлтэст нэн шаардлагатай байгаа сэтгэл зүйч, эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, холбооны инженерийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр “Шинэ ангаах ухааны их сургууль”, “Хүмүүнлэгийн их сургууль”, “Техникийн их сургууль”, “Их засаг их сургууль”, “Билиг их сургууль”, “Нийгмийн сэтгэл зүйн их сургууль” зэрэг 8-н сургуулийн төгсөх курсын 377 оюутнуудтай уулзалт зохион байгуулж  цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үнэ цэнэ, цагдаагийн байгууллагад ажиллахын ач холбогдлын талаар мэдээлэл хийж ажиллав.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт,

түүний  үр дүнгийн талаар

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 2023 оны “Албаны болон давтан, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг нэгдүгээр, “Албаны сургалтын төлөвлөгөө”-г хоёрдугаар, “Алба хаагчийн үргэлжилсэн сургалтын төлөвлөгөө”-г гуравдугаар, “Давтан, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө”-г дөрөвдүгээр хавсралтаар баталсантай уялдуулан байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2023 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн хүрээнд салбар төлөвлөгөөг гарган хуваарийн дагуу албаны сургалтыг зохион байгуулан ажиллав.

Энэ оны  эхний 03 дугаар улирлын байдлаар 46 удаагийн 84 цагийн сургалтыг батлагдсан хуваарь, удирдамжийн дагуу зохион байгуулж, давхардсан тоогоор 3245 алба хаагчийг хамрууллаа.

          Алба хаагчийн мэдвэл зохих хууль тогтоомжоор 12 удаа 20 цаг, хөгжүүлэх чиглэлээр  23 удаагийн 34 цаг, дадлагжуулах 3 удаа 11 цаг, бие бялдарын бэлтгэлжилтийг хангах чиглэлээр 3 удаагийн 9 цаг, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарсан 5 удаагийн 10 цагийн багтаамжтай сургалтыг тус тус зохион байгуулав.

Мэдвэл зохих хууль тогтоомжийн чиглэлээр “Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах үндэслэл”, “Цагдаагийн албаны тухай хуулийн 1, 2 дугаар бүлэг”, “Дотоодын цэргийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тухай хуулийн зохицуулалт”, “Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй иргэнийг оролцуулах”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, “Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, мэдээлэх арга зүй”, ЦБҮАЖ /код 921/ “Алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ иргэнтэй харьцах”, “Зөрчлийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлийг бүртгэх, шийдвэрлэх журам”, “Цагдаагийн алба хаагчийн Сахилгын болон ёс зүйн дүрэм” зэрэг сэдвүүдээр тус тус сургалтыг зохион байгуулсан.

Алба хаагчийг хөгжүүлэх чиглэлээр “Баатарлаг туульс”, “Гав хэрэглэх үндэслэл журам”, Авилгын тухай ойлголт, авилгаас урьдчилан сэргийлэх нь”, Тактикийн таних тэмдэг”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”,“Харилцааны ур чадвар”, “Эрүүл зөв хоололт”, “Баг бүрдүүлэлтэд хувь хүний онцлогийг харгалзах нь”, “Харилцааны ур чадвар, биеийн хэлэмж, гоо зүй”, “Гэр бүлийн харилцаа”, “Сэтгэл зүйн эрүүл мэнд түүнийг хамгаалах тухай” зэрэг сэдэвт сургалтуудыг зохион байгуулжээ.

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан сургалтыг 12 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 563 алба хаагч хамрагдсан.Үүнд:

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академиас зохион байгуулсан “Алсын хараа 2050”, “Аймгийн төрийн байгууллагуудын хэвлэл, мэдээллийн ажилтнуудын сургалт”, Сүмбэр сумын ЗДТГ-аас зохион байгуулсан "Хувь хүний хөгжил, эерэг хандлагыг төлөвшүүлэх" сургагч багш бэлтгэх сургалт, аймгийн Насан туршийн боловсролын байгууллагын “Жендерийн тэгш байдал”, “Гоо зүй”, И-Монгол академи, УТҮГазартай хамтарсан “Цахим засаглал”, “Тоон гарын үсэг”, аймгийн Нийтийн номын сангийн “ Ном уншихын ач тус, аймгийн Төрийн хяналт шалгалтын хэлтсийн “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах батлуулах, тайлагнах үр дүнг үнэлэхэд анхаарах асуудал”, хувь хүний соёл, харилцаа хандлага, ёс зүйн чиглэлээр  “Олон улсын сэтгэлийн боловсрол төв”-ийн сэтгэл зүйч, багш лектор Солонгос улсын иргэн Бэ Дун Сик, Ким Ду Ён  нарыг урьж “ Таны хэлснээр амьдрал бүтээгдэнэ”, Аймгийн ГБХЗХГ-ын хүүхэд, хөгжил, оролцооны мэргэжилтэн Х.Сумъяа "Гэр бүлийн харилцаа", Оюунлаг Төрийн бус байгууллагын лектор "Шинэ эрин дэх төгс аз жаргал" сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулсан.

       Мөн дээрх сургалтуудаас гадна Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт зөвөлгөөнд алба, нэгж болон хамтын ажиллагаатай бусад төрийн байгууллагаас хийсэн мэдээлэл, илтгэлүүд, Монгол улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэний “Шинэ сэргэлтийн бодлого”,“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт” сэдэвт сургалтанд хэлтсийн нийт алба хаагчид цахимаар бүрэн хамрагдсан.

       Цагдаагийн ерөнхий газар болон харъяа албад, цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулагдсан сургалтуудад 2, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр зохион байгуулсан Go Smart ХХК-ний цахим сургалтын цогц платформийг ашиглах, сургалтын модулийг системд оруулах цахим сургалтанд 1 алба хаагч хамрагдсан.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг дүрэм шинэчлэн батлах тухай”, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хэрэглэгдэх “Тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээ”, Дотоодын цэргийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам”-ын хэрэгжилт, алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах галт зэвсэг хэрэглэх, буудлагын дадлага сургалт зохион байгуулах тухай  цагдаагийн хэлтсийн даргын энэ  оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/21 дүгээр тушаалын дагуу АКМ, ПМ загварын галт зэвсэг ашиглан буудлагын дадлага сургалтыг зохион байгуулж нийт 71 алба хаагчийг тус тус бүрэн хамруулав.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2023 оны 28 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Монгол улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдарын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг шалгалтыг энэ оны 3 дугаар сарын 28-ны өдөр  нийт 69 алба хаагчийг хамруулан зохион байгуулж нэгдсэн дүн мэдээг Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн.

         Цагдаагийн хэлтсийн офицер бүрэлдэхүүнээр шинээр батлагдсан хууль, үйл ажиллагааны журам, ахлагч бүрэлдэхүүнээр нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл хийлгэх хуваарь гарган батлуулж 10 алба хаагчаар мэдээлэл танилцуулах ажлыг эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2022 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын товхимлыг цахим хэлбэрт шилжүүлж, https/police.gov.mn/ сайтад байршуулсаныг 56 алба хаагчдад танилцуулсан.

            Мөн “Т-21 Argic” динамик системийн сургалтад эрх бүхий 3 алба хаагчийг хамруулсан.

            "Орхон" Их сургуулийн магистрын хөтөлбөрт Цагдаагийн хэлтсийн 7 алба хаагч, суралцаж хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

 

Соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил,

түүний үр дүнгийн талаар:

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/45 дугаар “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд тус цагдаагийн газраас хэрэгжүүлэх ажлыг 2 бүлэг, 18 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн төлөвлөгөөг тасаг, хэсэгт хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажилласан.   

Тус цагдаагийн хэлтсээс 2023 оны эхний 09 сард хууль тогтоомж, төрийн болон байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатай холбоотой бусад албан бичгийг 44 удаа давхардсан тоогоор 2214 алба хаагчдад танилцуулсан, түүхэн замнал, шинжлэх ухаан, техник, технологийн ололтын талаарх мэдээлэл 3 удаа хийж нийт 184 алба хаагч хамрагдсан, соёл гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх талаар 3 удаа арга хэмжээ зохион байгуулж 154 алба хаагч хамрагдсан, биеийн тамир спортын 6 төрлийн арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор нийт 496 алба хаагч оролцсон, музей, түүхэн дурсгалын газруудыг үзүүлэх 2 удаа 65 алба хаагчийг хамруулж, сонин, хэвлэл, радио, цахимаар зохион байгууллагдсан ажил, арга хэмжээний талаар 2 удаагийн мэдээлэл сурталчилгааны ажил явуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар баталсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулах” код-941 журмын 941.6-д заасан биеийн тамир, спортын хамтлагын үйл ажиллагаа эрчимжүүлж, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд зохион байгуулагдах 15 төрлийн спортын аварга шалгаруулах тэмцээний төрөл хариуцах эрх бүхий албан тушаалтаны хуваарь, дотооддоо зохион байгуулах 12 тэмцээний хуваарийг байгууллагын даргаар батлуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2023 оны “Модон барилдаан”-ын аварга шалгаруулах тэмцээнд 4 алба хаагч, “Туухай өргөлт”-ийн тэмцээнд 5 алба хаагчийг тус тус оролцуулж эмэгтэй төрөлд шагналт  дэд, гутгаар байр,

аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд хэлтсийн 1, 2,  дугаар баг шагналт байранд, бүх нийтийн крос гүйлтийн тэмцээнд нийт 16 алба хаагч хамрагдсанаас эмэгтэй төрөлд тэргүүн байр, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс 1 алба хаагч дэд байранд шалгарсан амжилтыг тус тус үзүүлсэн.

Тус хэлтсийн спорт хамтлагаас зохион байгуулах уралдаан тэмцээн, арга хэмжээний хуваарийн дагуу Эрүүгийн цагдаагийн тасгаас “Сагсан бөмбөг”, Шуурхай удирдлагын тасгаас “Дартс” зэрэг тэмцээн, Ахлагч нарын зөвлөлөөс “Модон барилдаан”-ны тэмцээн, Эрүүгийн цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсгээс “Шатар”-ын тэмцээн, “Дартс”-ны тэмцээн, Замын цагдаагийн тасгийн нэрэмжит “Хөл бөмбөгийн тэмцээн”-үүдийг зохион байгуулж нийт 7 тасгийн 8 баг, тамирчид оролцож эхний 3 байранд шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. 

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Монголын залуучуудын эвлэлийн шагналт яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны нэрэмжит дууны уралдаанд тус хэлтсийн 3 алба хаагч хамрагдаж 1 алба хаагч Сүлд чуулгын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25/112 албан бичгийн дагуу тэмцээний 2 дахь шатанд шалгарч гала тоглолтонд оролцсон.

            Аймгийн Нийтийн номын сантай хамтран “Ном уншихын ач тус” сэдвээр алба хаагчдын дунд мэдээлэл хийлгэж “Боржигон өв соёл” сэдвээр АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж шалгарсан алба хаагчийг үнэ бүхий зүйлээр шагнасан. Алба хаагчдын дунд “Оюунлаг цагдаа” номын клубын үйл ажиллагааг эхлүүлж явуулын болон танхимын номын санг ажиллуулж байна. Хэлтсийн нийт алба хаагчдын нэрээр аймгийн нийтийн номын санд уншигчийн карт нээлгэж танхимаар болон гэрээр ном авч унших боломжийг бүрдүүлсэн.

Цагдаагийн хэлтсийн спорт зааланд алба хаагчдын хүүхдүүдийг анги хамт олон, найз нөхөд, гэр бүлийн хамт гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, хөнгөн атлетикаар цаг харгалзахгүй хичээллэх боломжийг бүрдүүлж өгснөөр энэ оны эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 365 хүүхэд спорт заалаар үйлчлүүлсэн байна. Мөн “Хомбуу Доджо” карате бие бялдарын сургалтын төвд цагдаагийн ахлагч Э.Очбадрахыг сургагч багшаар бэлтгэн алба хаагчдын хүүхдүүдэд 7 хоног бүр карате бие бялдарын бэлтгэлжилтийн сургалтыг зохион байгуулан ажилласан. Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үнэ цэнийг ойлгуулж, мэргэжлээ сонгоход нь чиг баримжаа олгох зорилгоор Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарч 2023 оны 01 дүгээр 27-ны өдөр ахлах ангийн 50 сурагчийг байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж танилцах аялал хийсэн.

“Эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөл”-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг алба хаагчдад сурталчилан таниулах, алба хаагчийн оюуны мэдлэгийг сайжруулах зорилгоор  “Мэдлэгтэй чихэр” арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд 5 өдрийн  өглөөний рапортаар  “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, “Сахилгын дүрэм”, “Албан үүрэг гүйцэтгэх үед алба хаагч хүнтэй харилцах, биеэ авч явах байдал”,/код-921/, “Цэргийн нийтлэг дүрэм”-ийг сурталчилан таниулсан мэдээлэл бүхий чихрээр алба хаагчдыг дайлж 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээрх сэдвүүдээр бэлдсэн танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулж тэргүүн, дэд байрыг шалгаруулж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.  Мөн орон тооны бус зөвлөлөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдөр цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 3 эмэгтэй ахмад ажилтанг урьж “Залгамж-Холбоо” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уулзалт хэлэлцүүлгээр ахмадууд алба хаагчдын дунд ажлын туршлага, ололт амжилт, алдаа оноогоо дэнслэн дурдатгал яриа өрнүүлж цагдаагийн хэлтсийн эмэгтэй алба хаагчдаас ахмад ажилтнуудад гарын бэлэг, гэр бүлийнх нь цахим мэндчилгээг үзүүлж гэнэтийн бэлэг барьлаа. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ар гэрийнхний дунд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсох, албан үүрэг гүйцэтгэх, ажлын онцлогийг ойлгуулан таниулах, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Ар гэрийн уулзалт өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллав.

Цагдаагийн хэлтсийн даргын "Талархал", алба хаагчдаас гэр бүлийнхэндээ “Сэтгэлийн илгээмж” илгээснийг видео хэлбэрээр хүргэн, урлагийн үзүүлбэрийг үзүүлж сонирхууллаа.

Өдөрлөгийн үeэр алба хаагчдын ар гэрийнхний санал, хүсэлтийг хүлээн авч, сонсохын зэрэгцээ тэдний дунд "Азын хүрд", "Гар бөмбөг-ийн тэмцээнийг тус тус зохион байгуулж шагнаж урамшууллаа.

"Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хүүхэд, багачуудын дунд "Жаргалтай хүүхэд нас" хүүхдийн баярын арга хэмжээг 2023.05.31-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачуудын дунд Боулинг, Дартсын тэмцээнүүд, "Цагдаа ба хүүхэд" сэдэвт Онч мэргэн үгс зохиох уралдаануудыг нас, насны ангилалаар зохион байгуулж, хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Мөн хичээл сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа хошуучилсан шилдэг хүүхдүүдэд цагдаагийн хэлтсийн даргын "Талархал", гэр бүлийн ил захидал, хүүхдийн баярын бэлгийг гардуулан өглөө. Энэ үеэр алба хаагчдын авъяаслаг хүүхдүүд урлагийн номер үзүүлж сонирхуулан хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

           Цагдаагийн хэлтсээс цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа 2 алба хаагчид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, алба хаагчдад сургамжаасаа хуваалцаж, тэдний асуусан асуултанд хариуллаа.

Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан цагдаагийн хэлтсийн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх "Ахмадаа хүндэлье 2023" арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.

Арга хэмжээний үеэр ахмад ажилтнуудын төлөөллийг урьж, алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан ба тэдний дадлага, туршлагыг хуваалцаж, харилцан ярилцлага өрнүүллээ. Энэ арга хэмжээний хүрээнд цагдаагийн хэлтсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээнүүдийг ахмад ажилтнуудаа оролцуулан зохион байгуулж, төрөл тус бүр эхний 3 байрыг шагнаж урамшууллаа.

Мөн цагдаагийн хэлтсийн хашаанд ажилтан, алба хаагчид, ахмад ажилтнууд хамтран мод тарьж, арга хэмжээний төгсгөлд ахмад ажилтнууддаа гарын бэлэг гардууллаа.

Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан "Миний ирээдүйн мэргэжил" арга хэмжээг хуваарийн дагуу зохион байгуулж, Ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн 28 сурагчдыг байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж ажилласан.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагнал гардуулах, хугацааны цагдаагийн цол олгох, Цагдаагийн албанд шинээр орж байгаа алба хаагчдыг тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан.

           

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын хамтран ажиллах гэрээ, аймгийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, зэрэг баримт бичгүүдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, алба хаагч нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд шинээр болон шилжин томилогдсон алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах, амжиргааны түвшин, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг тусгуулан энэ оны 03 дугаар улиралын байдлаар 2 алба хаагчийн гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулав.

 Бүтээлч ажил, шинэлэг ажил арга хэмжээний саналыг алба хаагч бүрээс  авч нэгтгэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр  26 заалт бүхий “Цагдаагийн хэлтсээс 2023 онд хийж хэрэгжүүлэх бүтээлч ажил, шинэлэг ажил арга хэмжээний төлөвлөгөө”-г  боловсруулж цагдаагийн хэлтсийн даргаар батлуулан алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  бялдаржуулах өрөө, саун, спорт заал, алдрын танхим зэргийг нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж алба хаагч нар хуваарийн дагуу үйлчлүүлж байна.

           Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Шивээговь, Баянтал сумдын эрүүл мэндийн төвд  нийт 71 алба хаагч, ажилтныг эрт илрүүлгийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулсан. Мөн “Сайн сайхан медикаль” SM эмнэлэгийн 8 эмчийг Улаанбаатар хотоос урьж ажлын байранд алба хаагч, ахмад настан, тэдний гэр бүл нийт 70 хүнийг хамруулж 5 төрлийн үзлэг оношлогоог зохион байгуулсан.

Аймгийн Улаан загалмайн хороонд 8 алба хаагчийн нэрсийг хүргүүлж хүнс, тэжээл, 2 алба хаагчийн ар гэрт нүүрс түлээний дэмжлэг үзүүлсэн.

Хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/15 дугаар тушаалаар “Үзэсгэлэн болгогч” хэмээх 17 дугаар жарны харагчин усан туулай жилийн хаврын тэргүүн сарын “Сар шинийн баяр”-г тохиолдуулан 36 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж, хамгийн өндөр настай 3 ахмад ажилтанд тавгын идээ, гарын бэлэг гардуулан нийт 2.441.190 төгрөг зарцуулсан байна.

Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан цагдаагийн хэлтсийн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх "Ахмадаа хүндэлье 2023" арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, гарын бэлэг гардуулсан.

Алба хаагчдын ар гэрт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг  сурталчлах, тэдний ажлын онцлогыг ойлгуулах таниулах ажил, арга хэмжээг зохион байгуулах зорилгоор тус хэлтсийн тасгийн дарга нар хариуцсан алба хаагчдын гэр орноор орж  санал хүсэлтийг сонсож ажлын онцлогийг нь таниулах ухуулга яриа хийж хэвшсэн.

             Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/325 дугаартай тушаалаар батлагдсан “Дэд ажлын хэсгийн” мөрдөгчөөр Улаанбаатар хотод томилогдон ажиллаж байгаа 2 алба хаагчийн ар гэрээр орж санал хүсэлтийг сонсож удирдлагад танилцуулсан.

Аймгийн Засаг даргын тасгийн газар, хууль сахиулах чиг үүрэг бүхий  байгууллагатай хамтран хууль сахиулах байгууллагын сургалтын төвийг орон нутгийн дэмжлэгээр байгуулах, хүлэмжийн ногоо тарих, номын санг шинээр байгуулан тохижуулах, гудамж талбайн камеруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дроноор тоноглосон электрон эргүүл ажиллуулах, албан байгууллага болон айл өрхөд дохиоллын систем, зам дагуу суурин хурд хэмжигч төхөөрөмж суурилуулах, дундаж хурдны камераар илэрсэн зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гар утсанд мессеж хэлбэрээр хүргүүлэх ажлыг бусад төрийн байгууллагуутай  хамтран  зохион байгуулахаар төлөвлөн  ажиллаж байна.

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн хүлэмжинд тарьж ургуулсан хүнсний ногоог хурааж алба хаагчдад тарааж өглөө. Энэ үеэр цагдаагийн хэлтсийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Эрүүл, зөв хооллолт" сэдвээр алба хаагчдын дунд сургалт зохион байгуулж, шинэ ургацын ногоогоор олон төрлийн салат зууш бэлтгэн алба хаагчдыг дайлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг сурталчилан ажилласан.

 

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

          Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, аймгийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд тодорхой заалтуудыг тусгуулан батлуулж ажиллалаа.

Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газарт 4, аймгийн Засаг даргад 3, аймгийн салбар зөвлөлд 6, Сүмбэр сумын Засаг даргад 2, нийт 15 танилцуулга бэлтгэж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, хулгайлах, залилах, зам тээврийн осол, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 15 санал хүргүүлж, 9 саналыг шийдвэрлүүлсэн.  

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгуулахаар 31 ажил арга хэмжээний 301,0 сая төгрөгийн саналыг хүргүүлснээс 174,9 төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд энэ оны эхний 08 сард 113,1 сая төгрөгийн төсвийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулаад байна.

Үүнд: Замын цагдаагийн албаны чиглэлээр ашиглах өндөр хүчин чадал бүхий хурд хэмжигч төхөөрөмж 45,0 сая, “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн зохион байгуулахад 2,4 сая, бэлэн бусын торгуулийн төхөөрөмжийн сунгалтын төлбөр 3.6 сая, энгэрийн камер 10 ширхэг 5.2 сая  төгрөг, гудамж талбайд болон согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, Хүний Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр телекамерын бичигч төхөөрөмж, бусад төхөөрөмжид 38,9 сая төгрөг, Сүмбэр сумын 3-р баг 5-р сургуулийн орчимд шинээр 20 камер суурилуулахад 18,0 сая төгрөгийг тус тус шийдвэрлүүлээд байна.  

 “Ногоон бүс” төслийг Сүмбэр суманд хэрэгжүүлэхээр шаардагдах техник тоног төхөөрөмжийн зардал 700,259,395 төгрөгийн төсвийн тооцоо, телехяналтын камер байршуулах цэгийн судалгааг гарган ИТХТ-ийн дарга, ГХУСАЗСЗ-д албан бичгээр хүргүүлсэн ба камержуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн

бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

          Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалаар батлан ирүүлсэн жагсаалтаас цагдаагийн хэлтэст хамаарах 59 бодлогын баримт бичгийн 104 заалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган батлуулж, тасаг, хэсгийн дарга нарт хуваарилан өгч биелэлтийг хангуулан хяналт тавьж ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн  “Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, ” Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”,-ийн төсөл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/-ыг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүллээ.

Аймгийн Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран 2023 оны 1 дүгээр улирлын хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын дарга нарын уулзалт хэлэлцүүлгийг цагдаагийн хэлтсээс зохион байгуулж хуулийн байгууллагуудын алба хаагч ажилчдыг аймгийн хэмжээнд шинээр тавих камерын үйл ажиллагааны чиглэлээр орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд оролцохыг уриалж энэ талаар шийдвэрт тусгасан.

Аймгийн Прокурорын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх болон  хуулийн хэрэглээнд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулан цагдаагийн хэлтсээс шийдвэрлэх хэргийн графикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор, Шүүхийн тамгын газартай хамтарч шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажилд тулгамдаж буй асуудал сэдвээр 1 удаагийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж үр дүнг тооцох ажлыг хэвшүүлсэн.

Цагдаагийн хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны тайланг энэ оны 01 дүгээр сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Иргэний зөвлөлд, Шивээговь, Баянтал сумдын иргэдэд танилцуулах ажлыг тус тус зохион байгуулан 350 иргэнийг хамруулан гэр бүлийн хүчирхийлэл болон зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тус тус зохион байгуулсан байна.

           

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 6/2236 дугаар албан бичгээр ирүүлсэн Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2023 онд хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим  урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 9 төрлийн 30 ширхэг, авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудас, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулан иргэдэд хүргэн  ажиллав.

Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарт авлига, ашиг сонир

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна