/ Аюулгүй амар тайван Сүмбэр аян

Аюулгүй амар тайван Сүмбэр аян

Аяны хүрээнд Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн байгууллага 44, Төрийн бус байгууллага 3, Аж ахуйн нэгж байгууллага 13 нийт 60 газрын 120 алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлтсийн хэв журам хамгаалах тасаг, замын цагдаагийн тасгийн алба хаагч нартай хамтран энэ оны 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 25-ны өдрүүдийг дуустал 20:00 цагаас 00:00 цаг хүртэл 60 удаа 240 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд архи согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг “Сүмбэр гарден”, “ХХҮГ”, “Андууд”, “Тэргүүн Сүмбэр” гэх зэрэг 39 аж ахуйн нэгж, байгууллагуудын цагийн хуваарь, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 19 иргэнийг ар гэр асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, Сүмбэр 10-аас зөрчлийн 32 дуудлага мэдээлэл хүлээн авч, 27 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч, оршин суух хаягаас төөрсөн 2 настай Б.Мөнхзул, Б.Мөнхжин нарын оршин суух хаягийг тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сэрэмжлүүлэг-75, боршур-55, Зөвлөмж-37 тараан ажилласан.


2017 оны 09 дүгээр сарын 14, 15, 18 –ний өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн хяналт, татварын хэлтэс, онцгой байдлын газрын мэргэжилтэн нартай хамтран архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан 42 цэгийн үйл ажиллагаанд үзлэг шалгалтыг хийж ажилласан ба шалгалтын явцад Сүмбэр сумын 2 дугаар баг “Хүрээ Инвест” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундааны зүйл худалдаалсан зөрчлийг илрүүлж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 4.5 зүйлийг үндэслэн 87 ширхэг архи, 2015/Х-06 дугаартай тусгай зөвшөөрлийн хамт түр хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 дэх хэсгийг үндэслэн 500 нэгжээр шийтгэл ногдуулж Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар түр хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн. Мөн “ЗБН” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны 23 цаг 48 минутанд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, “Бидний хад” ХХК-ний 8 нэрийн хүнсний дэлгүүр нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны 21 цаг 30 минутанд 21 насанд хүрээгүй сургуулийн сурагч нарт согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчлүүдийг тус тус илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.5.11, 10.4.1 дэх хэсгүүдийг үндэслэн тус бүрийг нь 500 нэгжээр шийтгэл ногдуулж нийт 63 зөрчлийг илрүүлж 4 сая 75000 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж ажилласан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 93 аж ахуйн нэгж байгууллагын камертай эсэхийг шалгахад 38 буюу 40.8 хувь камергүй, 55 буюу 59.1 хувь нь хяналтын камертай байгаа боловч 21 буюу 22.5 хувь нь гадна талдаа хяналтын камергүй байсан тул зөрчлийг арилгуулахаар 56 дугаартай мэдэгдэл өгч ажилласан,
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Батболд цагдаагийн дэд ахлагч О.Энхтөрийн хамтаар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхий боловсролын 1, 3, 5 дугаар сургуулийн дунд ахлах ангийн 560 сурагчдад power point програм болон CD-гээр “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хамтарсан баг”, “Бүтэц”, “Үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалах тухай”, “Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”, “Зөрчлийн тухай хууль” -иар” 12 цагийн сургалт зохион байгуулсан.
2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар, Монголын Оюутны холбоо, аймгийн Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран 1,2,5 дугаар сургуулиудын 420 сурагч, Политехникийн коллежийн 350 оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа ол2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэрэг бүртгэх газрын Захиргаа удирдлагын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Төгсмаа, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Ербол, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Уянга нар Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн ашиглалтын талаар тус тус алба хаагчдад 3 цагийн сургалтыг зохион байгуулсан. гох, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудаар 3 цагийн сургалт зохион байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна