/ “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгууллаа.

“Иргэдээ сонсъё” аяныг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргаас хэрэгжүүлж буй “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хуулийн байгууллагууд хамтран “Иргэдээ сонсъё” аяныг 2017 оны 4 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Шүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, нотариат, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч, нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг Шивээговь, Баянтал сумдад ажиллаж иргэдэд байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг сурталчлан таниулж, санал шүүмжийг хүлээж аван, иргэний бүртгэл, нотариатын үйлчилгээ үзүүлж, хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэн , хуулийн байгууллагын алба хаагчдаас урлагийн тоглолт хүргэж, иргэдийн дунд энгийн болон хууль, эрх зүйн мэдлэг шалгасан “АХА” тэмцээнийг зохион явууллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна