/ Явган марш 2017

Явган марш 2017

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, албаны бэлтгэлийг хангуулах, үнэлэмжийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дүрэмч, жагсаалч ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор Говьсүмбэр аймгийн Цэргийн штабаас Үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явган марш тактикийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл үг хэлж баг тамирчдад амжилт хүслээ.
Марш тактикийн тэмцээнд Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Төмөр замын Гал унтраах ангийн 137 албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Шагналт байруудад орсон баг тамирчдад 03 дугаар сарын 18-ны өдөр дуу бүжгийн “Боржигин чуулга”-д “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн концерт, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээн дээр тэмцээний нэгдсэн дүнг танилцуулж шагналыг гардуулах юм.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна