/ "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2016 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад зохион байгууллаа.

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2016 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад зохион байгууллаа.

МУ-ын Ерөнхийлөгчийн 97 дугаар зарлиг, МУ-ын Засгийн газрын 190, 257 дугаар тогтоолоор батлагдсан "Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, үйлчилгээг нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилгоор Цагдаагийн байгууллагын 95, Цагдаагийн хэлтсийн 35 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн хэлтсээс "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2016 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, эрүү хэв журмын нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, жолооны үнэмлэхний эрх сэргээх материал хүлээн авах, иргэдийн галт зэвсэг эзэмших, ашиглахтай холбоотой мэдээллийг өгөх, цагдаагийн албаны дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг үзүүлэн таниулах зэрэг олон талт үйлчилгээ үзүүлснээс гадна хэлтсийн алба хаагчдын бэлтгэсэн гардан тулааны болон автомашин хөлөглөсөн гэмт этгээдүүдийг саатуулан баривчлах үзүүлэх тоглолтыг иргэдэд үзүүлж сонирхуулсан юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна