/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

     2015.06.08                                                                                                             Чойр

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.06.01-2015.06.07хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 47 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -8

  • Шивээговь сум 1-р багийн иргэн Ч.Баттогтох морьноос унаж гар нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгдэн ирсэн гэх.
  • Сүмбэр сум 3-р баг Ерөнхий боловсролын 5-р сургуулийн дотуур байранд 4 А ангийн сурагч Б.Цэндрагчаа бусдад зодуулсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Чандмань дэлгүүрийн ойролцоо Д.Дэлгэрмаа нь иргэн Д.Наранхүүг зодож биед нь гэмтэл учруулсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөгийн 1-20 тоотод Н.Гантулга нь иргэн Б.Даваадоржийг зодсон гэх.
  • Сүмбэр сум 3-р баг 3-р байрны хүүхдийн тоглоомын талбай дээр 12 настай М.Зандан-Эрдэний толгойг үл таних хүүхэд хагалсан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг “Нappy bbq”-ийн гадна иргэн Т.Одгэрэлийг иргэн Т.Болдбаатар хэл амаар доромжилж гар утсыг нь эвдсэн гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Баянбулагийн 3-8 тоотод оршин суух Н.Солонго нь бусдад хүчиндүүлсэн гэх.
  • Д.Сугар нь өөрийнхөө гарыг зүссэн байна гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-9

  • Баянтал сумын 2-р багийн харъяат  иргэн М.Батсайхан 2 тооны мал алдагдсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Төмөр замын клубын  гадна байсан Б.Цэрэнбаатарын унадаг дугуй алдагдсан гэх.
  • Ц.Энхбаяр нь иргэн Д.Баатархүүгийн малыг гэрээгээр маллаж байгаад 6 хонь, 1 ямаа алдсан гэх.
  • 2013 оны 03 сард ОХУ-ын иргэн Стальнов Алексей Николович нь жонш тээвэрлэлтийн мөнгө гэж иргэн Х.Урангэрэлээс45,489,00 төгрөг авчаад одоо болтол өгөхгүй байна.
  • Сүмбэр сум 3-р баг 1-р байрны урд байсан “Даюун” маркын 0777 ГСЗ улсын дугаартай мотоцикль алдагдсан гэх.
  • БГД-ийн тойргийн наториач Б.Оюуны 271 дугаартай тамга, итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн ашиглсан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг "Дэвжих", "Ёсөн-эрдэнэ" дэлгүүрт 2015.06.04-5-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан гэх.
  • Сүмбэр сум 3-р баг Наадмын талбай дотор байсан ус шахдаг мотор алдагдсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг “Солонго” хүнсний дэлгүүрийн цонхыг согтуу хүн хагалчихлаа.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-3

  • Сүмбэр сум 3-р баг 4-р байрны урд Приүс 20 маркын 4102 ГСА улсын дугаартай автомашин хүүхэд мөргөж зам тээврийн осол гаргасан.
  • Сүмбэр сум 3-р баг Онцгой байдлын хэлтсийн хашааны хойд талын автозам дээр 5750 ГСА улсын дугаартай  автомашины араас 4858 ГСА улсын дугаартай Т.Приүс 10 маркын автомашин мөргөж зам тээврийн осол гарсан.
  • БТС 2-р баг 18-р зөрлөг орчим автозам дээр Т.Ист маркын 3896 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гаргасан.

Бусад-2

  • Сүмбэр сум 3-р баг 4-5-78 тоот айлд эзэнгүй байхад хүн орсон байна гэх.
  • Сүмбэр сум 3-р баг 11-5-63 тоотайлд  танихгүй хүн орчихсон байна гэх.

                                                                Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -22

 Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -7

  • Сүмбэр сум 3-р баг 1-4-85 тоотод оршин суух Э.Уранчимэг
  • Шивээговь сум 2-р баг Сэвхүүлийн 3-3 тоотод оршин суух Л.Баттогтох
  • Сүмбэр сум 2-р баг Ханангийн 23 тоотод оршин суух Ц.Элбэгбаяр
  • Сүмбэр сум 3-р баг 6-4-65 тоотод оршин суух Б.Очирхүү
  • Сүмбэр сум 2-р баг Сансарын 1-80 тоотод оршин суух Б.Батсайхан
  • УБ хот БЗД-ийн 21-р хороо Сэлбийн 29-731 тоотод оршин суух Б.Бат-Эрдэнэ
  • Шивээговь сумын харъяат иргэн Ж.Ганбаатар

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8

  • Сүмбэр сум 4-р баг ийн иргэн Д.Угтахбаяр
  • ДУА-ийн Өлзийт сумын харъяат иргэн  С.Ганбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Баянбулагийн 1-1 тоотод оршин суух Н.Ганзориг
  • БЗД-ийн 1-р хороо 15-42 тоотод оршин суух Ц.Баярсайхан
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэгийн 2-4 тоотод оршин суух Т.Бямбасүрэн
  • Сүмбэр сум 3-р баг 1-2-34 тоотод оршин суух П.Жигжидсүрэн
  • ДУА-ийн Баянжаргалан сумын харъяат иргэн Т.Баясгаланбаатар
  • Сүмбэр сум 4-р баг Гашуун гэх газар оршин суух Т.Энхсайхан

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -8

  • Сүмбэр сум 1-р баг Аяганы  хонхорын  задгайд  оршин суух С.Баатар
  • Сүмбэр сум 2-р баг Шивээгийн 14 тоотод оршин суух М.Найдансүрэн
  • БТС-ын 1-р баг 154-61 тоотод оршин суух  Д.Отгонтөгс
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөгийн 1-10 тоотод оршин суух С.Мөнхбат/2 удаа/
  • Шивээговь сум  2-р баг Дэрсэн-Ус гэх газар оршин суух Л.Дагирийз
  • Шивээговь сумын харъяат иргэн Ч.Баяржаргал
  • Сүмбэр сум 1-р баг ХБ-ийн 13 тоотод оршин суух Л.Батболд
  • Баянтал сум 2-р багийн иргэн Г.Өсөхбаяр

Бусад-2

  • Шивээговь сум 2-р багийн иргэн Л.Дина нь гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан.
  • Баянтал сум 2-р багийн харъяат иргэн Н.Амармэнд цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн.

           Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -25

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 47 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 14.8хувь буурсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 22 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 9 буюу 69.2 % өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 2 буюу 8,0  хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -8, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -8 /залилан-1/, Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-3, бусад-2 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 5 буюу 22,7 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 10буюу 45,5хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, гэр оронд 5 буюу 22,7 %,  хөдөө хээр 2 буюу 9,0 %, тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, гэр бүлийн болон хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан зэрэг үйлдлүүд илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -7, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -8 тус тусбүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 15 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 2 буюу 13,3 хувь буурсан ба нийт захиргааны зөрчлийн 68,0 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

Дээрхи тоо баримтаас үзэхэд дийлэнх зөрчлүүд нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хувь хүний хэнэггүй, хариуцлагагүй байдал нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байгаад анхаарах шаардлагатай байна.

Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Улсын төсвийн хөрөнгөоруулалтаар орон нутагт баригдаж байгаа барилга, обьектийг судлах, чанаргүй баригдсан хуурамч гүйцэтгэлтэй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээд, чанаргүй бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэгч болон хяналт тавьсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгүүлэх  зорилгоор 2015.05.05-06.25-ыг хүртэл “Чанаргүй барилга” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна. 

  

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна