/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.03.02                                                                                                                    Чойр

 

            Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.02.23-2015.03.01 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 33гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

 Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -4

  • ШГС 2-р баг Нэртийн 6 тоотод оршин суух иргэн Д.Цэрэнбат нь гэртээ эхнэр Л.Батцэнгэлийн гарыг хутгалсан  гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Холбоо шарын урд 2015.02.23-ны өдөр иргэн Б.Батням нь бусдад зодуулсан.
  • 2015.02.11-ний өдөр Сүмбэр сумын харъяат иргэн Ц.Идэр нь бусдад зодуулсан.
  • Сүмбэр сум 2-р багийн нутаг дэвсгэр “Чандмань” дэлгүүрийн гадна иргэн Д.Эрдэнэтөгс бусдад зодуулсан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-4

  • Хэнтий аймгийн харъяат Г.Батдэлгэр нь иргэн Б.Гансүхийн 7,500,000 төгрөгийг залилсан.
  • Сүмбэр сум 4-р баг Хаялага нуур орчмоос 2015.02.18-25-ны өдрийн хооронд иргэн Ч.Намжилдоржийн 5 тооны үхэр алдагдсан.
  • Сүмбэр сум 1-р баг 104-2 тоотод оршин суух иргэн Э.Чинбатын гэрээс эд зүйл алдагдсан.
  • Баянтал сум 1-р баг Хонгорын өвөр гэх газраас иргэн Э.Янжмаагийн 8 тооны  адуу алдагдсан гэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй -3

  • Д.Нандин-Итгэлт  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5921 ГСА улсын дугаартай “Тоёота Приус” маркын автомашин жолоодож яваадБаянтал сум  2-р баг 16-р зөрлөгийн орчим зам тээврийн осол гаргасан. 
  • Баянтал сум 2-р баг 16-р зөрлөгийн орчим автозам дээр зогсож байсан5102 УНН улсын дугаартай “Норд бенз” маркын ачааны автомашины араас 0156 УНУ улсын дугаартай “Мицибуши Делика” маркын автомашинмөргөж зам тээврийн осол гаргасан.
  • Сүмбэр сум 2-р баг Сүмбэрийн гудамжинд иргэн Г.Алтанбаатарын 1 тооны гахайавтомашинд дайрагдсан.

Бусад -3

  • Баянтал сум 2-р баг Эвз гэх газар иргэн Ч.Наранхүүгийн эзэмшлийн 7930 УБҮ улсын дугаартай “Ниссан Вингрөүд” маркын автомашин шатсан.
  • МАН-ын гишүүн Г.Батсуурь нь зохих зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан.
  • Сүмбэр сум 1-р баг Хорихын 75 айлын  орон сууцны гадна байсан1003 ГСА улсын дугаартай “Тида” маркын автомашины хойд салхины шил хагалсан гэх.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -14

 

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8

  • Дархан-Уул Дархан сум 10-р баг Хээтэй хороолол 5-4-110 тоотод оршин суух иргэн Ц.Хүдэр
  • Сүмбэр сум 1-р баг 75-1 тоотод оршин суух иргэн С.Одонбаяр
  • Сүмбэр сум 3-р баг 15-5-67 тоотод оршин суух иргэн Г.Туяабаатар
  • УБ хот СХД-ийн 17-р хороо 33-256 тоотод оршин суух иргэн А.Цээтаяа
  • Сүмбэр сум 1-р баг ХБ-8-3 тоотод оршин суух иргэн З.Батсайхан
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 1-16 тоотод оршин суух иргэн Г.Батбаяр
  • Сүмбэр сум 1-р баг БНБ 3 тоотод оршин суух иргэн А.Цэцэгбалжир
  • Шивээговь сум 1-р баг 9-1-4 тоотод оршин суух иргэн П.Мөнх-Эрдэнэ

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -4

  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 4 тоотод оршин суух иргэн Т.Батхуяг
  • Сүмбэр сум 2-р баг Хайгуулчин 13 тоотод оршин суух иргэн Н.Идэртамир
  • Сүмбэр сум 1-р баг 32-2-2 тоотод оршин суух иргэн Н.Мөнхбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Зараагийн 6 тоотод оршин суух Х.Цэрэнням

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -7

  • Сүмбэр сум 2-рб аг Цагаан-Ус 1-1 тоотод оршин суух иргэн М.Баатарбат айлд
  • Сүмбэр сум 3-р баг Баянбулаг 3-8 тоотод оршин суух иргэн П.Ганзориг гэртээ
  • Сүмбэр сум 2-р баг Малчны 1-3 тоотод оршин суух иргэн С.Алтансүх гэртээ
  • ШГС 2-р баг Нэртийн 1-3 тоотод оршин суух иргэн Д.Наранбаатар гэртээ
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөг 1-20 тоотод оршин суух иргэн С.Цэрэнбаатар гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг 133-14 тоотод оршин суух иргэн А.Батбилэг гэртээ
  • Сүмбэр сум 3-р баг Баянбулаг 2-9 тоотод оршин суух Ц.Энхтөр гэртээ

Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -19

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 33 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6 буюу 18.1 хувь буурчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 14 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3 буюу 21,4 буурсан бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3 буюу 15,7 хувь тус тус буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -4, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу залилан 1, малын хулгай 2, өмчийн хулгай 1,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөний улмаас зам тээврийн осол- 3, бусад зөрчил-3 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 4 буюу 28,4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 6буюу 42,8  хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, гэр оронд,2 буюу 14,2 хувь автозам, 2 буюу 14,2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан зэрэг үйлдлүүд илэрсэн байна .

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -8, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -4, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -7 тус тусбүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 13  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 5 буюу 53,8 хувь өссөн ба нийт захиргааны зөрчлийн 68,4 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

Дээрхи тоо баримтаас үзэхэд дийлэнх зөрчлүүд нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хувь хүний хэнэггүй, хариуцлагагүй байдал нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байгаад анхаарах шаардлагатай байна.

 Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Өнгөрсөн долоо хоногт Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлж, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2015.02.15-наас “Илрүүлэлт-шийдвэрлэлт”, “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион явуулж байна.

  

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна