/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.02.16                                                                                                                  Чойр                                                                                                                          

             Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.02.09-2015.02.15 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 41гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 

Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

 Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -4

  • ДГА-ийн Айраг сум 2-р баг Сайн-Ус гэх газар иргэн Б.Чулуунсуурь бусдад зодуулсан.
  • Шивээговь сум1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Батболд үл таних залууд зодуулсан.
  • ДГА-ийн Даланжаргалан сум “GLD”уурхайд иргэн  Ю.Анхбаяр, Т.Алтанхуяг нар  хоорондоо зодолдсон.
  • ДГА Даланжаргалан сум 2-р баг Уртын  гол гэх газар иргэн Д.Мөнхжаргал нь 5889 ДГО улсын дугаартай ....автомашин дотроо шатсан.

Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-1

  • Сүмбэр сум 3-р баг 9-1-9 тоотод оршин суух иргэн Г.Энхбат нь эхнэр Я.Сумъяасүрэнг согтуу үедээ удаа дараа хэл амаар доромжилж, дарамталдаг гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-9

  • Сүмбэр сум 3-р баг 7-6-75 тоотод оршин суух иргэн Г.Батзориг нь 5-р байрны арын хүнсний дэлгүүрт ээжийнхээ notebook-ыг 30000 төгрөгөөр тавчаад буцаагаад авах гэтэл өгөхгүй байна.
  • 2014.12.18-ны өдөр Айраг сум 2-р баг 2821 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Д.Баттулга гэгч нь гэрийн гаднаас түлхүүр тааруулан хулгайлсан гэх.
  • Сүмбэр сум 3-р баг Гашууны 3-1 тоот хашаанд байсан Норд бенз маркын автомашины банкнаас түлш алдагдсан байна.
  • Баянтал сум ТЗ-ын 16-р зөрлөгөөс урагш 3 км газарт иргэн Доржбатын 3 тооны үхэр шулагдсан.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын автобусны буудал дээр иргэн Б.Ууганбаярын гар утсаар үл таних залуу ярьчаад өгье гээд өгөлгүй зугтсан.
  • Сүмбэр сум 1-р баг Тээвэрчдын байрны 1-1 тоотоос 1892 улсын дугаартай Х.Портер маркын тээврийн хэрэгслийн эд анги хулгайлагдсан.
  • Сүмбэр сум 3-р багийн иргэн Ц.Эрдэнэчимэг нь 6 шуудай будаа, 6 ширхэг архи өгч явуулсан ба иргэн Мөнхнаран тосож авсан ч 6 шил архи өгөхгүй байна.
  • Сүмбэр сум 1-р баг Төмөр замын дэлгүүрийн хашаанд байсан автомашины аккумлятор алдагдсан.
  • Сүмбэр сум 2-р баг “Андууд” дэлгүүрээс Д.Хангай нь архи хулгайсан.

Бусад -3

  • Сүмбэр сум 1-р баг Хайгуулчин 3-6 тоотод оршин суух иргэн З.Баярсайхан нь согтуу үедээ гэрээ шатаасан.
  • Сүмбэр сум Уулзварын 1-6 тоотод айлын байшин шатаж байна.
  • М.Ууганбат гэгч нь цагдаагийн алба хаагчийн 29570 дугаартай энгэрийн тэмдэг, читон ашигласан байна.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -17

 

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -5

  • Сүмбэр сум 1-р баг 10-1 тоотод оршин суух иргэн У.Ганхуяг
  • Сүмбэр сум 2-р баг Рашаан 22 тоотод оршин суух иргэн Н.Мөнхзул
  • Сүмбэр  сум 1-р баг 133-24 тоотод оршин суух иргэн Б.Өсөхжаргал
  • УБ хот БЗД-ийн 8-р хороо Улаанхуаран 1-10 тоотод оршин суух иргэн Г.Ганбат
  • Сүмбэр сум 1-р багийн иргэн Б.Амарбат

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8

  • Сүмбэр сум 2-р багийн харъяат иргэн Ж:Баатарсуурь 
  • Баянтал сум 1-р баг 154-51 тоотод оршин суух иргэн Л.Төрболд
  • Баянтал сум 2-р баг ТЗ-ын 596-06 тоотод оршин суух иргэн Ц.Доржбат
  • Сүмбэр сум 1-р багийн харъяат иргэн Л.Баасандорж
  • Сүмбэр сум 4-р баг Баруун хөөвөр гэх газар оршин суух иргэн С.Мягмардорж
  • ДГА-ийн Замын-үүд сум 2-р багийн харъяат иргэн Ж.Бямбацогт
  • ДГА-ийн Замын-үүд сум 2-р баг Хан-Уул 5-12 тоотод оршин суух иргэн Р.Эрдэнэбаатар
    • Сүмбэр сум 3-р баг 5-60 тоотод оршин суух иргэн Б.Батсайхан

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -8

  • Сүмбэр сум 1-р багийн иргэн О.Ганбат гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг 118-11 тоотод оршин суух иргэн Б.Баттүшигайлд
  • Сүмбэр сум 3-р баг Хэрлэн 2-1 тоотод оршин суух иргэн Б.Ган-Очир гэртээ
  • Сүмбэр сум 2-р баг Ханан 17 тоотод оршин суух иргэн Г.Нямсүрэн гэртээ
  • Сүмбэр сум 3-р баг 3-1-44 тоотод оршин суух иргэн А.Алтансүх айлд
  • Сүмбэр сум 1-р баг 118-6 тоотод оршин суух иргэн Ж.Нямдорж
  • ШГС 1-р баг 15-1-6 тоотод оршин суух иргэн Т.Үнэнбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Зарааагийн 18 тоотод оршин суух иргэн Б.Батхүү айлд

Бусад -3

  •  ДГА-ийн Сайншанд сумын харъяат иргэн Ц.Оюун-Эрдэнэ гарал үүслийн баримт бичиггүй мах тээвэрлэж явсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-Ус 3-5 тоотод оршин суух иргэн Н.Цогтгэрэл хориглосон газар тамхи татсан.
  • ДУА-ийн Баянжаргалан сумын харъяат иргэн Б.Баатарүү хориглосон газар тамхи татсан.

 

Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -24

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 41 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6 буюу 14,6 хувь буурчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 17 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6 буюу 54,5  хувь өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 24 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 13 буюу 54,1 хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -3, хүний амь нас хохирсон-1, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу залилан 3, өмчийн хулгай 4, хүний нэр төр алдар хүндийн эсрэг -1, бусад зөрчил-5 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 3 буюу 17,6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 12 буюу 70,5 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт, 2 буюу 15,3 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсанзэрэг үйлдлүүд илэрсэн байна .

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -5, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -8, бусад зөрчил-3 тус тус бүртгэгдлээ.

Гэр орондоо болон айлд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг санаатайгаар үйлдэж байгаа нь хувь хүний ёс суртахууны доголдол, эрх зүйн чадвар, чадамж дорой, хуулийн хамгийн энгийн ойлголт зарчмуудыг хэрэгжүүлэх эрмэлзэлгүй байгааг харуулж байна. Энэ төрлийн зөрчил үйлдэгдэх нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байдагт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 13  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс6 буюу 68,4 хувь буурсан ба нийт захиргааны зөрчлийн 54,1 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

 

 Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна