/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.02.09                                                                                                                    Чойр

             Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.02.02-2015.02.08 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 47гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

  Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

 Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -4

  • Баянтал сумын иргэн Д.Ариунжаргалыг үл таних эрэгтэй хүн хэл амаар доромжилж зодсон.
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 1-6 тоотод оршин суух Х.Ариунзаяа нь эхнэр Отгонжаргалыггэртээ  зодсон.
  • Сүмбэр сум 2-р баг Чойрын 1 тоотод оршин суух Б.Энхдэлгэрээс манай найз Мөнхзул хутгалуулчихсан гэртээ хэвтэж байна.
  • АНЭ-т Баянтал сумын 1-р багийн харъяат иргэн Б.Энхбат нь мотоциклоос унаж тархиндаа гэмтэл авч ухаангүй ирсэн.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-3

  • Сүмбэр сум 1-р баг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн ард Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 2-4 тоотод оршин суух иргэн З.Цолмонбаяр бусдад зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэн.
  • Хэнтий аймаг Дархан сумын харъяат иргэн Г.Батдэлгэр гэгч нь иргэн Н.Мягмарсүрэнд жоншны  баяжмал шороо тээвэрлэлтийн хөлс болох 4,400,000 төгрөг одоо болтол залилаад өгөхгүй байна.
  • Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэр “108 Ойл” ХХК-ний зүчээнд байсан 1 тооны адуу хулгайлагдсан гэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй -3

  • Сүмбэр сум 1-р баг “Балдан засаг” захын авто зогсоол дээр иргэн Жамбалдоржийн 5768 ГСА, иргэн Болдхуяг 6254 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.
  • Шивээговь сум 2-р багийн  нутаг дэвсгэрт Эксель маркын 0727 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрлийн шон мөргөж зам тээврийн осол гаргасан.
  • Баянтал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Бат-Амгалан нь 2874 УНЕ улсын дугаартай тоёота аврис маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 тооны үхэр мөргөсөн.

Бусад -1

  • Сүмбэр сум 2-р багийн харъяат иргэн Г.Уранчимэг нь тендэрийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж, албан тушаалаа ашиглан гарын үсэг дуурайлган зурсан гэх.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -11

 Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -12

  • Сүмбэр сум 2-р баг Сэвхүүл 7 тоотод оршин суух иргэн Б.Ууганболд
  • Сүмбэр сум 3-р баг Баянхошуу  4-7 тоотод оршин суух иргэн З.Содномжамц
  • Сүмбэр  сум 2-р баг САА-17-2 тоотод оршин суух иргэн Б.Энхсайхан
  • ДоГА-ийн Даланжаргалан  сум 3-р багийн харъяат иргэн Д.Ганбаатар
  • Сүмбэр сумын харъяат иргэн О.Энх-Өсөх
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 84-2 тоотод оршин суух иргэн Т.Сайханбаяр
  • УБ хот ЧД-ийн 18-р хороо Яргайт 19-287 тоотод оршин суух иргэн Г.Гантөр
  • ШГС-ын 1-р баг 7-1-10 тоотод оршин суух иргэн Т.Болд-Эрдэнэ
  • Сүмбэр сум 2-р баг Зараа 7 тоотод оршин суух иргэн Ж.Сонинбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Ханан 3 тоотод оршин суух иргэн Г.Цэдэнбал
  • Шивээговь сум 2-р баг Бэхт 2-4 тоотод оршин суух иргэн А.Гандолгор
  • Сүмбэр сум 3-р баг 11-4-52 тоотод оршин суух иргэн Г.Мижиддорж

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -7

  • Сүмбэр сум 3-р баг 8-2-28 тоотод оршин суух иргэн Э.Баянмөнх
  • УБ хот  СБД-ийн 18-р хороо Бэлх 37-62 тоотод оршин суух иргэн Б.Мөнгөн-Эрдэнэ
  • Сүмбэр сум 1-р баг 56-4 тоотод оршин суух иргэн Г.Даваацэрэн
  • Сүмбэр сумын харъяат иргэн Ц.Болдбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Сүмбэр 18 тоотод оршин суух иргэн Б.Түмэн-Өлзий
  • Сүмбэр сум 1-р баг 60-1 тоотод оршин суух иргэн Ч.Баярбаатар
  • Сүмбэр сум 2-р баг Баянхошуу 2-11 тоотод оршин суух иргэн Б.Энхжаргал

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -17

  • ДоГА-ийн Даланжаргалан  сум 1-р багийн харъяат Д.Эрдэнэтогтох айлд
  • Сүмбэр сум 2-р баг Зараа 18 тоотод оршин суух иргэн Д.Гантулга гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг БНБ 10 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэбат гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 42-2 тоотод оршин суух иргэн Л.Баасан гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 56-3 тоотод оршин суух иргэн С.Батсайхан гэртээ
  • Сүмбэр сум 3-р баг 6-2-33 тоотод оршин суух иргэн Ц.Мөнххуяг гэртээ
  • Сүмбэр сум 3-р баг 5-2-35 тоотод оршин суух иргэн О.Түмэннаст гэртээ
  • Сүмбэр сум 2-124 тоотод оршин суух иргэн Г.Ганбаатар гэртээ
  • ДоГА-ийн Айраг 4-р баг Цагаан дөрвөлж 2-3 тоотод оршин суух Ганбиш
  • Сүмбэр сум Хүрээ ногоо 1-9 тоотод оршин суух иргэн А.Нямдаваа
  • Сүмбэр сум 1-р баг ТБ 34 тоотод оршин суух иргэн Ө.Батпүрэв.
  • Сүмбэр сум 2-р баг Сүмбэр 18 тоотод оршин суух иргэн Г.Алтанбаатар гэртээ
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-Ус 3-1 тоотод оршин суух иргэн Б.Нармандах гэртээ
  • Баянтал сум 1-р багийн харъяат иргэн Д.Заяат гэртээ
  • БЗД-ийн 9-р хороо 59-789 тоотод оршин суух иргэн Г.Эрдэнэбаатар айлд
  • Сүмбэр сум 2-р баш Шивээ 6 тоотод оршин суух иргэн Х.Болдбаатар гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг 119-6 тоотод оршин суух иргэн Б.Гантулга

 Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -36

 Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 47 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 5 буюу 11,9 хувь өсжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 11 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10 буюу 52,3  хувь буурсан бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 37 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 буюу 43,2 хувь өссөн байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -4, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу залилан 3, өмчийн хулгай /үүнээс малын хулгай 1/, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөний улмаас зам тээврийн осол 3, бусад зөрчил-1 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 3 буюу 27,2 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 3 буюу 27,2 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт, 2 буюу 18,1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад, 3 буюу 27,2 хувь нь авто зам дээр тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, зам тээврийн осол үйлдэгдсэн зэрэг үйлдлүүд илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -12, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -7, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -17 тус тус бүртгэгдлээ.

Гэр орондоо болон айлд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг санаатайгаар үйлдэж байгаа нь хувь хүний ёс суртахууны доголдол, эрх зүйн чадвар, чадамж дорой, хуулийн хамгийн энгийн ойлголт зарчмуудыг хэрэгжүүлэх эрмэлзэлгүй байгааг харуулж байна. Энэ төрлийн зөрчил үйлдэгдэх нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байдагт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 19  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 36.8 хувь өссөн ба нийт захиргааны зөрчлийн 52.7 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

  Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Өнгөрсөн долоо хоногт Монгол түмний сар шинийн баярын өдрүүдийг гэмт хэрэг, зөрчилгүй амар тайван өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай шалгаж илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, энэ хүрээнд “Сэрэмжлүүлэг” хэсэгчилсэн арга хэмжээг 2015.02.04-ний өдөр  Сүмбэр сумын 1,2 багийн нутаг дэвсгэрт зохион явуулж 11 аж ахуйн  нэгжийн  харуул  манаа,  архи согтуууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж,  нийт 32 сэрэмжүүлэг тараан ажилласан.

Мөн  Сүмбэр сумын  ЗДТГ, Татварын хэлтэс, МХГ-тай хамтран сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 17 аж ахун нэгжийн  үйл ажиллагааг шалгаж, стандартын шаардлага хангаанүй 26 шил шар айраг хураан авч МХГ-т хүлээлгэн өгсөн.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Дорноговь аймгийн Цагдаагийн газартай  хамтран “Замд” нэгдсэн арга хэмжээг 2015.01.26-02.04-ний өдрийн хооронд зохион байгуулж  нийт 498 тээврийн хэрэгсэл шалгаж, хурд хэтрүүлсэн 53, хамгаалах бүх хэрэглээгүй 24,  иж бүрдэлгүй 6, үзлэгт ороогүй 4, эрхийн үнэмлэхгүй 2, согтууруулах ундаа хэтрүүлсэн 6 жолоочийг 2 жил хүртэл хугацаагаар эрхийн хассан байна.

   

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна