/ Сул орон тооны сонгон шалгаруулалтын зар

Сул орон тооны сонгон шалгаруулалтын зар

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ       

АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН  

                                                                         ЗАР                                                                               

 

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил үйлдвэрлэлийн төвтэй хамтран хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдээс Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгооор зохион байгуулж буй “Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”  мэргэжил олгох сургалтын сонгон шалгаруулалтыг 2023 оны 07  дугаар сарын 21-ний  өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

            Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэд www.gobisumber.police.gov.mn цахим хаягаар  болон цагдаагийн хэлтсийн 306  тоот  өрөөнд  биеэр ирж бүртгүүлэх, ажлын цагаар  хүний нөөцийн ахлах мэргэжилтэнтэй 88090220 дугаарын  утсаар холбогдож мэдээлэл авна уу. 

Шалгуур үзүүлэлт:

            Бүрэн дунд боловсролтой  бол цэргийн алба хаасан, их дээд сургууль төгссөн, 18-30 хүртлэх насны эрэгтэй,  эмэгтэй, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, биеийн ил харагдах шивээсгүй /25  хувиас дээшгүй/ нүүрэнд илэрхий сорви, мэс засалгүй, зөв төрхтэй байх.

Зарласан ажлын байр

Боловсрол

Мэргэжил

Нас ,Хүйс

Шалгуур

Нэмэлт шаардлага

1

Эмч

Их, дээд сургууль төгссөн

/Хүний их эмч болон бага эмч/

Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

30 хүртэл насны эрэгтэй

эмэгтэй

170 см-ээс дээш өндөртэй

Ажлын туршлага шаардахгүй

2

Холбоо мэдээллийн инженер

Их, дээд сургууль төгссөн

Холбооны чиглэлээр их, дээд сургууль төгссөн

30 хүртэл насны эрэгтэй

эмэгтэй

170 см-ээс дээш өндөртэй

Ажлын туршлага шаардахгүй

3

Хэв журмын цагдаа

 

Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

Мэргэжил хамаарахгүй

30 хүртэл насны эрэгтэй

170 см-ээс дээш өндөртэй

Цэргийн албыг биеэр, оюутан цэрэг, дүйцүүлэн  хаасан байх. /дээд боловсролтой иргэдэд хамаарахгүй/

4

Цагдаа зохицуулагч

 

Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

Мэргэжил хамаарахгүй

30 хүртэл насны эрэгтэй

170 см-ээс дээш өндөртэй

Цэргийн албыг биеэр, оюутан цэрэг, дүйцүүлэн  хаасан байх. /дээд боловсролтой иргэдэд хамаарахгүй/

5

Цагдаа жолооч

/нөөцөд/

Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

Мэргэжил хамаарахгүй

30 хүртэл насны эрэгтэй

170 см-ээс дээш өндөртэй

Цэргийн албыг биеэр, оюутан цэрэг, дүйцүүлэн  хаасан байх. /Жолооны В,С ангилалтай/ Зам тээврийн осол гаргаж байгаагүй байх

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна