/ Статистик мэдээ

Статистик мэдээ

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СТАТИСТИК МЭДЭЭ

2023.01.31                                                                                                           Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

        Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь иргэн, хуулийн этгээдээс 103 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 39 буюу 37.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 64 буюу 62.2 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 29-өөр буюу 39.2 хувиар өссөн. Нийт 103 гомдол  мэдээллийн 86 буюу 83.4 хувийг нь  шийдвэрлэжээ.

        Гэмт хэргийн шинжтэй 39 гомдол хүлээн авснаас 27 буюу 69.2 хувийг шийдвэрлэж одоо 12 гомдлын үлдэгдэлтэй байна. Үүнээс хэрэг нээсэн 14 буюу 52 хувь, хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн 12 буюу 44.3 хувь, харъяалалын дагуу шилжүүлсэн 1 буюу 3.7 хувь байна. Гомдол мэдээллийн 4 буюу 14.8 хувийг 5 хоногт, 23 буюу 85.2 хувийг 6-19 хоногт шалган шийдвэрлэсэн байна. Зөрчлийн шинжтэй нийт 64 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 59 буюу 92 хувийг нь шийдвэрлэж одоо 5 гомдлын үлдэгдэлтэй байна. Үүнээс зөрчлийн хэрэг нээсэн 21 буюу  36 хувь, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан 3 буюу 5 хувь, хялбаршуулсан журмаар шийдсэн 35 буюу 59 хувь байна. Гомдол мэдээллийн 59 буюу 100 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэжээ.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

                              Энэ оны 1 дүгээр сард нийт 21  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 3 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 2-оор буюу 40 хувиар, хөнгөн гэмт хэрэг 18 бүртгэгдсэн нь 1-ээр буюу 5.3 хувиар тус тус буурсан. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 15 хэрэг бүртгэгдсэнээс 7 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 46.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

                        Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2022.1 сар

2023.1 сар

Тоо

Хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

6

11

5

83.3

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

14

5

9

-64.3

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

-

2

-

      -

4.

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг /10.1-10.6/

-

1

-

-

5.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

-

1

-

-

6.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

1

-

-

-

7.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

1

-

-

-

8.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

2

-

-

-

9.

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг/23.1-23.7/

-

1

-

-

 

                                          Нийт

24

21

-3

-12.5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

  Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2022.01 сар

2023.01 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

11

11

0

Гудамж талбай, олон нийтийн газар

1

2

2 дахин

Байгууллага, аж ахуйн нэгж

3

2

-33.3

Бусад газар

9

6

-33.3

Авто зам

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 12 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

8-аар буюу 3 дахин өссөн байна.

                       Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

                                                    Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 Гэмт хэргийн улмаас 11 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6-аар буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 1 хүн нас барсан байна.

                

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2022.01 сар

2023.01 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

1

1

0

0

2

Шивээговь сум

4

2

2

-50

3

Сүмбэр сум

19

18

-1

-5.3

       Аймгийн хэмжээнд 2023 оны 1 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 86 хувийг Сүмбэр суманд, 9.5 хувийг Шивээговь суманд, 4.5 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзлэж байна.

 

 

 

Гурав: Зөрчил

 Нийт 2022 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 909 буюу 81.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 1984 иргэнийг 56490,5 төгрөгөөр торгож 13 иргэнийг баривчлуулж, 22 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

 Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

   Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2022.01 сар/

 

Зөрчлийн тоо

/2023.01 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

           11

9

18

Гудамж талбай, олон нийтийн газар

            4

5

25

Байгууллага, аж ахуйн нэгж

             -

-

-

Бусад газар

             -

-

-

Авто зам

            24

45

-1.8 дахин

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 21 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 22-оор буюу 51.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-0, төрийн алба хаагч-6, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-4, хувиараа хөдөлмөр эрхлэгч-3, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-0, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-0, ажилгүй-36, бусад-0 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-4, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-7, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 4, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 0 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 12.5 хувиар буурсан нь хулгайлах, залилах, мал хулгайлах зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралт урд оны мөн үеэс 64 хувиар буурч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил сайжирсантай холбоотой байна.

     2. Нийт гэмт хэргийн 52 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 24 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 24 хувийг  бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд, хүүхэд оролцсон гэмт хэрэг 1 бүртгэгдсэн нь 1 нэгжээр өссөн. Энэ сард ахуйн хүрээний архидалттай холбоотойгоор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 83.3 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 3 дахин өссөн.

                                           

         

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна