/ Сар шинэ 2023 нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Сар шинэ 2023 нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

"Сар шинэ 2023" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан талаар

         Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/56 дугаар “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, үүрэг, ажлын чиглэлийн хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:

“Арвандолдугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/56 дугаар тушаал болон Цагдаагийн хэлтсийн даргын тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, үүрэг чиглэл өгч үр дүнг тооцон ажиллалаа.

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд ажиллах офицер 30, ахлагч 32, нөөц 10, нийт 72 алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд ажиллах хуваарь, төлөвлөгөөг танилцуулж хэлтсийн дарга, тасгийн дарга, ахлах байцаагч нараас өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан.

Баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарийг энэ сарын 02 дугаар сарын 20-ний өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл явган эргүүлийг 10:00-17:00, 17:00:00:00 цагийн хугацаанд 5 чиглэлт 10, давхардсан тоогоор 120 алба хаагч, авто эргүүлийн 5 чиглэлт 18:00-02:00 цагийн хооронд 24 алба хаагч ажиллуулах хуваарь, төлөвлөгөөг танилцуулж, хуваарийн дагуу ямар нэг зөрчил дутагдалгүй үүрэг гүйцэтгэсэн.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдлөгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн төв болон босоо тэнхлэгийн А0101 олон улсын чанартай авто зам дагуу байнгын 1, явуулын 2 постод  давхардсан тоогоор 48 алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжүүлэн ажилласан хугацаанд тус цагдаагийн хэлтэст зөрчлийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнийн холбогдох албан тушаалтнууд материалжуулан шалгаж байна.

Хариуцсан нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу Шинийн нэгний өглөө нар харах 5 цэгийн хамгаалалт, мөн өдрийн 10:00-13:00 цагийн хооронд Сүмбэр сум 2 дугаар нутаг дэвсгэрт байрлах Спорт хорооны зааланд зохион байгуулагдсан аймгийн нэгдсэн золголтын үеийн хамгаалалтад ажиллах 14 алба хаагчдад иргэдтэй “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандар”-ын дагуу зөв боловсон, ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллах чиглэлээр үүрэгжүүлж сахилга, ёс зүйн зөрчилгүй ажилласан. Мөн энэ сарын 20-ний өдрийн 09 цагаас 21-ний өдрийн 09 цаг хүртэл “Зүүн жанчин чойр” хийдэд ном хурах үеийн хамгаалалт, зохицуулалт 4 алба хаагч, 1 тээврийн хэрэгсэлтэй ямар нэг зөрчил дутагдалгүй ажилласан.

Хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй цэгүүдийг эргүүлийн чиглэлд оруулж, бүлэг бөөгнөрөл үүсгэсэн, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг тухай бүр анхааруулга, зөвлөмж өгч тараан ажилласан ба дээрх хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгагдаагүй байна.

Улсын онц чухал объект болох нефьт хангамжийн 4 агуулахын гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, ажилтан нарт баяр, амралын өдрүүдэд хариуцлагатай эргүүл ажиллуулах, харуул манааны сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр үүрэгжүүлж, эргүүлийн чиглэлд оруулан тогтмол хяналт тавьж ажилласан.    

Аймгийн шүүхийн байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, шүүхийн ажилчдаас хариуцлагатай эргүүлээр ажиллах хуваарийг гаргуулан авч харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажилласан ба жижүүрийн шуурхай албаны өдөр тутмын үйл ажиллагаатай хэлтсийн дарга болон ерөнхий эргүүлүүд тогтмол хяналт тавьж нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын “Шуурхай удирдлагын штаб”-ыг мэдээ, мэдээллээр ханган ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна