/ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЧОЙРЫН БОГД УУЛАНД БАЙРЛАХ ДАГВАСҮНДЭЛ БУРХАНЫГ БУДАЖ БОХИРДУУЛСАН БАЙДЛЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЧОЙРЫН БОГД УУЛАНД БАЙРЛАХ ДАГВАСҮНДЭЛ БУРХАНЫГ БУДАЖ БОХИРДУУЛСАН БАЙДЛЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дугаар тогтоолоор зэрэглэл ахин “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д орсон Дагвасүндэл бурханыг 2022 оны 09 дүгээр сард сүсэг бишрэлийн үүднээс будаж эх төрхийг алдагдуулсан байсныг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс, зөрчлийн хэрэг үүсгэж хяналт шалгалт явуулсаны үр дүнд эзэн холбогдогчийн олж тогтоон зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.4 дэх заалтыг үндэслэн буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэн хохирлыг барагдуулснаар Соёлын өвийг сэргээн засварлах эрх бүхий мэргэжлийн байгууллага буюу Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчид газар дээр ажиллаж дүгнэлт гарган СӨҮТ-ийн ХХТСГ-ын Ерөнхий технологич Э.Батжаргалаар ахлуулсан сэргээн засварлах багийн гишүүд ирж дурсгалыг сэргээн засварлаж бохирдлыг арилгалаа.

Соёлын өвөө хайрлан хамгаалгая.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна