/ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО.

Шинэ барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Г.Батзам болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь анх 1981 онд Дорноговь аймгийн Цагдаагийн албаны харъяа Цагдан сэргийлэх групп нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 1991 онд Говьсүмбэр аймаг байгуулагдсанаар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэсийн үйл ажиллагаа эхэлж өдгөө 41 жилийн дараа шинэ конторын барилгатай болж, түлхүүрээ хүлээн авлаа.
Тус хэлтсийн барилга нь 2021, 2022 оны улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 3 давхар 1728м2 50 өрөө, тасалгаатайгаар баригдсанаар цагдаагийн албан хаагчдын ажил, үүргээ биелүүлэх таатай орчин, нөхцөл бүрдээд байна.
Тус арга хэмжээний үeэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл Цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашиглагдах бүрэн тоноглолтой TOYOTO PROBOX маркийн авто машиныг хүлээлгэн өглөө.
Аймаг, орон нутгийнхаа нийтийн хэв журмыг хамгаалах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах алба хаагчдыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар "Говьсүмбэрийн төлөө мeдаль"-иар шагнав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна