/ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хууль зүйн яамны харьяа хэлтэс, агентлагууд болон аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн"- ийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар цогц арга хэмжээ зохион байгуулах нь тун чухал. Энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, иргэд, олон нийтийн хүчинд түшиглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүр дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлах ёстой.
Энэ үүднээс Говьсүмбэр аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцлийг тогтоохын тулд бүх төрлийн гэмт хэрэг дээр криминологийн судалгааг энэ оны 4-6 сард Кримнологичдын холбоотой хамтран хийхээр болсон. Энэ судалгааны үр дүн, дүгнэлтийг үндэслээд бид аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дараа дараачийн ажлуудыг үр дүнтэй төлөвлөж зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
Мөн иргэдийн ая тухтай аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор "Аюулгүй жишиг хороолол" төслийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлж Сүмбэр сумын Баянбулгийн 5 гудамжид хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна" гэсэн юм.
Зөвлөгөөнд дараах сэдвүүдээр мэдээлэл хийгдлээ. Үүнд:
- Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ц.Энхтулга "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн чиг хандлага" сэдвээр
- Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор н.Түмэнжаргал "Эрүүгийн болон зөрчлийн хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх ажил"-ын талаар
- Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Батхуяг "2022 оны 1 дүгээр улирлын эрүү хэв журмын нөхцөл байдал"

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна