/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 2-Р САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 2-Р САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 2-Р САРЫН БАЙДЛААР БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 208 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 60 буюу 28.8  хувь нь гэмт хэргийн шинжтэй, 148 буюу 71.1 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Нийт 208 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 126 буюу 60.5 хувийг нь  шийдвэрлэжээ. Гэмт хэргийн шинжтэй 60 гомдол хүлээн авснаас 46 буюу 76.6 хувийг шийдвэрлэсэн. Үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 24 буюу 52.2 хувь, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан  22 буюу 47.8 хувь байна. Гомдол мэдээллийн 9 буюу 19.5 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 37 буюу 80.5 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 14 гомдол мэдээлэл байна. Зөрчлийн шинжтэй нийт 148 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 141 буюу 95.3 хувийг нь шийдвэрлэж 7 гомдлын үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн байдлыг авч  үзвэл: зөрчлийн хэрэг нээсэн-40 буюу 28.3 хувь, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан 30 буюу 21.2 хувь, хялбаршуулсан журмаар шийдсэн 59 буюу 41.8 хувь, харъяалалын дагуу шилжүүлсэн 12 буюу 8.5 хувь эзэлж байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 132 буюу 93.6 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Хүнд гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй адил түвшинд, хөнгөн гэмт хэрэг 29 бүртгэгдсэн нь 12-оор буюу 29.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

                             2021 оны эхний 2 дугаар сарын байдлаар хэрэг бүртгэлтийн /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 16 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 6.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна

 

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  2 сар

2021 оны 2 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

3

1

-2

-3

2

Шивээговь сум

8

2

-6

-75

3

Сүмбэр сум

35

30

-5

-14.3

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны 2 сар

2021 оны 2 сар

Өсөлт, бууралтын хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

9

14

55.6

42.4

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

33

11

-66.7

33.3

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

0

2

2 нэгж өссөн

6.1

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

0

3

3 нэгж өссөн

9.1

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ

0

1

1 нэгж өссөн

3

6.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг

0

1

1 нэгж өссөн

3

7.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

2

1

-50

3

8

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг

1

0

1 нэгж буурсан

0

 

 

 

 

                                              Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

 

   

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Хэргийн тоо

Нийт хэрэгт эзлэх хувь

Гэр, орон сууц

20

 60.6

Гудамж талбай, олон нийтийн газар

2

             6.1

Байгууллага, аж ахуйн нэгж

2

             6.1

Бусад газар

8

 24.2

Авто зам

1

3.0

 

 Гэмт хэрэгт холбогдогч

Гэмт хэрэгт 19 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-аар буюу 2 дахин өссөн байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

               

 

 

 

 

 

 

                                            Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 1 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд, 16 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмтсэн хүн 6-аар  буюу 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иргэн, хуулийн этгээдэд учирсан 21,0 сая төгрөгийн хохирлын 17.5 сая төгрөг буюу  82.4  хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 2228 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 571 буюу 20.4 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 2179 иргэнийг 78886.5 төгрөгөөр торгож 16 иргэнийг баривчлуулж, 26 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн өдрөөр харуулбал: Даваа гарагт 333, Мягмар гарагт 303, Лхагва гарагт 322, Пүрэв гарагт 335, Баасан гарагт 362, Бямба гарагт 268, Ням гарагт 305 зөрчил бүртгэгдсэнээс Баасан, Пүрэв гарагуудад дийлэнх зөрчил үйлдэгдсэн байна.

Зөрчил үйлдэгдсэн газар, цаг хугацаа: Өглөөний 06-12 цагийн үед 565, 13-18 цагийн үед 882, 19-24 цагийн үед 605, 01-05 цагийн үед 176 зөрчил тус тус  бүртгэгдсэн байна.Үүнээс үзэхэд 13-18 цагийн үед дийлэнх зөрчил үйлдэгдэж байна.

Зөрчил үйлдэгдсэн газраар нь авч үзвэл: Материалжуулан шалгасан зөрчлөөсгэр орон сууцанд 31, олон нийтийн газар-1, нийтийн тээвэр-0, гудамж талбайд 16, аж ахуйн нэгжид-0, төрийн байгууллагад 1, авто замд 147, бусад газар 3 зөрчил үйлдэгджээ.Гэр орон сууцанд, авто замд дийлэнх зөрчил үйлдэгджээ.

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор нь: Согтуугаар үйлдсэн-67, эмэгтэй хүн оролцсон-13, хүүхэд оролцсон-1, гадаадын иргэн-0, бүлэглэн үйлдсэн-1, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил-5 тус тус бүртгэгдсэн.

 Зөрчилд холбогдогчдоос төрийн албан хаагч 3, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-7, хувиараа хөдөлмөр эрхлэгч-29, ажилчин малчин-20,  оюутан-2, сурагч-0, ажилгүй-29, бусад-12 хүн бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 97 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 20-оор буюу 17.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.   

        

 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-5, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-1, ажилчин малчин-11 оюутан-9, ажилгүй-75, бусад-10 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-8, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-9, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-3, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-40, -гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 32, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 6 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 12-оор буюу 26.7 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна.

          2.Нийт гэмт хэргийн 42.4 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 33.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 9.1 хувийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, нийт зөрчлийн 89 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.

         3.Гэмт хэргийн хохирлын 82.4 хувийг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь өссөн нь гомдлоос шууд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар авснаар яллагдагчаар татах ажиллагаа хурдан шуурхай болж хохирол нөхөн төлүүлэлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарсан байна.

         4. Хорио цээрийн дэглэм суларч согтууруулах ундааны хэрэглээнд тавих хяналтыг ердийн горимд шилжүүлснээр иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ өсч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

                                                                   Тав: Санал                    

         1. Өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр оновчтой арга хэмжээ зохион байгуулах.Ялангуяа согтууруулах ундааны хор уршгийн талаарх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх

         2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн сүлжээгээр тасралтгүй зохион байгуулах зэрэг болно.

     

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна