/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ 1-Р САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ 1-Р САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ 1-Р САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ,

ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 94 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 28 буюу 29.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 66 буюу 70.2 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 1-ээр буюу 3.6 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 37-оор буюу 2.2 дахин  нийт хүлээн авсан гомдол мэдээлэл 36-аар буюу 62.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Нийт 94 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 79 буюу 84 хувийг нь  шийдвэрлэсэн  байна. Гэмт хэргийн шинжтэй 28 гомдол хүлээн авснаас 15 буюу 53.5 хувийг шийдвэрлэсэн. Үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 4 буюу 26.6 хувь, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан  11 буюу 73.3 хувь байна. Гомдол мэдээллийн 5 буюу 33.3 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 10 буюу 66.7 хувийг  шалган шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн шинжтэй нийт 66 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 64 буюу 96.9 хувийг нь шийдвэрлэж 2 гомдлын үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн байдлыг авч  үзвэл: зөрчлийн хэрэг нээсэн-15 буюу  23.4 хувь, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан 11 буюу 17.2 хувь, хялбаршуулсан журмаар шийдсэн 34 буюу 53.1 хувь, харъяалалын дагуу шилжүүлсэн 4 буюу 6.2 хувь байна. Гомдол мэдээллийн 60 буюу 94 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг

 

                             Хүнд гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь 1-ээр буюу 1 дахин өсч, хөнгөн гэмт хэрэг 7 бүртгэгдсэн нь 6-аар буюу 18.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

                             2021 оны 1 дүгээр сард хэрэг бүртгэлтийн /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 7 гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 46.1 хувиар буурсан.

 

 

 

 

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  1 сар

2021 оны 1 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

1

0

-1

1 нэгж буурсан

2

Сүмбэр сум

13

9

-4

-30.8

3

Шивээговь сум

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны 1 сар

2021 оны 1 сар

Өсөлт, бууралтын хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

2

1

-50

11.1

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

12

3

-9

75

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

0

1

1 нэгж өссөн

11.1

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

0

4

4 нэгж өссөн

44.4

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

 

   

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Хэргийн тоо

Нийт хэрэгт эзлэх хувь

Гэр, орон сууц

7

77.7

Гудамж талбай, олон нийтийн газар

 

 

Байгууллага, аж ахуйн нэгж

2

             22.2

Бусад газар

 

 

Авто зам

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

Гэмт хэрэгт 3 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2-оор буюу 2 дахин өссөн байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

               

 

 

 

                                            Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 1 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмтсэн хүн 1-ээр  буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иргэн, хуулийн этгээдэд учирсан 3.6 сая төгрөгийн хохирлын 3.0 сая төгрөг буюу  82.7  хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 1116 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 250 буюу 18.3 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 1089 иргэнийг 39717.0 төгрөгөөр торгож 32 иргэнийг баривчлуулж, 17 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн өдрөөр харуулбал: Даваа гарагт 181, Мягмар гарагт 118, Лхагва гарагт 137, Пүрэв гарагт 148, Баасан гарагт 190, Бямба гарагт 176, Ням гарагт 166 зөрчил бүртгэгдсэнээс Баасан, Бямба гарагуудад дийлэнх зөрчил үйлдэгдсэн байна.

Зөрчил үйлдэгдсэн газар, цаг хугацаа: Өглөөний 06-12 цагийн үед 309, 13-18 цагийн үед 424, 19-24 цагийн үед 297, 01-05 цагийн үед 86 зөрчил тус тус  бүртгэгдсэн байна.Үүнээс үзэхэд 13-18 цагийн үед дийлэнх зөрчил үйлдэгдэж байна.

Зөрчил үйлдэгдсэн газраар нь авч үзвэл: Материалжуулан шалгасан зөрчлөөсгэр орон сууцанд 8, олон нийтийн газар-0, нийтийн тээвэр-0, гудамж талбайд 9, аж ахуйн нэгжид-0, төрийн байгууллагад 0, авто замд 36, бусад газар 1 зөрчил үйлдэгджээ.Гудамж талбай, авто замд дийлэнх зөрчил үйлдэгджээ.

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор нь: Согтуугаар үйлдсэн-29, эмэгтэй хүн оролцсон-5, хүүхэд оролцсон-1, гадаадын иргэн-0, бүлэглэн үйлдсэн-0, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил-1 тус тус бүртгэгдсэн.

 Зөрчилд холбогдогчдоос төрийн албан хаагч 2, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-13, ажилчин малчин-16,  оюутан-2, сурагч-0, ажилгүй-12, бусад-3 хүн бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 32 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 22-оор буюу 40.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.   

         Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-2, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-0, хувиараа хөдөлмөр эрхлэгч-0, ажилчин малчин-5, оюутан-9, ажилгүй-24, бусад-3 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-3, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа  болон очих газраа мэдэхгүй болсон-2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-11, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 14, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2  хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 5-аар буюу 35.7 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна.

          2.Нийт гэмт хэргийн 44.4 хувийг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг, 33.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 11.1 хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний бэлгийн эрх чөлөө,халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, нийт зөрчлийн 95 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд бүртгэгдсэн байна.

         3.Гэмт хэргийн хохирлын 82.7 хувийг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт урд оны мөн үеэс 6 дахин өссөн нь гомдлоос шууд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар авснаар яллагдагчаар татах ажиллагаа хурдан шуурхай болж хохирол нөхөн төлүүлэлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарсан байна. Гэвч хэрэг бүртгэлтийн хэргээс яллагдагчаар татсан хэрэг байхгүй байгаа нь илрүүлэлтэнд сөргөөр нөлөөлсөн байна.

                                                                   Тав: Санал                    

         1. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, өмчлөх эрхийн эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр оновчтой арга хэмжээ зохион байгуулах

         2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн сүлжээгээр тасралтгүй зохион байгуулах зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна