/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД  БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 318 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 82 буюу 25.7  хувь нь гэмт хэргийн шинжтэй, 236  буюу 74.3 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Нийт 318 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 303 буюу 95.2 хувийг нь  шийдвэрлэжээ. Гэмт хэргийн шинжтэй 82 гомдол хүлээн авснаас 72 буюу 87.8 хувийг шийдвэрлэсэн. Үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 38 буюу 52.7 хувь, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан  34 буюу 47.3 хувь байна. Гомдол мэдээллийн 13 буюу 18  хувийг 5 хоногт, 6-19 хоногт 59 буюу 82 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 10 гомдол мэдээллийг шалгаж байна. Зөрчлийн шинжтэй нийт 236 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 231 буюу 98 хувийг нь шийдвэрлэж 5 гомдлын үлдэгдэлтэй байна. Шийдвэрлэсэн байдлыг авч  үзвэл: зөрчлийн хэрэг нээсэн 68 буюу 29.4 хувь, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан 34 буюу 15 хувь, хялбаршуулсан журмаар шийдсэн 109 буюу 47 хувь, харъяалалын дагуу шилжүүлсэн 12 буюу 5.2 хувь эзэлж байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 222 буюу 96.1 хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 43 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 7-оор буюу 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй адил түвшинд, хөнгөн гэмт хэрэг 38 бүртгэгдсэн нь 7-оор буюу 15.6 хувиар буурсан. 2021 оны эхний улирлын байдлаар хэрэг бүртгэлтийн /эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 19 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 31.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  1-р улирал

2021 оны 1-р улирал

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

5

1

-4

-80

2

Шивээговь сум

8

2

-6

-75

3

Сүмбэр сум

37

30

-7

-18.9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны 1 дүгээр улирал

2021 оны 1 дүгээр улирал

Өсөлт, бууралтын хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

14

24

71.4

55.8

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

32

11

-65.6

25.6

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

0

1

1 нэгж өссөн

2.3

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

0

3

3 нэгж өссөн

6.9

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

0

1

1 нэгж өссөн

3

6.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

1

1

0

2.3

7.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

3

2

-1

4.6

8

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

1

0

1 нэгж буурсан

0

 

 

 

 

                                              Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

 

   

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Хэргийн тоо

Нийт хэрэгт эзлэх хувь

Гэр, орон сууц

28

 65.1

Гудамж талбай, олон нийтийн газар

3

             6.9

Байгууллага, аж ахуйн нэгж

2

             4.6

Бусад газар

9

             20

Авто зам

1

             2.3

 

 Гэмт хэрэгт холбогдогч

Гэмт хэрэгт 33 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1-ээр буюу 2.9 хувиар буурсан байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

               

 

 

 

 

 

 

                                            Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 2 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 2-оор буюу 50 хувиар буурч, 30 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15-аар  буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Иргэн, хуулийн этгээдэд учирсан 67.3 сая төгрөгийн хохирлын 59.8 сая төгрөг буюу  88.8  хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 4055 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 212 буюу 5.5 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 3957 иргэнийг 143446.5 төгрөгөөр торгож 38 иргэнийг баривчлуулж, 57 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны 1-р улирал/

Зөрчлийн тоо

/2021 оны 1-р улирал/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

19

47

2.4 дахин

Гудамж талбай, олон нийтийн газар

21

24

14.2

Байгууллага, аж ахуйн нэгж

5

2

-60

Бусад газар

3

6

50

Авто зам

45

109

2.4 дахин

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

      

 

Зөрчилд холбогдогчдоос төрийн албан хаагч 5, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-9, хувиараа хөдөлмөр эрхлэгч-59, ажилчин малчин-34,  оюутан-3, сурагч-1, ажилгүй-47, бусад-27 хүн бүртгэгдсэн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 167 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 10-аар буюу 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-7, төрийн алба хаагч-1, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-2, хувиараа хөдөлмөр эрхлэгч-7, ажилчин малчин-16, оюутан-1, ажилгүй-128, бусад-12 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-15, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-17, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-60, -гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 63, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 7 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 7-оор буюу 14 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна.

          2.Нийт гэмт хэргийн 55.8 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 25.6 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 6.9 хувийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, нийт зөрчлийн 98 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.

         3.Гэмт хэргийн хохирлын 88.8 хувийг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь өссөн нь гомдлоос шууд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар авснаар яллагдагчаар татах ажиллагаа хурдан шуурхай болж хохирол нөхөн төлүүлэлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарсан байна.

         4. Ковид 19 цар тахлын үед хорио цээрийн  дэглэмийг сахиулах ажлын хүрээнд  орон нутгийн замд хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон нь аймаг дамжин мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг бөөгнөрөл, иргэдийн урсгал хөдөлгөөнд нөлөөлж  энэ төрлийн гэмт хэрэг буурах эерэг үзүүлэлт болсон байна.

         4. Хорио цээрийн дэглэм суларч согтууруулах ундаа худалдах үйлчлэх цагийг ердийн горимд шилжүүлж худалдах, үйлчлэх хязгаарлалтыг цуцалснаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2.4 дахин, согтуугаар үйлдэгдсэн зөрчил 81 хувиар, эрүүжлүүлэгдсэн хүн 6.3 хувиар, баривчлуулсан хүний тоо  81 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 71,4 хувиар өсч, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг 1 бүртгэгдсэн байна.Эхний улиралд бүртгэгдсэн 43 гэмт хэргийн 24 нь буюу 55.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн нь анхаарал татаж байна.

 

                                                                   Тав: Санал                    

  1. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулах, гэр бүл, найз нөхөд, хамт олны дундах ахуйн хүрээний архидалтыг багасгах чиглэлээр урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ зохион байгуулах
  2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх,

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн сүлжээгээр тасралтгүй зохион байгуулах зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна