/ Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авлаа

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авлаа

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, тангараг өргөх ёслолын ажиллагаа 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллагдав.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, аймгийн ерөнхий прокурор С.Батсүрэн, орлогч прокурор Б.Мөнхдөл, Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ц.Роза, ШШГА-ны 0425 дугаар ангийн дэд дарга, дэд хурандаа Э.Бямбадорж, албаны бусад хүмүүс оролцов. Мөн Цагдаагийн хэлтсийн үе үеийн ахмад ажилтан, албан хаагч нар байлцлаа.
Ёслолын ажиллагааны эхэнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батсайханд гардуулан өгч нийт албан хаагчдад хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээний үеэр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Л.Чинбат Батлан хамгаалах яамны “Дайчин алдар” III зэргийн медль, ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Л.Лхагвагарам Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө” II зэргийн медалиар тус тус шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна