/ Анхааруулга

Анхааруулга

                      Тухайн нутаг дэвсгэрт байгаа гар утас худалдаалах болон засварлах үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс гэмт хэрэг, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагыг хүлээн авах 101, 102, 103, 105 тусгай дугаарын утасруу залгаж засварласан, худалдаж авах, худалдах гар утасны ажиллагааг шалгах зэргээр ачаалал үүсгэснээр яаралтай дуудлагыг хүлээлгэх, цаг хугацаа алдах, хүний амь нас, эрүүл мэнд хохирох аюултай байна.

          Иймд дээрх аж ахуйн нэгж, хувь хүмүүс нь дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад анхаарах  бусад хэрэглэгчдийн эрхийг хүндэтгэх үүднээс тухайн дугаарыг хэрэглээнээс хасах, дугаарын эздэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, заналхийлсэн, цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн гэдэг заалтын дагуу иргэнийг 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоног баривчлах шийтгэл оногдуулахыг анхааруулж байна.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна