/ ИРГЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ШИНЭ БОЛОМЖ

ИРГЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ШИНЭ БОЛОМЖ

ИРГЭД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРОХ ШИНЭ БОЛОМЖ

http://www.leu.gov.mn/home.shtml

Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн бакалаврын элсэлтийн шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт орж, “Цагдаа-хууль сахиулах ажил” хөтөлбөрт элсэгч дээд боловсролтой иргэн 1 жил суралцаж, цагдаагийн байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласны дараа дахин 1 жил суралцаж, бакалаврын зэрэгтэй төгсөнө.

Элсэхийг хүсэгч дээд боловсролтой иргэн дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

-Эрх зүйн бус дээд боловсролтой иргэн /голч дүн 3.2-оос дээш/

- 25 хүртэл насны

-Эрэгтэй

-Өндөр 170 см буюу түүнээс дээш

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур /код-901/” журамд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх.

Шаардлага хангасан иргэн 2016 оны 06-ны өдрөөс энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажлын өдрүүдэд 09.00-12.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн төв байранд биечлэн очиж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

- Иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

- Төрийн алба хаагчийн анкет /маягт-1/

- Бакалаврын боловсролын диплом, хавсралт /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

-Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын судалгаанд хамрагдсан тухай тодорхойлолт

-3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь.

Элсэхийг хүсэгч дээд боловсролтой иргэний суурь /Нийгмийн тухай мэдлэг/, хавсарга /Математик, Гадаад хэл (сонсох)/ шалгалтыг 2016 оны 07 дугаар сарын 09-ний дотор Элсэлтийн шалгалтын комисс зохион байгуулна.

Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг www.leu.gov.mn цахим хаяг, Хууль сахиулахын их сургуулийн Сургалтын хэлтсийн 70155038, 70155058 дугаарын утаснаас авна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна