/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.11.23                                                                                                                        Чойр                                                                                                                           

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.11.16-2015.11.22хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 

Нэг. Бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл – 9

 

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -3

  • Сүмбэр сум 5-р баг Тост-Ам гэх газар иргэн Пүрэвжавыг Э.Ариунжаргал гэгч нь худаг ус, бэлчээрийн маргааны улмаас зодож, танхайрсан.
  • Сүмбэр сум 2-р баг ТБ Центр дотор Ханангийн 10 тоотод суух иргэн П.Мягмарсүрэнг Б.Бямбасүрэн гэгч нь согтуугаар зодож биед нь гэмтэл учруулсан гэх.
  • Шивээговь сум 1-р багийн төв дээр Шивээ 2-10 тоотод суух иргэн А.Амарбаясгалан нь 2015.11.14-ний өдөр бусдад зодуулсан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-2

  • Сүмбэр сум 3-р баг ерөнхий боловсролын 5-р сургуулийн 206 тоот өрөөнөөс зөөврийн компьютер алдагдсан.
  • Сүмбэр сум 3-р баг Хонхор 11-4-56 тоотод суух иргэн П.Мөнхбаярын гэрээс 2015.11.17-ны 12:00 цагийн үед 2 ширхэг мөнгөн аяга алгадсан гэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-1

  • Сүмбэр сум 3-р баг Хонхорын 1-р байрны 6-р орцны үүдэнд зогсоол дээр байсан 5288 ГСА Тоёота Марк-2 машиныг Х.Анхсүрэн нь 6269 ГСА Тоёота Кроун машинаар шүргэсэн.

Бусад-3

  • Шивээговь сум 1-р баг 2-2-19 тоотод суух иргэн Д.Эрдэнэтуяаг салсан нөхөр О.Очирбат нь согтуу үедээ удаа дараа дарамталж, доромжилсон.
  • Сүмбэр сум 3-р баг 4-6-91 тоотод суух иргэн Б.Ганцолмонгийн гэрт үл таних хүн ирээд хэл үгээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэх.
  • Сүмбэр сум 3-р баг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байранд Г.Мөнхбат гэгч нь байгууллагын эд зүйл эвдэж танхайрсан.

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл – 18

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -5

  • Сүмбэр сум 2-р баг Чандмань дэлгүүрийн хашаанд оршин суух П.Хонгорзул
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-Усны 2-10 тоотод оршин суух Х.Ганзориг
  • Шивээговь сум 1-р баг 9-4-48 тоотод оршин суух Д.Гонгор
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан ус 2-8 тоотод суух иргэн Д.Цог-Эрдэнэ
  • Баянтал сум 2-р баг 16-р зөрлөгт оршин суух иргэн Б.Батхуяг

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -1

  • УБ хот ЧД 14-р хороо Шүхэрийн 7-1 тоотод суух Ц.Энхцогт

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -12

  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-Ус 2-2 тоотод суух Б.Шижир-Эрдэнэ
  • ДГА Замын-Үүд сум 2-р баг Дэнж 3 тоотод суух О.Наранбаатар
  • Сүмбэр сум 2-р баг Шивээ 6 тоотод суух Б.Мөнхбаатар
  • ДГА Даланжаргалан сум 4-р баг Наран 10 тоотод оршин суух Д.Баярсүрэн
  • Сүмбэр сум 3-р баг Хонхор 4-1-14 тоотод суух Б.Буянтөгөлдөр гудамж
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан ус 3-6 тоотод суух иргэн Л.Отгонжаргал
  • Сүмбэр сум 3-р баг Хонхор 9-3-36 тоотод суух иргэн Д.Амарболд
  • Сүмбэр сум 3-р баг Хонхор 2-8-124 тоотод суух иргэн Г.Золзаяа
  • Сүмбэр сум 3-р баг Хонхор 3-2-32 тоотод суух иргэн Б.Батбилэг
  • Сүмбэр сум 1-р баг Жоншны задгайд оршин суух иргэн П.Насантуяа
  • СЭА Алтанбулаг сум 2-р баг Партизан 2-23 тоотод суух иргэн Б.Мөнхзаяа
  • ДГА Замын үүд сум 3-р баг Жинчин 26 тоотод суух иргэн Г.Нармандах

  Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 27 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 23 буюу 46,0 % буурсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 9 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 43,7 %, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 буюу 52,9 % тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -3, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -2, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зам тээврийн осол гаргасан -1, бусад буюу хүчирхийллийн шинжтэй -3 мэдээлэл тус тус бүртгэгдлээ.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 2 буюу 22,2 % нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн гэр орон, сууцанд 3 буюу 33,3 %, гудамж талбай, олон нийтийн газарт 1 буюу 11,1 %,автозам дээр 1 буюу 11,1 %, аж ахуйн нэгж, байгууллагад 3 буюу 33,3 %, хөдөө хээр 1 буюу 11,1 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл хувийн таарамжгүй харьцааны улмаас болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, бусдыг зодсон; иргэн байгууллага, эд хөрөнгөндөө тавих хараа хяналт сул, сонор сэрэмжгүй байдлын улмаас эд зүйлээ алдсан; хурд хэтрүүлж, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд орсон; мөн гэр бүлийн шинжтэй болон сэтгэцийн өвчний улмаас хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -5, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -1, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -12 зөрчил тус тус бүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 6 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6 буюу 50,0 % буурсан ба нийт гомдол мэдээллийн 22,2 %, захиргааны зөрчлийн 33,3 %-г эзэлж байна.

Согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн, жижгээр танхайрсан зөрчил 12 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 36,8 % буурсан нь нийт гомдол мэдээллийн 44,4 %, захиргааны зөрчлийн 66,6 %-ийг тус тус эзэлж байна.

 Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Замын цагдаагийн тасгаас зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний соёлыг сайжруулах зорилгоор “Хурд”, “Бүрэн бус тээврийн хэрэгсэл” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг Шивээговь сумын нутаг дэвсгэр дэх хатуу хучилттай авто замд болон сумын төв дээр зохион явуулсан байна. Мөн Сүмбэр сумын хэмжээнд “Өвлийн дугуй” хэсэгчилсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.

   

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна