/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.11.09                                                                                                                        Чойр                                                                                                          

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.11.02-2015.11.08хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 44 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 

Нэг. Бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл - 10

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -4

  • ГСА-ийн Сүмбэр сум 6-р баг Малхын тал гэх газар Б.Энхтайван бусдад зодуулсан байдалтай АНЭ-т хүргэгдэн ирсэн гэх.
  • Сүмбэр сум 1-р баг Ерөнхий боловсролын 2-р сургуулийн гадна Б.Хангарьд, А.Хүрэлчулуун, Б.Мягмарсүрэн нар Л.Дамдинсүрэнг зодсон гэх.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 37-2 тоотод оршин суух Ц.Цэнджав нь эхнэр Г.Номиндалайг зодсон гэх.
  •  Сүмбэр сум 2-р баг Мөнхын 18 тоотод оршин суух Н.Гантуяагийн толгойг хүү Э.Энх-Амгалан     

      нь хагалсан гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-4

  • Говьсүмбэр аймгийн боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэг нь "Бүтээмж үйлс" ХК-ны нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс 49,265,000 төгрөгийг хувьдаа завшсан байна.
  • Сүмбэр сум 2-р баг Рашааны 12 тоотод оршин суух Т.Өнөржаргалын гэрээс 2 мөнгөн аяга алдагдсан.
  • Сүмбэр сум 3-р баг 8-р байрны гадна  авто зогсоол дээр байсан Ж.Бат-Очирын Портер маркын автомашины аккумлятор алдагдсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөгийн 1-8 тоотод оршин суух О.Алимаагийн гэрээс цүнхнээс түрийвчтэй мөнгө алдагдсан гэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-2

  • Баянтал сум 2-р баг Лүнгийн овооны орчим автозам дээр Д.Насанжаргал нь Т.Аллион маркын 6873 УБД  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Ш.Оюунжаргал нь нас барсан гэх.
  • Баянтал сум 2-р баг 16-р зөрлөг орчим автозам дээр н.Цэрэн-Очир нь 1085 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 тооны үхэр дайрч зам тээврийн осол гаргасан гэх.

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл - 34

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -9

  • Сүмбэр сум 5-р баг Цагаан худаг гэх газар оршин суух Х.Хишигбаяр
  • Шивээговь сум 1-р баг 15-5-73 тоотод оршин суух Б.Сумъяагарав
  • ДУА-ийн Адаацаг  сумын харъяат иргэн Ж.Бат-Оргил
  • Сүмбэр сум 3-рб аг 4-8-127 тоотод оршин суух Д.Өнөржаргал
  • Сүмбэр сум 1-р баг БНБ-ны 3 тоотод оршин суух Д.Аянга
  • Хэнтий аймгийн харъяат Д.Энхсүх
  • Шивээговь сум 2-р баг Хавчуугын бууц гэх газар оршин суух Ж.Батсүх
  • Сүмбэр сум 3-р баг 8-1-6 тоотод оршин суух О.Хатантөмөр
  • УБ хот БЗД-ийн 1-р хороо 15-42 тоотод оршин суух Ц.Баярсайхан

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -6

  • Сүмбэр сум 2-р баг Ханангийн 2-10 тоотод оршин суух Д.Гомбосүрэн
  • Сүмбэр сум 3-р баг 10-1-12 тоотод оршин суух Д.Дүүрэнжаргал
  • Сүмбэр сум 1-р баг ТБ-ны 10-1 тоотод оршин суух У.Ганхуяг
  • Сүмбэр сум 4-р баг хар ам гэх газар оршин суух М.Эрдэнэбулган
  • Шивээговь сум 2-р баг 22-р зөрлөг 7-2 тоотод оршин суух Б.Хишигдорж
  • УБ хот ЧД-ийн 7-р хороо 11-144 тоотод оршин суух Н.Одбаяр

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -16

  • Булган аймаг 6-р баг 7-10 тоотод оршин суух Н.Адъяа
  • Сүмбэр сум 3-р баг 8-117 тоотод оршин суух А.Эрдэнэбаатар
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 102-1 тоотод оршин суух Ш.Баатар
  • Шивээговь сум 1-р баг 3-20 тоотод оршин суух Ц.Амар
  • Шивээговь сум 2-р баг Нэртийн 1-3 тоотод оршин суух Д.Наранбаатар
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 98-3 тоотод оршин суух Д.Мөнхбат
  • УБ хот СБД-ийн 17-р хороо 17-1012 тоотод оршин суух Ц.Идэрцогт
  • Сүмбэр сум 3-р баг 9-3-36 тоотод оршин суух Д.Амарболд
  • Шивээговь сум 2-р баг Сэвхүүлийн 9-2 тоотод оршин суух Ү.Баяржаргал
  • Шивээговь сум 2-р баг Шивээгийн 1-9 тоотод оршин суух П.Нямдорж
  • Сүмбэр сум 2-р баг ХБ-ны 31 тоотод оршин суух Т.Өнөрболд
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 33-1 тоотод оршин суух Д.Дашравдан
  • Сүмбэр сум 3-р баг 1-5-79 тоотод оршин суух Э.Одгэрэл
  • Сүмбэр сум 3-р баг 1-1-5 тоотод оршин суух Ж.Отгонбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-Усны 2-15 тоотод оршин суух Н.Энхбат
  • Сүмбэр сумын харъяат иргэн П.Ганболд

Бусад-3

  • Сүмбэр сум 1-р баг “Ган зам” хүнсний дэлгүүр насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан.
  • Сүмбэр сум 1-р баг “Дугуй” хүнсний дэлгүүр насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 131-3 тоотод оршин суух Л.Гэрэлт нь Цагдаагийн хэлтсийн  гадна зөвшөөрөлгүй цэгт тамхи татсан гэх.

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 44 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 5 буюу 11,3 % буурсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 10 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 13 буюу 43,4 хувь буурсан бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 34 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 8 буюу 30,7 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -4, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -3, залилан -1, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зам тээврийн осол гаргасан -2, бусад-5 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 1 буюу 10,0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн гэр орон, сууцанд 4 буюу 40,0 %, гудамж талбай, олон нийтийн газарт 2 буюу 20,0 %,автозам дээр 2 буюу 20,0  %, аж ахуйн нэгж, байгууллагад 1 буюу 10,0 %, хөдөө хээр 1 буюу 10,0 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, бусдыг зодсон, эд хөрөнгөндөө тавих иргэдийн хараа хяналт сул, сонор сэрэмжгүй байдлын улмаас эд зүйлээ алдсан, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сул, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд орсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -9, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -6, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -16, бусад-3 зөрчил тус тус бүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 15 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 53,3 % өссөн  ба нийт захиргааны зөрчлийн 44,1 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж гэр орон, ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил эзэлж байна.

 

 Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангиудаас суллагдсан  Говьсүмбэр аймгийн харъяат 15 ялтан ирснийг бүртгэж  захиргааны хяналтанд авсан.

            Өсвөр үеийн улсын аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний  тамирчдын аюулгүй байдал хангах ажлыг хамгаалалт төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан болно.

            Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Амрыг эрье” нэвтрүүлэг, ЗГ-ын мэдээ, Өнөөдөр, Зуун мэдээ сонины сурвалжлах баг Говьсүмбэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болон тус цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны талаар нэг өдрийн мэдээлэл сурвалжлага бэлтгэсэн.

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна