/ Цаг үе үйл явдал / Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.11.02                                                                                                                      Чойр                                                                                                                         

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.10.26-2015.11.01 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 

Нэг. Бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл - 23

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -10

  • Сүмбэр сум 1-р баг Талхан цехын хашааны 1 тоотод оршин суух Б.Банзрагч нь эхнэр Ө.Уянгыг 2015.10.24-25-нд шилжих шөнө зодсон гэх.
  • Сүмбэр сум 1-р баг “Өгөөж” захын орчим 2015.10.24-ний өдөр Н.Энхмэнд /10 настай/ бусдад зодуулсан гэх.
  • Шивээговь сум 1-р баг 7-4-58 тоотод оршин суух Д.Саранхүү нь бусдад зодуулсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Сансарын 15 тоотод оршин суух Д.Очирбат  эхнэр С.Сугармааг зодсон гэх.
  • Сүмбэр сум 4-р баг Хавчуу гэх газар Н.Баттогтох нь бусдад хутгалуулсан байдалтай байна гэх.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 33-2 тоотод оршин суух Г.Ганбаяр нь насанд хүрээгүй О.Энхзултай хурьцал үйлдсэн гэх.
  • Сүмбэр сум 1-р баг Цагдаагийн гудамжны 1-2 тоотод оршин суух У.Ууганбаяр нь 2015.04.20-ны өдөр насанд хүрээгүй Ч.Амгаланцэцэгтэй хурьцал үйлдсэн гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Мөнхийн 15 тоотод оршин суух Д.Очирбат өөрийгөө боомилсон байдалтай нас барсан.
  • ГСА-ийн Сүмбэр сум 2-р баг Шивээгийн 14 тоотод Н.Хосбаяр бусдад зодуулсан гэх.
  • ГСА-ийн Сүмбэр сум 1-р баг 43 дугаар байрны гадна Н.Пүрэвжав нь хутгалуулсан байдалтай байна гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-5

  • Сүмбэр сум 3-р баг "Андууд-2" хүнсий дэлгүүрээс Б.Төрболд нь 1 шил архи хулгайлсан гэх.
  • М.Түмэндэмбэрэл нь жоншин дээр хамтарч ажиллах нэрийдлээр 2014.04.18-ны өдөр П.Нэргүйгээс 9.200.000 төгрөг авчихаад залилаад өгөхгүй байна гэх.
  • М.Түмэндэмбэрэл нь жоншин  дээр хамтарч ажиллах нэрийдлээр Н.Ихбаяраас 12.324.000 төгрөг авчихаад залилаад өгөхгүй байна гэх.
  • ГСА-ийн Сүмбэр сум 4-р баг Зуумай гэх газраас  Ц.Нямжавын 2 тооны үхрийг нядлаж авч явсан  байна.
  • ГСА-ийн Шивээговь сум 2-р баг Бэхтийн бууц гэх газар оршин суух О.Эрдэнэтуяагийн шаргал өнгийн даюун маркийн мотоцикль алдагдсан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-3

  • Х.Идэрхүү нь согтуугаар Мицубищи маркийн 0991  ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Шивээговь сумын 2-р багийн нутаг 251 дэхь км шонгийн орчим автозам дээр онхолдож зам тээврийн осол гаргасан гэх.
  • ГСА-ийн Сүмбэр сум 5-р баг Гэзэгийн хөв гэх газар Истана маркийн 0577 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож М.Эрдэнэзул нас барсан.
  • Сүмбэр сум 1-р баг Ерөнхий боловсролын 2-р сургуулийн авто зогсоол дээр байсан Н.Хүүхэнхүүгийн 4209 УНУ улсын дугаартай автомашиныг мөргөчихөөд явсан байна гэх.

Бусад-5

  • Сүмбэр сум 4-р баг Тэрэгт гэх газар оршин суух Н.Хосбаярын гэр шатсан гэх.
  • Сүмбэр сум 3-р баг Баянбулагийн 3-8 тоотод оршин суух Ч.Баяржаргал руу 80346878 дугаараас залгаад хэл амаар доромжлоод байна гэх.
  • Сүмбэр сум 2-р баг САА-н 6 байшингийн 17-02 тоотод оршин суух Л.Мягмарын хашаа руу  хүргэн Д.Наранхүү архины шил давуулж шидээд байна гэх.
  • Ц.Гурвантамир нь 2015.10.24-ний өдөр Төмөр замын гарам орчим түрийвчтэй мөнгө, бичиг баримтаа хаясныг 2010 ГСА улсын дугаартай автомашины жолооч аваад явсан нь ТЗ-ын гарамын камерын бичлэгт бичигдсэн байна гэх.
  • А.Ганчимэг нь 2015.10.31-ний өдөр 6319 ГСА улсын дугаартай Верна аксент маркийн автомашинд гар утсаа мартаж буусан гэх.

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл - 26

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -7

  • Сүмбэр сум 3-р баг 7-4-43 тоотод оршин суух С.Сүхням
  • Шивээговь сум 1-р баг 7-3-44 тоотод оршин суух Ю.Баатарцогт
  • Сүмбэр сум 3-р баг 11-2-28 тоотод оршин суух Б.Төмөрбат
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 95-1 тоотод оршин суух Д.Ганболд
  • Сүмбэр сум 3-р баг 3-1-10 тоотод оршин суух Б.Нандинчулуун
  • Сүмбэр сум 3-р баг 3-2-30 тоотод оршин суух Д.Баатархүү
  • Шивээговь сум 1-р баг 15-2-22 тоотод оршин суух Э.Мөнхзул

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -1

  • Шивээговь сум 2-р баг 22-р зөрлөг 24-10 тоотод оршин суух Ч.Гантулга

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -15

  • Сүмбэр сум 4-р баг Хүрийн ногоо гэх газар оршин суух Н.Түмэнжаргал
  • Шивээговь сум 1-р баг 9-4-71 тоотод оршин суух Б.Амгаланбаатар
  • Сүмбэр сум 3-р баг 2-79 тоотод оршин суух С.Шинэбаяр
  • УБ хот БЗД-ийн 21-р хороо Жамсран уул 6-2222 тоотод оршин  суух Ч.Төгсбаатар
  • Сүмбэр сум 3-р баг 3-3-48 тоотод оршин суух И.Батсайхан
  • УБ хот БЗД-ийн 8-р хороо УС-15-49 тоотод оршин суух Ю.Пүрэвсүрэн
  • Сүмбэр сум 2-р баг САА-н 6 байшин Олон захын хашаанд оршин суух Ч.Бямбасүрэн
  • Сүмбэр сум 1-р баг Аягнаны хонхорын 1-1 тоотод оршин суух Д.Ганбат
  • Сүмбэр сум 1-р баг Аягнаны хонхорын 2-2 тоотод оршин суух Ц.Баяржаргал
  • Сүмбэр сум 3-р баг 2-1-7 тоотод оршин суух Г.Өнөрбаяр
  • Сүмбэр сум 2-р баг БНБ-ны 1 тоотод оршин суух Б.Батбаяр
  • Сүмбэр сум 3-р баг 15-4-58 тоотод оршин суух Б.Шинэ-Од
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэгийн 2-6 тоотод оршин суух А.Чинбат
  • ДГА-ийн Эрдэнэ сум 3-р багийн иргэн Э.Дорж
  • Сүмбэр сум 2-р баг Рашааны 25 тоотод шоршин суух Г.Эрдэнэтөр

Бусад-3

  • Сүмбэр сум 3-р баг Политехникийн коллежийн оюутан Ж.Бат-Эрдэнэ, Г.Ууган-Эрдэнэ, Э.Пүрэвбат нар согтуугаар ЦАХ-ийн шаардлага эсэргүйцсэн гэх.
  • Шивээговь сум 1-р баг Сэвхүүлийн 1-16 тоотод оршин суух Р.Бат-Эрдэнэ согтуугаар хэрүүл маргаан үүсгэж, ЦАХ-ийн шаардлага эсэргүйцсэн гэх.
  • Баянтал сумын төвд Н.Лхагва согтуугаар ЦАХ-ийн шаардлага эсэргүйцсэн гэх.

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 49 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 8 буюу 19,5 % өссөн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 23 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 43,7 хувь өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1 буюу 4,0 хувь тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -7, хүний амь нас хохирсон -1, хүчин-2,  бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -3, залилан -2, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зам тээврийн осол гаргасан -3, бусад-5 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 4 буюу 17,9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн гэр орон, сууцанд 8 буюу 34,7 %, гудамж талбай, олон нийтийн газарт 7  буюу 30,4 %,автозам дээр 3 буюу 13,5  %, аж ахуйн нэгж, байгууллагад 1 буюу 4,3 %, хөдөө хээр 4 буюу 17,9 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, бусдыг зодсон, эд хөрөнгөндөө тавих иргэдийн хараа хяналт сул, сонор сэрэмжгүй байдлын улмаас эд зүйлээ алдсан, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сул, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд орсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -7, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -1, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -15, бусад-3 зөрчил тус тус бүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 8 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3 буюу 25,0 % буурсан  ба нийт захиргааны зөрчлийн 16,3 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж гэр орон, ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил эзэлж байна.

 

Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

             Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай  тэмцэх чиглэлээр “Айдасгүй-айл өрх” хэсэгчилсэн арга хэмжээ үргэлжлүүлэн явуулж байна.

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Dina:
188.143.232.32
Your site has a strong visual impact and color information, the language is brief and it is easy for info has a quick dinatmissees, l like this style, thanks for great work
2016-05-25 15:58:59
Gracelynn:
188.143.232.32
Your posting really <a href="http://wneigsum.com">sthragitened</a> me out. Thanks!
2016-05-25 22:22:53
Patty:
188.143.232.27
A minute saved is a minute eaendr, and this saved hours! http://ezuetessf.com [url=http://mkaiwvfvai.com]mkaiwvfvai[/url] [link=http://drzsoxoz.com]drzsoxoz[/link]
2016-05-27 06:47:51
Dillanger:
188.143.232.27
That's a subtle way of <a href="http://utmyuhcz.com">thnkniig</a> about it.
2016-05-27 12:25:00
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-04-30
  • 2015-01-06
Эрэн сурвалжилж байна