/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.08.31                                                                                                                       Чойр                                                                                                                        

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.08.24-2015.08.30 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 Нэг. Бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл - 10

 

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -2

  • Сүмбэр сум 2-р баг ТБ центрийн паб барны үүдэнд З.Төмөрзүрх, Б.Мөнхцог нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус пабын бармен Б.Сумъяарагчааг зодсон.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 103-р байрны урд Ё.Оюунчулуун, Х.Отгонсүх нар согтуугаар хоорондоо харилцан зодолдсон.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-4

  • Сүмбэр сум 2-р баг Төгрөг 1-2 тоот суух иргэн Н.Цэнгэлмаагийн гэрээс таслагч алдагдсан.
  • Сүмбэр сум 3-р баг Хонхор 5-р байрны урд байх “Чих хамар хоолойн эмнэлэг”-ээс иргэн С.Заяагийн Iphone-4s маркын гар утас алдагдсан.
  • ДУА Баянжаргалан сумын харъяат иргэн Н.Батжаргал нь хот хоорондын таксины жолооч Т.Мөнгөншагайд Чойр луу авчруулахаар 2242500 төгрөгийн тамхи ачуулсан боловч 1320900 төгрөгийн тамхи дутаасан.
  • ШОХК-ий жолооч Г.Эрхүү нь бусадтай хуйвалдан “УСДУ” ОНӨҮГ-ын нэр дээр нүүрс ачуулсан байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-1

  • Шивээговь сум 2-р багийн нутаг дэвсгэр авто замын 262 дахь тэмдэгт орчимд иргэн Л.Батжаргал нь 9589 унт т.марк-икс машинтайгаа онхолдож зам тээврийн осол гаргасан.

Бусад-3

  • Шивээговь сум 1-р баг 15-3-40 тоотод суух Ц.Мөнхгэрэл нь эхнэр Л.Одмааг удаа дараа дарамталж, айлган сүрдүүллээ.
  • Сүмбэр сум 3-р баг 5-3-43 тоотод суух З.Хонгорзулын байрны тагтан дээр гал гарсан.
  • Сүмбэр сум 2-р баг Эко сүмбэр 6-2 тоотод суух Р.Амгалангийн байрны цонхыг хагалсан байна.

 Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл - 31

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -8

  • Сүмбэр сум 3-р баг 1-5-68 тоотод суух Ц.Мөнх-Эрдэнэ
  • Сүмбэр сум 6-р баг Наран гэх газар оршин суух иргэн А.Төмөрчөдөр
  • Сүмбэр сум 2-р баг Сансар 8 тоотод суух иргэн Ч.Бямбасүрэн
  • ДГА Даланжаргалан сум 2-р баг Билүүт гэх газар оршин суух иргэн Н.Ганхуяг
  • Шивээговь сум 1-р баг Сүүж 1-2 тоотод суух иргэн Б.Хашбаатар
  • Сүмбэр сум 3-р баг 5-3-49 тоотод суух иргэн Н.Гантулга
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөг 1-5 тоотод суух иргэн Ц.Бат-Эрдэнэ
  • ӨВА Арвайхээр сум 5-р багийн харъяат иргэн Г.Батсүрэн

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -11

  • УБ хот ХУД 4-р хороо Арцат 1-10 тоотод суух иргэн Б.ариунбат
  • Сүмбэр сум 1-р баг Хорих 75-12 а тоотод суух иргэн Г.Гантогоо
  • УБ хот СХД 24-р хороо 18-9 тоотод суух иргэн П.Гэсэрбаатар
  • ХОА Жаргалант сум 7-р баг 3-27 тоотод суух иргэн Б.Бат-Эрдэнэ
  • Сүмбэр сум 2-р баг Лүн 14 тоотод суух иргэн Д.Ариунболд
  • Сүмбэр сум 3-р баг Баянбулаг 3-4 тоотод суух иргэн Б.Гончигтавхай
  • УБ хот БЗД 5-р хороо 22-507 тоотод суух иргэн Б.Ганзориг
  • Сүмбэр сум 3-р баг Баянбулаг 3-4 тоотод суух иргэн Ц.Энхболор
  • Сүмбэр сум 3-р баг Баянхошуу 1-1 тоотод суух иргэн Ж.Оюунболд
  • Сүмбэр сум 6-р баг Ар хөндлөн гэх газар оршин суух С.Пүрэвчулуун
  • Сүмбэр сум 3-р баг Хайгуулчин 1-6 тоотод суух иргэн Б.Мэндсайхан

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -10

  • Шивээговь сум 1-р баг 9-1-6 тоотод суух иргэн О.Очирбат
  • Сүмбэр сум 1-р баг ТБ 25 тоотод суух иргэн В.Баярбаатар
  • Шивээговь сум 1-р баг 3-1 тоотод суух иргэн Э.Ууганбаяр
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 113-4 тоотод суух иргэн Ө.Пүрэвдорж
  • Сүмбэр сум 2-р баг Шивээ 4 тоотод суух иргэн О.Эрдэнэзориг
  • Сүмбэр сум 4-р баг Гашуун гэх газар оршин суух иргэн С.Бат-Очир
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 2-6 тоотод суух иргэн Д.Отгончимэг
  • Шивээговь сум 2-р баг Нэртийн гол гэх газар оршин суух иргэн Г.Ганзориг
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 30-3 тоотод суух иргэн Д.Энхтүвшин
  • ДУА Баянжаргалан сум 2-р баг Баянцогт гэх газар оршин суух иргэн Ц.Алтангэрэл

Худалдаа үйлчилгээний журам зөрчиж, хууль бусаар согтууруулах ундаа борлуулсан -2

  • Сүмбэр сумын 3-р баг Хэрлэн 2-8 тоотод суух иргэн Ж.Отгонбаяр
  • Шивээговь сум 2-р баг Нэрт 2-4 тоотод суух иргэн С.Байгальмаа

                                                    

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 41 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7-оор буюу 14,6 хувь буурчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 10 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1-ээр буюу 11,1 хувь өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 31 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 8-аар буюу 20,5 хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -2, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -2, залилан -2, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зам тээврийн осол гаргасан -1, бусад буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй -1, гал түймэр -1, эд зүйл эвдсэн -1 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 2 буюу 20,0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн гэр орон, сууцанд 4 буюу 40,0 %, гудамж талбай, олон нийтийн газарт3 буюу 30,0 %, автозам дээр 1 буюу 10,0 %, аж ахуйн нэгж, байгууллагад 2 буюу 20,0 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, бусдыг зодсон, эд хөрөнгөндөө тавих иргэдийн хараа хяналт сул, сонор сэрэмжгүй байдлын улмаас эд зүйлээ алдсан, итгэл эвдэж залилан мэхэлсэн, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сул, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд орсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -8, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -11, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -10, хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан -2 зөрчил тус тус бүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 19 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 8 буюу 29,6 хувь буурсан ба нийт захиргааны зөрчлийн 61,3 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхийн үнэмлэхгүй үедээ болон ангилалгүй, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж гэр орон, ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна.

 

                        Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна