/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

     2015.07.27                                                                                                                  Чойр                                                                                                                

           Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.07.20-2015.07.26хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 

Нэг. Бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -2

  • Шивээговь сум 1-р баг “Оргил” зочид буудлын гадна П.Түвшинтогтох нь бусадтай зодолдсон гэх.
  • Сүмбэр сум 1-р багийн иргэн Х.Амарбат нь 2015,07,22-ны шөнө 23 цагийн орчим бусдад зодуулсан гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-10

  • УБ хотын харъяат Ж.Гангаамаа нь гэрээгээр халхавчлан  иргэн Т.Наранцэцэгээс 25,500,000 төгрөгийг залилсан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг зараагийн 24 тоотод оршин суух М.Түмэндэмбэрэл нь  жонш худалдан борлуулах нэрийдлээр иргэн Г.Гансүхээс 3,985,000 төгрөгийг залилсан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 106-2 тоотод оршин суух Д.Жаргалмаа гэрээсээ Гранд Галакси маркийн гар утас алдсан гэх.
  • 2014 оны 06 сард Н.Нарантуяа  Сүмбэр сум 2-р баг Цагаан-Усны 2-6 тоотод оршин суух Д.Батчулуунаас 37,500,000 төгрөгийг залилсан гэх.
  • Сүмбэр сум 2-р баг Ханангийн 15 тоотод оршин суух Ш.Оюунсүрэн 2015.07.20-21-нд шилжих шөнө  хашаанаасаа Мустанг маркийн мотоцикль алдсан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг Хорихын 75-р байрны “Оч” хүнсний дэлгүүрт хулгай орсон гэх.
  • Сүмбэр сум 2-р баг “Эко-Сүмбэр” хороололын 3-3 тоотод оршин суух Х.Цэрэндолгорийн гэрт хулгай орж эд зүйл алдагдсан гэх.
  • Шивээговь сумын харъяат Г.Эрхүү нь иргэн С.Оюунсайханы автомашиныг дур мэдэн худалдан борлуулсан гэх.
  • Сүмбэр сум 1-р баг “Балдан-Засаг” ХХК-ний хүнсний дэлгүүрт хулгай орсон гэх.
  • Сүмбэр сум 1-рбаг ХБ-ны 27 тоотод оршин суух Д.Амгалангийн Ipone-5 маркийн гар утсыг нагац эгч О.Оюунтунгалаг нь эвдсэн гэх.

Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-1

  • Сүмбэр сум 2-р багийн иргэн Ц.Байгальмаагийн  Facebook хаягнаас үл таних хүн зурагнуудыг хуулбарлан авч хуурамч хаяг үүсгэн олон нийтийн сүлжээний сайтанд нэр хүндийн гутаан доромжилсон гэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-3

  • Баянтал сум 2-р баг 16-р зөрлөг орчим автозам дээр Ж.Сэнгэгарав нь 2463 ДАР улсын дугаартай автомашин жолоодож яваад 1 тооны адуу дайрч зам тээврийн осол гаргасан гэх.
  • Баянтал сум 2-р баг 16-р зөрлөг орчим автозам дээр П.Төрмөнх нь Тоёота-ист маркийн автомашин жолоодож яваад 1 тооны адуу дайрч зам тээврийн осол гаргасан гэх.
  • ГСА-ийн Сүмбэр сум 6-р баг Малх гэх газар иргэн Ж.Хүрэлбаатар нь Портер маркийн 6704 УБР улсын дугаартай тээврийн хэрэгэл жолоодож яваад хүүхэд унгасан гэх.

                                                                  Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -16

 Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -7

  • Сүмбэр сум 2-р баг Зараагийн 4 тоотод оршин суух С.Батмөнх
  • Сүмбэр сум 2-р баг Мөнхийн 15 тоотод оршин суух Л.Тогтуундорж
  • ДУА-ийн харъяат иргэн Б.Ганбат
  • Сүмбэр сум 2-р баг Сүмбэрийн 23 тоотод оршин суух Б.Урангоо
  • УБ хот БЗД-ийн 15-р хороо 9-6 тоотод оршин суух Ж.Бат-Эрдэнэ
  • Сүмбэр сум 2-р баг  Цагаан-Усны 1-11 тоотод оршин суух Ё.Бямбасүрэн
  • ДГА-ийн Сайншанд сумын 2-р баг 2-48 тоотод оршин суух Б.Баянжаргал

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2

  • Сүмбэр сум 4-р баг Зараагийн Гашуун гэх газар оршин суух Д.Батбаяр
  • Сүмбэр сум 1-р баг САА-н 6 байшингийн 2 тоотод оршин суух Д.Шинэбаяр

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -9

  • Сүмбэр сум 2-р баг САА-н 24-1 тоотод оршин суух Т.Мөнхбаатар
  • Сүмбэр сум 1-рб аг ТБ-ны 27-2 тоотод оршин суух С.Мягмаржав
  • Шивээговь сум 1-р баг 9-2-28 тоотод оршин суух Я.Ганзориг
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 84-2 тоотод оршин суух Т.Сайханбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Уулзварын 2-14 тоотод оршин суух П.Эрдэнэзул
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэгийн 1-2 тоотод оршин суух Ц.Бямбасүрэн
  • Сүмбэр сум 1-рб аг ТЗ-ын 91-2 тоотод роршин суух Т.Одбаяр
  • Сүмбэр сум 1-р баг Аяганы хонхорын задгайн 1 тоотод оршин суух Н.Насантуяа
  • Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р баг 10-16 тоотод оршин суух Э.Эрдэнэ-Очир

Бусад-1

  • Шивээговь сум 1-р баг 1-14 тоотод оршин суух Б.Баярбат нь олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж ЦАХ-ийн шаардлага эсэргүйцсэн гэх.

                                                             Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -19

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 35 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1  буюу  2,8  хувь буурсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 16  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3 буюу 23,8өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 4 буюу 21,6  хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -2, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -6, /залилан-4/, Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг-1, Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-3 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 1 буюу 6,25 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 6 буюу 37,5  хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, гэр оронд 7  буюу 43,75  %, автозам дээр-3 буюу 18,75 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, гэр бүлийн болон хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан зэрэг үйлдлүүд илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -7, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -9тус тусбүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 9 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6 буюу 66,6 хувь буурсан ба нийт захиргааны зөрчлийн 47,3 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

Дээрхи тоо баримтаас үзэхэд дийлэнх зөрчлүүд нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хувь хүний хэнэггүй, хариуцлагагүй байдал нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байгаад анхаарах шаардлагатай байна.

           

           

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна