/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.04.27                                                                                                                       Чойр

 Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.04.20-2015.04.26 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 45гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй –9

  • Сүмбэр сум 3-р баг Хайгуулчны 3-7 тоот хашааны гадна Б.Алтансүрэн нь бусдад зодуулсан гэх.
  • Шивээговь сум 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Амарсайхан, Д.Батаа нар нь согтуугаар  хоорондоо зодолдсон.
  • Сүмбэр сум 3-р баг Баянхошууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Даваамаагийн хүүхдүүдийг үл таних хүн хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн гэх.
  • Сүмбэр сум 2-р баг “Чандмань” дэлгүүрийн ард иргэн Ц.Мядагмаа нь бусдад зодуулсан гэх.
  • 99561154 дугаарын утаснаас иргэн Д.Баярцэцэгийг хэл амаар доромжилж, заналхийлсэн мессеж бичсэн гэх.
  • Сүмбэр сум 3-р баг 8-2-24 тоотод оршин суух Н.Батжаргал нь эхнэр С.Номинг зодож гэмтэл учруулсан гэх.
  • ДУА-ийн Цагаандэлгэр суманд  иргэн Ж.Өлзийжаргал нь бусдад зодуулсан гэх.
  • 2015.04.24-ны өдөр иргэн О.Одонтуяа нь бусдад зодуулсан гэх.
  • П.Дуламцэцэг нь гарандаа хутгалуулсан байдалтай 2015.04.25-ны орой 23 цагийн орчим АНЭ-т ирсэн гэх.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-2

  • ГСА-ийн Сүмбэр сум 1-р баг Сүмбэрийн 1 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын “Супер портер” маркын 5780 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн стачир алдагдсан гэх.
  • ГСА-ийн Сүмбэр сум 3-р баг “Политехник коллеж”-ындотуур байрнаас Г.Гансүх нь гар утсаа алдсан гэх.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-2

  • ДГА-ийн Айраг сум ТЗ-ын 30-р зөрлөгийн орчим автозам дээр иргэн Эрдэнэбилэг нь “Субару Порестр” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 тооны үхэр дайрч, зам тээврийн осол гаргасан.
  • ДУА-ийн  Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явах шороон зам дээр “Ланд круйзер 80” маркын тээврийн хэрэгсэл онхолдож,зам тээврийн осол гаргасан.

Бусад-2

  • УБ хот БГД-ийн 3-р хороо 70-78 тоотод оршин суух иргэн Д.Дашдааа нь  Д.Үүрийнтуяаг айлган сүрдүүлж, дарамталдаг гэх.
  • Сүмбэр сум 6-р багт оршин суух иргэн Х.Болдбаатар нь 2015.04.23-ны өглөө малдаа яваад ирэхгүй байна.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -15

 

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -9

  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-Ус 2-4 тоотод оршин суух иргэн О.Цэрэннадмид
  • ШГС 2-р баг Сүүж 1-1 тоотод оршин суух иргэн Г.Мөнх-Эрдэнэ
  • ДУА-ийн Говь-Угтаал сум 3-р баг Цагаан өндөр гэх газар оршин суух иргэн Д.Батзаяа
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөг 1-20 тоотод оршин суух иргэн Б.Мөнхбат
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 2-4 тоотод оршин суух иргэн Т.Бямбасүрэн
  • Өвөрхангай аймаг Хужирт сум 4-р багийн харъяат иргэн Б.Сумъяасүрэн
  • Сүмбэр сум 2-р баг Ханан7 тоотод оршин суух иргэн Д.Дашдорж
  • Сүмбэр сум 2-р баг Баянхошууны 2-3 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэбат
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 118-11 тоотод оршин суух иргэн Б.Баттүшиг

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -4

  • Сүмбэр сум 3-р баг 15-5-62 тоотод оршин суух иргэн С.Анхбаяр
  • ДУА-ийн Цагаандэлгэр сум 1-р багийн харъяат иргэн Ц.Ганбат
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 75-9 тоотод оршин суух иргэн С.Одонбаяр
  • Сүмбэр сумын харъяат иргэн Ө.Ганбагана

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил –12

  • Сүмбэр сум 1-р баг 75-1-4  тоотод оршин суух иргэн ЖАрвижих
  • Сүмбэр сум 1-р баг  ТЗ-ын 53-3 тоотод орин суух иргэн С.Батсайхан
  • УБ хот СБД-ийн 13 хороо Рашааны 2-183 тоотод оршин суух иргэн Д.Хишигбаяр
  • Сүмбэр сумын харъяат иргэн М.Баяндалай
  • Сүмбэр сум 2-р баг Сүмбэрийн 6 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэбаатар
  • Сүмбэр сум 1-р баг Аяганы хонхор 1-1 тоотод оршин суух Д.Гантуул
  • ШГС 1-р баг 1-3 тоотод оршин суух иргэн Ч.Эрдэнэцогт
  • Сүмбэр сум 3-р баг 9-1-65 тоотод оршин суух иргэн П.Доржням
  • ДГА-ийн Даланжаргалан сум 4-р багийн харъяат иргэн С.Отгонбаяр
  • Сүмбэр сум 2-р баг Сүмбэрийн 23 тоотод оршин суух иргэн Б.Энхтөр
  • Сүмбэр сум 1-р баг 93-1 тоотод оршин суух иргэн Х.Ганбат
  • Сүмбэр сум 2-р баг Цагаан-ус 2-2 тоотод оршин суух иргэн О.Эрхэмбаатар

Бусад-5

              АН-ыг сонгуульд оролцох намын жагсаалтаас хасуулах тухай.

  • МАН-аас нэр дэвшигч Д.Гансүх бүртгэлгүй автомашин сонгуулийн сурталчилгаанд ашиглаж сурталчилгааны материал тараасан гэх.
  • МАН-аас нэр дэвшигч Г.Батзам нь өөрийн шадар туслахаар ТАХ-ийг ажиллуулсан гэх.
  • МАХН-аас нэр дэвшигч  Г.Алтанчимэг нь сонгуулийн өдөр иргэдийг сонгуулийн санал авах байр луу  тээвэрлэж, зааварчлага өгсөн гэх. 
  • ШГС 1-р баг “Насо” ХХК-ны супер маркет нь Засаг даргын захирамж зөрчиж 2015.04.22-ны өдөр  согтууруулах ундаа  худалдан борлуулсан.

  Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -30

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 45 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3 буюу 6,6хувь буурсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 15 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 46,6 % буурсан бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 35 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 9 буюу 74,2 хувь өссөн байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -9,  бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай -2, Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-2, бусад зөрчил-2 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 5 буюу 33,3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 8буюу 53,3хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, гэр оронд 3 буюу 20,0 %,  хөдөө хээр, автозам дээр 2 буюу 13,3 % тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан зэрэг үйлдлүүд илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -9, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -4, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -12, бусад-5 зөрчил тус тусбүртгэгдлээ.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 13  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1  буюу 8,3 хувь өссөн ба нийт захиргааны зөрчлийн 43,3 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

Дээрхи тоо баримтаас үзэхэд дийлэнх зөрчлүүд нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хувь хүний хэнэггүй, хариуцлагагүй байдал нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байгаад анхаарах шаардлагатай байна.

Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

  Мөн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 2015.1.1-д зааснаар “Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй” үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлж, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион явуулж байна.

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна