/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.03.09                                                                                                                  Чойр                                                                                                                 

             Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.03.02-2015.03.08хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 32гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

 Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

 Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -10

  • Сүмбэр сум 2-р баг“Их сансар” зочид буудалд  иргэн Н.Одончимэг бусдад хүчиндүүлсэн гэх.
  • Сүмбэр сум 3-р баг 9 дүгээр байрны гадна иргэн Д.Эрдэнэцогт бусдад зодуулсан.
  • ДГА-ийн Даланжаргалан сумын төвд 2015.02.25-ны өдөр иргэн Б.Ганхөлөг нь үл таних хүнд зодуулсан.
  • ДГА-ийн Айраг сумын харъяат иргэн Б.Зоригт ньсогтуугаар 2015.03.01-ний өдөр  хадам аав Ю.Лхагвасүрэнг зодсон.
  • Баянтал сум 2-р баг Хэрээт гэх газар иргэн Х.Отгонбаяр нь мориноос унаж,гэмтэл авч тус сумын эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан.
  • Сүмбэр сум 2-р баг Ханангийн 23 тоот айлд иргэн Т.Мөнгөншагай бусдад зодуулсан гэх.
  • ДГА-ийн Даланжаргалан сумын төвд иргэн Ц.Ганзориг үл таних хүнд зодуулсан.
  • ДУА-ийн Баянжаргалан сум 3-р багийн харъяат  иргэн Б.Мягмарсүрэн  нь согтуугаар 2015.03.01-ний өдөр аавД.Бат-Өлзийг зодсон.
  • Сүмбэр сум 2-р баг Зараагийн 17 тоотод оршин суух иргэн М.Түвшинжаргал согтуугаар эхнэр Д.Мөнхтуяаг зодож гэмтэл учруулсан.
  • Сүмбэр сум 2-р баг ТЗ-ын “Ган зам”дэлгүүрийн орчим 2015.03.06-ны өдөр иргэн Д.Эрдэнэчулуун нь үл таних хүнд зодуулсан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-4

  • Сүмбэр сум 2-р баг Рашааны 5 тоотод оршин суух иргэн Б.Мөнх-Эрдэний гэрээс эд зүйл алдагдсан.
  • Сүмбэр сум 3-р баг Татварын хэлтсийн ажилтан Ц.Наранжаргал нь ажлын өрөөнөөсаа Toshiba маркын албаны нөүт бүк алдсан.
  • Сүмбэр сум 3-р баг 2-8-р орцонд байсан “Ус-Ду” ХХК-ны 200 м кабель утас алдагдсан.
  • Сүмбэр сум 3-р баг 5-4-54 тоотод оршин суух иргэн Д.Үүрийнтуяагийн гэрээс иж бүрэн компьютер алдагдсан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй 2

  • Сүмбэр сум 2-р баг Ханангийн гудамжинд автомашин гэрлийн шон мөргөсөн байна гэх.
  • ДГА-ийн Даланжаргалан сум Өлзийт зөрлөгийн орчим автозам дээр иргэн Р.Эрдэнэбатын 1 тооны үхэр дайрагдсан.

Бусад-2

  • Сүмбэр сум 2-р баг ХБ 10-2-8 тоот айлын цонхыг иргэн Ц.Баатарсүх нь согтуугаар хагалсан.
  • Баянтал сум 1-р багНоосны үйлдвэрийн ажилчин Д.Бат-Үрэл нь ажлын байр дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөж гараа гэмтээсэн гэх.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -18

 Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -3

  • Төв аймаг Баян сум 2-р баг 3-4 тоотод оршин суух иргэн Э.Нямдаваа
  • Сүмбэр сум 2-р баг Лүнгийн 11 тоотод оршин суух иргэн Т.Өнөрбаяр
  • Сүмбэр сум 1-р баг Тээврчдийн 12 тоотод оршин суух иргэн Ц.Сүхтогтоо

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2

  • Сүмбэр сум 2-р багийн харъяат иргэн Э.Мөнхнасан
  • Сүмбэр сум 3-р баг 2-4-50 тоотод оршин суух иргэн З.Батбаатар

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -9

  • Сүмбэр сум 2-р баг Хэрлэн 2-6 тоотод оршин суух иргэн Э.Бат-Эрдэнэ
  • БТС 2-р баг Сансарын 1-59 тоотод оршин суух иргэн Б.Сансар /албан байгуулагад/
  • Сүмбэр сум Төгрөг 1-20 тоотод оршин суух А.Түвшинжаргал
  • Сүмбэр сум 3-р баг Баянхошуу 6-1 тоотод оршин суух иргэн Н.Баатарсүх, А.Чулуун нар
  • Сүмбэр сум 3-р баг Малчины 3-9 тоотод оршин суух  иргэн Г.Мөнхбат
  • Сүмбэр сум 2-р баг Уулзварын 2-6 тоотод оршин суух иргэн С.Алтанцоож
  • Сүмбэр сум 2-р баг Шивээгийн 8 тоотод оршин суух иргэн О.Ганбат
  • Сүмбэр сум 2-р баг Төгрөг 1-20 тоотод оршин суух иргэн А.Түвшинжаргал
  • Сүмбэр сум 1-р баг ХБ-24-5 тоотод оршин суух иргэн Ж.Цэнд-Очир

Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -14

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 Өнгөрөгч долоо хоногт нийт 32 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс1 буюу 3,1 хувь буурчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 18 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 4 буюу 28,4 % өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс5 буюу 73,6 хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -8, хүний амь нас хохирсон-1, хүчин-1,бусдын өмчлөх эрхэд халдсан буюу өмчийн хулгай 4,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөний улмаас зам тээврийн осол- 2, бусад зөрчил-2 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 10 буюу 55,5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 6буюу 33.3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, гэр оронд,2 буюу 11.1  хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан зэрэг үйлдлүүд илэрсэн байна .

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -3, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -9 тус тусбүртгэгдлээ.

Гэр орондоо болон айлд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг санаатайгаар үйлдэж байгаа нь хувь хүний ёс суртахууны доголдол, эрх зүйн чадвар, чадамж дорой, хуулийн хамгийн энгийн ойлголт зарчмуудыг хэрэгжүүлэх эрмэлзэлгүй байгааг харуулж байна. Энэ төрлийн зөрчил үйлдэгдэх нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байдагт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 5  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 8 буюу 62.5 хувь буурсанба нийт захиргааны зөрчлийн 57,1 хувийг эзэлж байна.

Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

 

Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

 Өнгөрсөн долоо хоногт Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлж, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2015.02.15-наас “Илрүүлэлт-шийдвэрлэлт”, “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион явуулж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Аймгийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын арлын дугаар зөрчилтэй эсэх талаар зөрчлийг шийдвэрлэх зорилгоор “Арал-Дугаар” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Нийтийн хэв журам хамгаалах тасгаас архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгоор 2015.02.28-ны өдөр “Нийгэм” нэгдсэн арга хэмжээг зохион явууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2015.03.06-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эмэгтэй алба хаагчдаас санаачлан амьдралын хүнд нөхцөлд хогийн цэг дээр амьдарч байгаа ээж Энхцэцэг, хүү Төгс нарт эд материал болон ахуйн хэрэглээний зүйлээр тусламж үзүүллээ.

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна