/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.02.02                                                                                                                  Чойр                                                                                                     

             Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.01.26-2015.02.01  хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 42гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

  Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

 Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -6

  • АНЭ-т ДуГА-ийн 7-р баг Нарлаг 26 тоотод оршин суух Я.Мөнхгэрэл нь бусдад зодуулж давсаг задарсан байдалтай ирж хагалгаад орсон гэх.
  • ДуГА-ийн Баянжаргалан суманд иргэн Б.Ням-Осор нь халамцуу авга эгчийндээ нас барсан.
  • Сүмбэр сум 3-р баг 4-3-49 тоотод оршин суух иргэн Н.Гантулгыг Стерн баарны гадна үл таних залуу зодсон.
  • Сүмбэр сум 1-р баг ТЗ-ын 3-р ангийн авто зогсоол дээр 50 орчим насны эрэгтэй хүн нас барсан.
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 2-р гудамжинд  үл таних 2 залуу манай нөхрийг зодсон.
  • Сүмбэр сум 2-р баг Рэгцэг 2-4 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэтөгс нь согтуу үедээ эхнэр Г.Ганчимэгийг зодсон.

Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шинжтэй -1

  • Сүмбэр сум 2-р баг Төгрөг2-1 тоотод оршин суух иргэн С.Мөнхбилэг нь хамтран амьдардаг Б.Жавзанг айлган сүрдүүлж дарамталдаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-6

  • ШГС-ын Зүлэгтийн бор хошуу гэх газраас 2014.07.20-08.20-нд шилжих шөнө 100-д хонь, 30-д ямаа, 2015.01.18-нд 3 хонь, 3 ямаа алдагдсан.
  • ДуГА-ийн Баянжаргалан сум 1-р баг “Хүрэн дэлийн хонхор” гэх газраас 2014.11.07-08-нд шилжих шөнө 32 тооны эр ямаа, 13 хонь алдагдсан.
  • Сүмбэр сум 2-р баг “Андууд” худалдааны зүүн хашаанаас 3717 ГСА улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийн кроп хулгайлагдсан байна.
  • ШГС-ын Засаг даргын өрөөнөөс Засаг даргын тамга алга болсон байна.
  • Сүмбэр алт З-р баг 12 дугаар байрны их засварын ажлын сантехник, цахилгаан болон шугамын ажлын хөлс болох нийт 63 сая төгрөгийг одоо болтол Ж.Батбилэг гэгч нь өгөхгүй залилсан.
  • Сүмбэр сум 1-р баг Спорт хорооны хүндэтгэлийн шилэн хоргыг Сүмбэр сум 2-р баг Лүн 4 тоотод оршин суух иргэн Г.Мөнхбат хагалсан.

Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй-1

  • Сүмбэр сум 3-р баг Баянхошуу 4-9 тоотод оршин суух иргэн А.Отгонбаатарыг Сүмбэр сумын 1-р багийн харъяат иргэн Г.Мөнхцэцэг нь мөнгө хулгайлсан гэж олны өмнө хэл амаар доромжилж, гүтгэсэн.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй -5

  • Сүмбэр сум 3-р баг “Сүмбэр Алт” ХХК-ний гадна 2600 УНН, 1258 ГСА улсын дугаартай ланд крузер автомашин мөргөлдсөн гэх.
  • Сүмбэр сум 1-р баг Говь-уралын гарам дээр сэлгээний галт тэрэгтэй 5553 ДГО  улсын дугаартай beiben маркын автомашины чиргүүл мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.
  • Сүмбэр сум 3-р баг 1-р байрны баруун талын цахилгааны шонг 3999 ГСА улсын дугаартай тоёота клуюгер маркын тээврийн хэрэгсэл мөргөсөн.
  • ДГА-ийн Даланжаргалан сум “Олон овоо” гэх газар 4683УНД ниссан тида, 9980 УБӨ  марк 2 автомашин мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.
  • Сүмбэр сум 3-р баг 4 замын уулзвар 2 автомашин мөргөлдөж зам тээврйн осол гаргасан.

Бусад -2

  • ДоГА-ийн Айраг сум 4-р баг 23-5 тоотод оршин суух иргэн Ц.Батдэлгэр нь Хонгол гэх газраас Оманит гэх тэсэлгээний тэсрэх бодис хууль бусаар хадгалж, тэсэлгээ хийсэн гэх.
  • Сүмбэр сум 1-р баг Стерн баарны гадна миний автомашины толийг үл таних залуу хугалчихлаа.

 

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -21

 

Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2

  • Сүмбэр сум 2-р багийн харъяат иргэн Д.Цэнд-Аюуш
  • Сүмббэр сум 3-р баг 1-8-125 тоотод оршин суух иргэн Б.Түвшинжаргал

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -10

  • Сүмбэр сум 2-р баг Уулзварын эгнээнд ДГА-ийн Сайншанд сум 6-р багийн харъяат иргэн Д.Сугар
  • Шивээговь сумын 2-р багийн харъяат иргэн Б.Дорждэрэм
  • Сүмбэр сумын харъяат иргэн Э.Баатарчулуун
  • Сүмбэр сум 2-р багийн харъяат иргэн Т.Дэлгэрбаяр
  • Өмнөговь аймгийн харъяат иргэн Б.Нэргүй
  • ДуГА-ийн Дэлгэрхангай сум 2-р багийн харъяат иргэн Ц.Мөнхтүвшин
  • Өмнөговь аймгийн Цогтсэций сум 3-рб аг 5-1 тоотод оршин суух иргэн Ч.Идэрбат
  • УБ хот БЗД-ийн 24-р хороо Овоот 2-11 тоотод оршин суух иргэн Э.Цогтбаатар
  • УБ хот  СБД-ийн 14-р хороо 20-43 тоотод оршин суух иргэн С.Балжинняам
  • ДуГА-ийн Цагаан дэлгэр сум 1-р багийн харъяат иргэн Э.Аръяабазар

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -7

  • Сүмбэр сум1-р баг ТЗ-ын 123-2-8 тоотод оршин суух иргэн С.Эрдэнэбаяр гэртээ
  • Сүмбэр сум 2-р баг БНБ-ны 5 тоотод оршин суух иргэн Б.Батболд гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг Аяганы хонхор 1-3 тоотод оршин суух иргэн А.Энхчулуун айлд
  • Сүмбэр сум 3-р баг 2-1-6 тоотод оршин суух иргэн Н.Байгалмаа гэртээ
  • Сүмбэр сум 3-р баг Хайгуулчин 3-2 тоотод оршин суух иргэн Ц.Отгонжаргал гэртээ
  • Сүмбэр сум 3-р баг “Гранд” ресторанд үл таних 3 залуу хоорондоо маргалдаад байна.
  • Сүмбэр сум 3-р баг 9-5-63 тоотод орин суух иргэн С.Энхтайван гэртээ

Бусад -2

  • Сүмбэр сум 1-р баг барилга орон сууцны биеийн тамирын зааланд зөвшөөрөлгүй биллярьд, теннис  ажиллуулсан.
  • Сүмбэр сум 2-р баг Чойр 9 тоот “Хан хөхий” дэлгүүр тусгай зөвшөөрөлгүй  тамхи худалдан борлуулсан.

 

Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -21

 

Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

 

Өнгөрөгч долоо хоногт нийт 42 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 20 буюу 47,6 хувь өсжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 21 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 14 буюу 66,7  хувь өссөн бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 21 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 6 буюу 28,5 хувь өссөн байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -4, хүний амь нас хохирсон-2, бусдын өмчлөх эрхэд халдсан буюу залилан 1, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1, хүний нэр төр, алдар хүндийн шинжтэй-1, өмчийн хулгай 3 /үүнээс малын хулгай 2/, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөний улмаас зам тээврийн осол 5, бусад зөрчил-2 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 5 буюу 23,8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 8 буюу 38,1 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт,2 буюу 9,5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад, 4 буюу 19,1 хувь нь авто зам дээр тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, зам тээврийн осол үйлдэгдсэн зэрэг үйлдлүүд илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -2, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -10, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -7,  бусад төрлийн буюу худалдаа үйлчилгээний журам зөрчсөн -2 тус тус бүртгэгдлээ.

Гэр орондоо болон айлд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг санаатайгаар үйлдэж байгаа нь хувь хүний ёс суртахууны доголдол, эрх зүйн чадвар, чадамж дорой, хуулийн хамгийн энгийн ойлголт зарчмуудыг хэрэгжүүлэх эрмэлзэлгүй байгааг харуулж байна. Энэ төрлийн зөрчил үйлдэгдэх нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байдагт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 12  бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 2 буюу 16,6 хувь өссөн ба нийт захиргааны зөрчлийн 75,1 хувийг эзэлж байна.

Захиргааны зөрчлийн 9 буюу 42,8 хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байна. Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

   

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна