/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан танилцуулга мэдээ

ДОЛОО ХОНОГИЙН ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭ

 

2015.01.26                                                                                                               Чойр

             Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь 2015.01.19-2015.01.25 хүртэлх долоо хоногийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 22гомдол, мэдээлэл хүлээн авч, бүртгэн шалгаж байна.

  Нэг. Бүртгэгдсэнгэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл

 Хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй -3

  • Сүмбэр сум  1-р баг 105-01 тоотод оршин суух иргэн Э.Үйтүмэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүндээ зүсэгдсэн шархтай ирсэн.
  • сүмбэр сумын 1-р багийн харъяат иргэн А.Амарсайхан нь 2015.01.07-ны өдөр бусдад зодуулсан гэх.
  • 2015.01.01-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд иргэнБ.Хүрэлбаатар үл таних хүнд зодуулсан гэх.

Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй-1

  • Сүмбэр сумын 3-р баг 3-р байрны ар талд Б.Ганзориг нь согтуугаар хутга барьж танхайрч гудамжинд явсан хүмүүсийг айлган сүрдүүлсэн

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй -2

  • Шивээговь сум 1-р баг 14-2-25 тоотод оршин суух иргэн Ж.Сүнжидмаагийн 12-06 ГСА улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.
  • Шивээговь сумын 22-р зөрлөгийн гарамны орчим 11-00 ГСА улсын дугаартай Хонда свик маркын авто машин онхолдож зам тээврийн осол гаргасан.

Бусад -1

  • Сүмбэр сум 3-р баг 8 дугаар байрын 1 дүгээр орцны "Оч" хүнсний дэлгүүр зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулсан.

Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол, мэдээлэл -7

 Захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -6

  • Сүмбэр сум 2-р багийн харъяат иргэн А.Очирбат
  • Сүмбэр сумын харъяат иргэн Б.Пүрэвжаргал
  • Шивээговь сум 2-р баг Шивээгийн 2-2 тоотод оршин суух иргэн Д.Адъяа
  • Шивээговь сум 2-р баг И.Жамъяанхорол
  • Сүмбэр сум 1-р баг Сүмбэр 17 тоотод оршин суух иргэн Г.Алтанбаатар
  • Сүмбэр сум 4-р баг Лүнгийн хадат толгой гэх газар оршин суух иргэн Б.Баяржаргал

Жолоодох эрхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2

  • ДГА-ийн Цагаандэлгэр сум 3-р баг Г.Болд-Эрдэнэ /мотоцикль/
  • Сүмбэр сум 1-р багийн харъяат иргэн Т.Бархас

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил -7

  • Сүмбэр сум6-р баг  Малх гэх газар оршин суух иргэн Г.Батмөнхайлд
  • Сүмбэр сум1-р баг Аяганы хонхор 1-3 тоотод оршин суух иргэн Н.Мөнгөнхуяг гэртээ
  • Сүмбэр сум 1-р баг 128-2-8 тоотод оршин суух иргэн У.Батзориггэртээ
  • Сүмбэр сум2-р баг Чойрын 21 тоотод оршин суух М.Гансүхгэртээ.
  • ДуГА Говь-Угтаал 3-р багийн иргэн Ч.Ууганбаяр айлд.
  • Сүмбэр сум 1-р баг 133-5 тоотод оршин суух  иргэн Б.Энхбаяр гэртээ.
  • ДуГА Баянжаргалан сум 1-р баг Аргын хад гэх газар оршин суух иргэн Б.Арвинбаяр айлд

Захиргааны зөрчлийн шинжтэй нийт гомдол мэдээлэл -15

 Хоёр. Үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн

шалтгаан нөхцлийн талаар.

Өнгөрөгч долоо хоногт нийт 22 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 17 буюу 77,2 хувь буурчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 7 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10 буюу 45,5 хувь буурсан бол захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 7 буюу 31,8хувь буурсан байна.

Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан -3, нийгмийн аюулгүй байдлын эсрэг -1, зам тээврийн осол -2, бусад төрлийн буюу худалдаа үйлчилгээний журам зөрчсөн -1 тус тус бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 4 буюу 57,1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн 4 буюу 57,1 хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт, 1 буюу 14,2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад, 2 буюу 28,5 хувь нь авто зам дээр тус тус үйлдэгджээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг авч үзвэл иргэний ухамсар, хувь хүний ёс суртахууны доголдолоос үүдсэн хэрүүл маргаан, мөн хувийн таарамжгүй харьцаанаас болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас бусадтай маргалдан зодолдсон, бусдад санаатай гэмтэл учруулсан, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, зам тээврийн осол үйлдэгдсэн зэрэг үйлдлүүд илэрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээвийн хэрэгсэл жолоодсон -6, жолоодох эрхийн үнэмлэхгүй, ангилалгүй болон бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил -2, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэсэн -7, зөрчил тус тус бүртгэгдлээ.

Гэр орондоо болон айлд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг санаатайгаар үйлдэж байгаа нь хувь хүний ёс суртахууны доголдол, эрх зүйн чадвар, чадамж дорой, хуулийн хамгийн энгийн ойлголт зарчмуудыг хэрэгжүүлэх эрмэлзэлгүй байгааг харуулж байна. Энэ төрлийн зөрчил үйлдэгдэх нь цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн нөхцөл болж байдагт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 10 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3 буюу 33,3 хувь буурсан ба нийт захиргааны зөрчлийн 66,6 хувийг эзэлж байна.

Захиргааны зөрчлийн 13 буюу 86,6 хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байна. Зөрчлийн дийлэнхийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, айлд болон гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлүүд эзэлж байна. 

 

Гурав. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан

гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар.

Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай  тэмцэх чиглэлээр “Зөвлөмж”, “Шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг Сүмбэр сумын 1,2,3 дугаар багуудад зохион байгуулан аж ахуйн нэгж байгууллагад 22 албан мэдэгдэл төрөөн биелэлтийг тооцож ажиллаа. Хорихоос өөр төрлийн ялтай захиргааны хяналтанд байдаг  36 хүнд хяналт тавьж биечлэн уулзаж баталгаа гаргуулан өршөөлийн хуульд хамрагдах 34 ялтны материалыг судалгааны хамт аймгийн прокурорт шилжүүлсэн байна. Мөн  Хүүхдийг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй засаглал” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Шивээговь сум, Баянтал сумдуудад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран сургалт зөвлөгөөн зохион байгуулан ажиллаа.

Мөн согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, цагийн хуваарьт хяналт тавих зорилгоор Сүмбэр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд “Архи-ханалт”, “Тамхи-хяналт” хэсэгчилсэнарга хэмжээг зохион байгуулсан байна.

   

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна