/ “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨГСДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ

“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨГСДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛАВ

Замын цагдаагийн тасаг нь “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх  Дэлхийн нийтийн өдөр”-ийг тохиолдуулан   арга хэмжээг 2015 оны 11 дүгээр сар 15-ны өдөр аймгийн хэмжээнд зохион явуулав. Арга хэмжээний хүрээнд тасгийн бие бүрэлдэхүүнийг гудамж замд ажлуулан автомашинуудын гэрлийг асаалган хүндэтгэл үзүүлж жолооч нарт зам тээврийн осол, хэргийн хор уршигыг сурталчилж согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалах малгай,хамгаалах суудлыг хэрэглэж хэвших, ач холбогдлыг сурталчилж санамж сэрэмжлүүлэг тарааж ухуулга таниулга хийлээ. Орон нутагт гарсан зам тээврийн талаарт ухуулга сурталчилгаа хийж осол хэрэг гарагахгүй байх талаар жолооч бүр зорчигч бүр бие биендээ хэлж сэрэмжллүлж байх зөрчил дутагдалын талаар дуугүй өнгөрөхгүй хэлж ярьдаг, интернэт сүлжээ ашиглан мэдээлэл солилцож байх талаар сурталчилав. Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх 4 төрлийн санамж сэрэмжлүүлэг 260 ширхэгийг тараан аннос хийлгэж тавьсан байна. Энэ өдөр “Хэн ч зарлааагүй дэлхийн 3-р дайн” нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төв дагуу хийлээ.Өдөрлөгийн арга хэмжээнд 560 орчим хүн оролцож танилцлаа. Өдөрлөгт оролцсон жолооч болон иргэдээс санал, асуулга авав.  “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх  Дэлхийн нийтийн өдөр”-ийг  аймгийн орон нутгийн телевиз Говьсүмбэр ТВ, Чойр-FM, олон нийтийн интернэт сайтуудад мэдээллийг цацаж сурталчилсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна