/ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛД АВАХ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХОД ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛД АВАХ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХОД ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА

    Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцах иргэнд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан болзол болон дараах нийтлэг, тусгай шаардлага тавигдана. Эдгээр шаардлагуудын аль нэгийг нь хангахгүй бол цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэж үзнэ. 

Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцах иргэнд тавигдах нийтлэг, тусгай шаардлага: 

1.     Цагдаагийн байгууллагад суралцаж, ажиллахыг сайн дураар хүссэн 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх 

2.     Ажиллаж, сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй байх 

3.     Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэглэлийн боловсролтой байх, улс төрийн эвсэл холбооны гишүүн бус байх 

Эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлага 

1.    Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, цэргийн албанд тэнцэх эсэх тухай дүгнэлт гарсан байх 

2.   Сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэжээнд тохирч байх, оюун ухааны хөгжлийн түвшин дунд ба түүнээс дээш үзүүлэлтэй байх. 

Бие бялдар, гоо зүйн шаардлага 

1.    Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдарын зөв хөгжилтэй байх 

2.     Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх 

3.     Биеийн өндөр эрэгтэй 170, эмэгтэй 166 см-ээс багагүй байх 

4.  Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцах иргэн нь цэргийн бие бялдарын бэлтгэлжилтийн СS 9129057,32,01:2007 шалгуур үзүүлэлтийн D үнэлгээг хангасан байх.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна