/ Эрүүгийн цагдаагийн тасаг

Эрүүгийн цагдаагийн тасаг

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ

        Говьсүмбэр аймгийн Цагдаагийн байгууллага нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 252 дугаар тогтоолыг үндэслэн НАХЯ-ны Сайдын 1981 оны 01-р сарын 19-ний өдрийн 33 тоот тушаалаар Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс, Цагдан сэргийлэх ангийг НАХГазар, Цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөн зохион байгуулахад Чойр дахь Цагдан сэргийлэх групп нэртэйгээр дарга, мөрдөн байцаагч, сэргийлэн хамгаалагч, 4 цагдаагийн орон тоотойгоор эмхлэгдэн байгуулагдсанаар манай байгууллагын тулгын чулуу тавигдаж ард түмнийхээ энх амгалангийн төлөө үйлчилэх их үйлс эхэлсэн түүхтэй.

         Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжин нийгэм, засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсоноор:

  • Цагдан сэргийлэх групп нь 1990-1991 онд Чойр хот дахь Цагдаагийн тасаг
  • 1991 онд Чойр хот байгуулагдсантай холбоотойгоор ЦЕГ-ын даргын 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 173 тоот тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсээс туурга тусгаарлан Чойр, Шивээговь, Баянтал сумтай нийлж, Чойр хотын Цагдаагийн хэлтэс
  • Монгол Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймаг байгуулагдахад ЦЕГ-ын даргын 1994 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 220 тоот тушаалаар Чойр хотын Цагдаагийн хэлтсийг татан буулгаж, “Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”-ийг байгуулжээ.

        Өдгөө тус хэлтэс нь Удирдлага, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Шивээговь сум дахь Цагдаагийн хэсэг, Баянтал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр орчин үеийн техник хэрэгсэл ашиглан ажил үүргээ гүйцэтгэж байна.

        Тус хамт олноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар 2017 онд Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Азжаргал, 2018 онд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг, Хууль зүйн яамны “Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан” тэмдгээр Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ц.Батхуяг, Хууль зүй дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр 2008 онд Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Борбаатар, ЦЕГ-ын “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр 2000 онд эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Октябрь, 2009 онд эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Г.Одбаяр, 2016 онд эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Гандорж, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Түмэнбаяр, 2018 онд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг, 2019 онд Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Азжаргал, 2020 онд эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Шинэбаяр нар шагнагдаж байжээ.

        Эрүүгийн цагдаагийн тасгийн үйл ажиллагаа 1981 онд Сүмбэр суманд Цагдан сэргийлэх групп байгуулагдахад а/х Б.Довдон-Өлзий төлөөлөгчөөр томилогдон ажилласнаар эхэлсэн байна.

         Одоо тус тасаг нь Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Түмэнбаяр, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Зориг-Эрдэнэ, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвжаргал, эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Гантогтох, Шивээговь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч П.Дэлгэрбаяр, Баянтал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Пүрэвжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид нь шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогдох Эртний булш, хиргисүүр ухагдсан, аргаль, халиун буга хууль бусаар агнасан, хүнийг алах, хүчиндэх, дээрэмдэх, хар тамхи, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж ажилласнаар 1997, 1998, 2014, 2015 онуудад байгууллагын “Тэргүүний тасаг, хамт олон”-оор шалгарч байсан. 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                            

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна