/ Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах

 

202.1. ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ

Цагдаагийн байгууллага,  алба хаагч  нь  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг заавал хүлээн авч хойшлуулшгүй ажиллагааг шуурхай  авч  явуулах нь гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдтэй тогтоосон холбоогоо  бэхжүүлэх чухал нөхцөл мөн.

202.2. ÍÝÐ ÒÎÌЪ¨Î

Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно:

Гомдол – гэмт хэрэг, зөрчлийн улмаас хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлт;

“Мэдээлэл” – гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэх, завдах болон үйлдэгдсэн талаар цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээлэл;

“Мэдээллийн хэрэгсэл” – Зàð ñóðòàë÷èëãààíû òóõàé õóóëèéí 3 äóãààð ç¿éëèéí 3.1.5 дэх хэсэгт заасан “телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерийн сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгсэл;

“Гомдол, мэдээллийг хүлээн авах” – цагдаагийн байгууллагà, àëáà õààã÷ нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах үйл ажиллагаа.

202.3. ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ

202.3.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлийн талаар  гомдол, мэдээлэл /Цаашид “гомдол, мэдээлэл” гэнэ/-ийг дор дурьдсан журмын дагуу хүлээн авна:

а/Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу иргэнээс амаар буюу бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас бичгээр гаргасан мэдээлэл, Захиргааны хариуцлагын тухай хуулиар харьяалуулсан зөрчлийн тухай гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч харьяалал харгалзахгүйгээр хүлээн авах үүрэгтэй;

б/иргэний амаар буюу мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах бөгөөд тэмдэглэлд хүлээн авсан алба хаагч гарын үсэг зурна. Тэмдэглэлийн маягт: ЦБҮАЖ-№202.31á;

в/иргэний бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авахдаа гомдол, мэдээлэл гаргагчид санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан өгч, энэ тухайгаа тэмдэглэлд тусган гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна;

г/гомдол, мэдээллийг цахилгаан, захидал, утас, факс, интернэт, бусад холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглах зэрэг ямар хэлбэрээр ирүүлснийг тэмдэглэлд тусган, гарын үсэг зурж, хүлээн авна.

202.4. НЭРГҮЙ ЗАХИДАЛ БОЛОН МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАХ

Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдаж, бэлтгэж, үйлдэж байгаа тухай нэргүй захидал, мэдээлэл нь дангаараа баримт болохгүй боловч цагдаагийн байгууллага, алба хаагч хүлээн авч шалгана. Тухайн мэдээлэл нь санаатайгаар худал мэдээлэх, гүтгэх гэмт хэргийн шинжтэй бол энэ гэмт хэргийг үйлдсэн буюу мэдээллийг өгсөн этгээдийг олж тогтоох, илрүүлэх үйл ажиллагааг явуулна.

202.5. ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ БУЮУ ШАЛГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБА ХААГЧИД ШИЛЖҮҮЛЭХ

202.5.1.Гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагч ажил үүргийн дагуу шалгаж шийдвэрлэнэ.

202.5.2.Хүлээн авсан гомдол, мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагын даргад танилцуулах, эсхүл эрх бүхий алба хаагч шалгах арга хэмжээ авна. Даргын танилцсан гомдол, мэдээллийг бүртгэж, холбогдох нэгжид нэн даруй шилжүүлнэ.

202.5.3.Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, гомдол, мэдээллийг бүртгэлд оруулахгүй орхих, хянан үзэхгүйгээр гомдол гаргагчид буцааж өгөх, хүнд суртал, чирэгдэл учруулахгүй байна.

 

 

-----îÎî----

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна