/ "Жаргалтай хүүхэд нас" хүүхдийн баярын арга хэмжээг 2023.05.31-ний өдөр зохион байгууллаа.

"Жаргалтай хүүхэд нас" хүүхдийн баярын арга хэмжээг 2023.05.31-ний өдөр зохион байгууллаа.

"Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хүүхэд, багачуудын дунд "Жаргалтай хүүхэд нас" хүүхдийн баярын арга хэмжээг 2023.05.31-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачуудын дунд Боулинг, Дартсын тэмцээнүүд, "Цагдаа ба хүүхэд" сэдэвт Онч мэргэн үгс зохиох уралдаануудыг нас, насны ангилалаар зохион байгуулж, хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Мөн хичээл сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа хошуучилсан шилдэг хүүхдүүдэд цагдаагийн хэлтсийн даргын "Талархал", гэр бүлийн ил захидал, хүүхдийн баярын бэлгийг гардуулан өглөө. Энэ үеэр алба хаагчдын авъяаслаг хүүхдүүд урлагийн номер үзүүлж сонирхуулан хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна