/ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

 Нэг.Хууль, эрх зүйн үндэслэл

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт: “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд:

Өргөдөл гэдэг нь: Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлоос бусад хүсэлтийг хэлнэ. Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

Саналын шинжтэй өргөдөл нь: Төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг хэлнэ.

Мэдэгдлийн шинжтэй өргөдөл нь: Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг; Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.

Гомдол гэдэг нь: Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу: 

1.Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2.Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3.Тухайн байгууллага, албан тушаалтанд өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

4.Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Өргөдөл, гомдол гаргагчийн эрх

  • Гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;
  • Өргөдөл, гомдолтой холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах;
  • Өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах;
  • Өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх.

 

Байгууллага өргөдөл, гомдлыг хянан хэлэлцэх

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд:

1.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

2.Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан хариуг өгнө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна