/ Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 01 дүгээр улирлын тайлан

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 01 дүгээр улирлын тайлан

           ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС АВЛИГА, АШИГ СОНИХРЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН              

         СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИРҮҮЛСЭН АЖЛЫН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

      2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                                                             Сүмбэр

д/д

Хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ

Биелэлт

Хувь

1

        Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, мэргэшүүлэхэд анхаарах тэдний үйл ажиллагаанд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах.

        Тус хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ыг хавсран ажилладаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан 2 удаагийн сургалтад хамрагдсан. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Нэргүй нь цагдаагийн байгуулагад 12 жил тухай албан тушаалд 3 жил ажиллаж байна.

80

2

        Албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг хянуулахгүй томилдог, томилсны дараа хянуулдаг зөрчлийг арилгаж, зөрчилтэй томилгоо хийхгүй байх

        Цагдаагийн хэлтэс батлагдсон орон тоо 87 бөгөөд үүнээс офицер албан тушаалд 6, ахлагч албан тушаалд 5 орон тоо дутуу ажиллаж байна. Энэ оны байдлаар алба хаагчдын ажлын ачааллыг тэнцүүлэх, сул орон тооны зарыг холбогдох алба нэгжид хүргүүлэн тасгийн дарга 3, чиглэлийн ахлах 1, ахлах албан тушаалд 2, офицер албан тушаалд 2, ажлын байраа өөрчилсөн 1 шилжин ирсэн 2 нийт 11 алба хаагчдыг тухай бүр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг бүрэн гаргуулан хяналтыг тавиж ажиллаж байна.

100

3

        Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ хуулийн хугацаанд буюу Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж” мэдүүлэх

        Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохиох 38 алба хаагчдад ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал сэдвээр 1 удаагийн сургалтыг зохион байгуулж, 2 удаагийн зөвлөмжийг бичгээр өгч хяналтыг тавин ажиллаж энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр архивын нэгж үүсгэн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт албан бичгээр хүргүүлсэн.  Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ хуулийн хугацаанд буюу Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гарган гэж заасны дагуу энэ оны 03 дугар сарын байдлаар 11 алба хаагчдаас мэдүүлэг гаргуулан авсан байна.

100

4

        Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заагдсан “ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах” чиг үүргийг албан тушаалтнууд хэрэгжүүлэх хяналт тавих

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” /код-139/ журмаас 1 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 69 алба хаагчийг хамруулан Цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга ёс зүйг сайжруулах, албан үүргээ гүйцэтгэх явцад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх  талаар нэг удаа 69 алба хаагчдаас баталгаа гаргуулан авч, нэгжийн дарга нар хяналтыг тавин ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд байгууллага, алба хаагчдад хандсан 1 талархал ирсэн бөгөөд алба хаагчдаас дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон алба хаагч бүртгэгдээгүй байна

70

5

        Орон нутгийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заагдсан хандив авахтай холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлэдэггүй, хандив авах, хүсэх талаар зөвшөөрөл авдаггүй, хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргадаг байдал түгээмэл байгаад анхаарч хуулийн хэрэгжилтийг хангах

Цагдаагийн хэлтэс тайлант хугацаанд хандив, тусламж аваагүй.

100

6

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны явцад авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил байнга гарч байгаа тул хуулийн хэрэгжилтийг хангах, тухайлбал худалдан авах ажиллагааны зарчим, журмыг баримтлах, төлөвлөлт, хэрэгжилтийг хуульд нийцүүлэн явуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах

          Монгол улсын засгийн газрын 2016 оны “шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам” 29 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын дагуу мэдээллийг бүрэн оруулан 2022 оны жилийн эцсийн тайлан баланс, 2023 оны 1 болон 2 дугаар сарын байдлаар тайлан балансыг хуулийн хугацаанд нь 39 мэдээллийг шилэн дансны “shilendans.gov.mn”,болон хэлтсийн “gobisumber.police.gov.mn” цахим хаягт байршуулсан. Шилэн дансны нэгдсэн цахим санд байршуулсан мэдээллийг мэдээлээгүй зөрчил байхгүй. Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу мэдээллийг төрийн сангийн гүйлгээгээр баталгаажуулж үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд, шуурхай мэдээлж ажиллаж хэвшсэн. Тус газар нь байршуулах мэдээлэл байхгүй бол энэ талаараа хуулийн хугацаанд нь "Төсөвт нэмэлт өөрчлөлт ороогүй", "Тендер шалгаруулалт явагдаагүй", "Төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр гараагүй", "Ажил гүйлгээ гараагүй болно" гэх мэтчилэн бичээд дүн дээр 0 тавьж мэдээллэж байна. 2023 оны эхний 2 сарын байдлаар сар бүрийн тогтоосон хугацаанд төсөв, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан тайлбарыг Шилэн дансны нэгдсэн цахим санд тогтоосон хугацаанд байршуулан ажиллаж байна. 2023 оны 2 дугаар сарын 28-ний байдлаар Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ цэсэд Илчит сансар ХХК-нд  31,267,880 төгрөг, Алхана трейд нийт 5,800,000 төгрөг, төгрөгийн худалдан авалт тус тус хийж шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлсэн.       

70

7

        Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, зориулалт бусаар, хэрэгцээ, шаардлага, үр дагаварыг тооцоолоогүй, үндэслэл нь тодорхой бус, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргах замаар төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгаа байдлыг таслан зогсоох

        Урд онд төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд цахилгаан эрчим хүчний зардлыг батлагдсан төсвөөс 14 хувь буюу 2,714.6 мянга, түлш халаалт, цэвэр бохир усны зардлыг 4 хувь буюу 1,578.5 мянган төгрөгөөр хэмнэлт гаргасан. 2023 оны 02 сарын 28-ний өдрийн байдлаар байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төсвийн үр ашигтай зарцуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

80

8

        Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай баримт бичигт дурдсан арга хэмжээг хэрэгжүүлдэггүй, хариу ирүүлдэггүй, хугацаа хоцроодог, авлигын гэм хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээг бодитой авч хэрэгжүүлэх, таслан зогсоох.

        Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын 06/17104 дүгээр албна бчигийн дагуу зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 34а/177 дугаар албан бичгээр хариуг хүргүүлэв.

100

Хэрэгжилт: 70 хувь

70

 

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН,

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ                                               Д.НЭРГҮЙ

 

ХЯНАСАН:

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХОШУУЧ                                      Э.БАЯНЖАРГАЛ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна