/ Алба хаагч ажилтныг сонгон шалгаруулах журам

Алба хаагч ажилтныг сонгон шалгаруулах журам

 
 
 
 

 
 
 
 

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт

 

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай алба (цаашид "Төрийнжинхэнэ алба" гэх)-ны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцаагзохицуулахад энэ журмыг баримтлана.

2.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийгхэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи бусад албан тушаалхамаарна.

3.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал /цаашид "удирдах албан тушаал" гэх/-д томилогдох ажилтныг сонгоншалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.3, 10.4, Төсвийн байгууллагын удирдлага,санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасан болон тухайн албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагыг хангасан, төрийналбаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.

4.Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгшхандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.

5.Төрийн албаны тухай хуулийн 16.1-д заасны дагуу удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгоншалгаруулахад үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашиншүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харъяалал зэргээр ялгаварлаж болохгүй.

6.Төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, Төрийн жинхэнэ албантушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно.

7.Төрийн жинхэнэ албанд анх орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангаагүйтохиолдолд сонгон шалгаруулалтад орохгүй.

8.Сонгон шалгаруулалттай холбогдож гарах зардлыг тухайн төрийн байгууллага жил бүр төсөвтөө тусгасан байна.Хоёр.Сонгон шалгаруулалтад хамрагдах албан тушаалтан

9.Төрийн албаны зөвлөл нь дор дурдсан удирдах албантушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна: а/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.1- 45.1.7-д заасан Ерөнхийлөгчийн Тамгынгазрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынтэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ажлын албаныдарга болон хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн дарга, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгынгазрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албантушаалтан; б/дор дурдсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон энэ журмын 9-ийн "а"-д зааснаас бусадудирдах албан тушаалтан:1/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар;2/Улсын Их Хурлын Тамгын газар;3/Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;4/Yндсэн хуулийн цэц;5/Улсын дээд шүүх;6/Улсын ерөнхий прокурорын газар;7/яам /хэлтэс, алба, тасгийн дарга хамаарахгүй/;8/Шүүхийн ерөнхий зөвлөл;9/хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага. в/Засгийн газрын тохируулагч агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс дээшхи, энэ журмын 9-ийн "а"-дзааснаас бусад удирдах албан тушаалтан;

г/Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхиудирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга.10.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдахалбан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна.1 / 4Гурав. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тооны захиалга ирүүлэх

11.Томилох эрх бүхий этгээд ньэнэ журмын 9-ийн "а"-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллахудирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.

12.Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна.

13.Албан тушаалын тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагаболон дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна: 1/тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг; 2/боловсролын түвшин; 3/мэргэжил; 4/ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар.

14.Энэ журмын 11-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан /цаашид "удирдах албантушаалтан" гэх/-ы сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь: а/Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдохбусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалдбэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбарзөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно; б/энэ журмын 14-ийн "а"-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу Салбарзөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих шаардлагыгхаргалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн угорон тоог нөхөж болно; в/энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байрандажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албанызөвлөл буюу Салбар зөвлөлд ирүүлнэ.

15.Энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж ажилд томилсонтохиолдолд тухайн албан тушаалтныг ямар шалгуураар томилсон тухайгаа Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлдбичгээр мэдэгдэнэ.

16. Энэ журмын 9, 10, 14-ийн "в"-д заасан удирдах албан тушаалын сул орон тооны захиалгын тоо, ажлын зайлшгүйшаардлагыг харгалзан сонгон шалгаруулалт явуулах хугацааг Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл тухайн үед ньшийдвэрлэж байна. Дөрөв. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх

17.Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь энэ журмын 9-ийн "а", 14-ийн "в"-д заасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын талаарболон бусад холбогдох мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

18.Мэдээлэлд нэр дэвшигчид тавих болзол, шаардлага, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулах комиссын хаяг,харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэх болон сонгон шалгаруулалт явуулах байр, хугацаа зэргийг заана.Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулах комисс тухай бүрд нь мэдээлжбайна.Тав. Сонгон шалгаруулах комисс байгуулах

19.Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс (цаашид "комисс" гэх)-ыг Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэрээр комиссын дарга, нарийн бичгийндаргыг оролцуулан 3–аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Комиссыг Төрийн албаны зөвлөлийн буюу Салбарзөвлөлийн гишүүн ахAлж, комиссын бүрэлдэхүүнд тухайн салбарын талаар мэдлэг, туршлагатай албан тушаалтныг оруулна.

20.Сонгон шалгаруулалт явуулах бүрт комиссыг шинээр байгуулна.

21.Комисс нь сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ.

22.Комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:1/нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, хянан нэгтгэх;2/сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;3/сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийнжагсаалтыг гаргах;4/ сонгон шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлж байх;5/сонгон шалгаруулалт явуулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах;2 / 4

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна