/ 2022 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2022 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2023.01.05                                                                                                                Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Цагдаагийн хэлтэс 2022 онд иргэн, хуулийн этгээдээс 1221 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 301 буюу 24.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 920 буюу 75.4 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 183-аар буюу 13 хувиар буурсан.Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 1-ээр буюу 0.3 хувиар, зөрчлийн гомдол мэдээлэл 182-оор буюу 16.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна . Нийт 1221 гомдол  мэдээлэл хүлээн авч шалгаснаас 1201 буюу 98.4 хувийг шийдвэрлэжээ.

  Гэмт хэргийн шинжтэй 301 гомдол мэдээллийн  287 буюу 95.3 хувийг шийдвэрлэснээс хэрэг нээсэн-147, хэрэг нээхээс татгалзаж прокурорт хүргүүлсэн-136, харъяалалын дагуу шилжүүлсэн-4 байна. Гомдол мэдээллийн 40-ийг  5 хоногт, 247-г 6-19 хоногт шийдэж одоо 14 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй  920 гомдол мэдээллийн  914 буюу 99 хувийг шийдвэрлэснээс зөрчлийн хэрэг нээсэн-292, хэрэг нээхээс татгалзаж прокурорт хүргүүлсэн-52, хялбаршуулсан журмаар шийдсэн-565,  харъяалалын дагуу шилжүүлсэн -5 байна.  914 гомдол мэдээллийг 100 хувь 5 хоногт шийдвэрлэж  одоо 6 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ онд нийт 143 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 8-аар буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 22 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 15.8 хувиар хөнгөн гэмт хэрэг 121 бүртгэгдсэн нь 5-аар буюу 4.3  хувиар тус тус өссөн. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 119 хэрэг бүртгэгдсэнээс 78 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 65.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс  3.2 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

 

                   

                  

                          Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2021 он

2022 он

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

71

66

-5

-7

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

43

59

16

37.2

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

4

5

1

25

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

5

-

-

-

5.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

1

-

-

-

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

2

-

-

-

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

1

1

0

0

8.

Нийтийн албаны ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг

-

7

-

-

9.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

1

-

-

-

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

2

2

-

-

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

5

3

-2

-40

 

Нийт

   135

143

   8

5.9

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2021 он

2022 он

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

          70

         60

-14.3

Гудамж талбай, олон нийтийн газар

26

18

-30.8

Байгууллага, аж ахуйн нэгж

7

19

2 дахин

Бусад газар

27

43

59.3

Авто зам

5

3

-40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 119 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

6-аар буюу 5.3 хувиар өссөн байна.

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

 

Гэмт хэргийн улмаас 2 хүн нас барсан нь урд оны мөн үеэс 3-аар буюу 60 хувиар буурсан.  81 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3-аар буюу 3.6 хувиар буурсан.

                 

 

                                                  

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

Сум

2021 он

2022 он

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

8

17

9

2 дахин

2

Шивээговь сум

6

19

13

3 дахин

3

Сүмбэр сум

121

107

-14

-11.6

       Аймгийн хэмжээнд 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 75 хувийг Сүмбэр суманд, 13 хувийг Шивээговь суманд, 12 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.

                                                                 Гурав: Зөрчил

       Нийт 22477 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 630-аар буюу 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт 21863 иргэнийг 822943.1 төгрөгөөр торгож 202 иргэнийг баривчлуулж, 404 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

 

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2021/

 

Зөрчлийн тоо

/2022/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

155

119

23

Гудамж талбай, олон нийтийн газар

82

57

         30.4

Байгууллага, аж ахуйн нэгж

7

20

2 дахин

Бусад газар

24

           14

42

Авто зам

988

664

32.7

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 528 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 260-аар буюу 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-38, төрийн алба хаагч-6, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-8, хувиараа хөдөлмөр эрхлэгч-20, төрийн бус байгууллагын ажилтан-1,  ажилчин малчин-18, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-3, ажилгүй-456, бусад-19 хүн байна.

 

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

Дөрөв:Дүгнэлт

             1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 5.9 хувиар өссөн  нь хулгайлах, залилах, завших зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотой байна. Өмнөх жилүүдэд Ковид 19 цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг сахиулах ажлын хүрээнд  орон нутгийн замд хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон нь аймаг дамжин хулгайн хэрэг үйлддэг ялангуяа мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг бөөгнөрөл, иргэдийн урсгал хөдөлгөөнд нөлөөлж  энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байсан бол энэ онд хорио цээрийн дэглэм тавигдсанаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлсөн байна. Мөн төр засгийн бодлогтой холбоотойгоор боловсрол шинжлэх ухааны яамнаас их дээд сургуулийн багш нарын дипломын дугаарт тулгалт хийж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулснаар хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 4-н гэмт хэрэг шинээр бүртгэгдсэн.

              2.Залилах гэмт хэргийн 71.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Иргэдийн фэйсбүүк, и-мэйл хаягаар нэвтэрч танил найз нөхөд, төрөл садан, ойр дотны хүмүүсээс мөнгө зээлэх, шилжүүлэх, цахим хуудсанд тавигдсан хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах, зээл авах хэлбэрээр ихэвчлэн үйлдэгдэж байгаа нь иргэдийн цахим орчинд амар хялбар аргаар ашиг олох сонирхолдоо хөтлөгдөж хууль эрх зүйн мэдлэггүй гэнэн итгэмтгий зантай холбоотой байна.

     3. Нийт гэмт хэргийн 46 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 41 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 13 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 54.5 хувиар өсч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 25.8 хувиар буурч, хүүхэд оролцсон гэмт хэрэг 7 дахин өссөн.

 

Тав: Санал

  1. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн сонор сэрэмж, харуул хамгаалалт, теле камерын хүчин чадлыг сайжруулж, залилах ялангуяа цахим залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, арга хэмжээ зохион байгуулах
  2. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг, зөрчлүүд нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байх тул согтууруулах ундааны хэрэглээг багасгах чиглэлийн арга хэмжээг аймаг, сумдад зохион байгуулах
  3. Цахим гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагад шаардлагатай техник,

хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх

  1. Хүүхэд, оюутан залуусын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зэрэг болно.

 

           ТАНИЛЦСАН: ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,

                                    ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                            Ц.БАЯРХҮҮ

 

 

          ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН: МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН,

                                                      ЦАГДААГИЙН ХОШУУЧ                      Э.БАЯНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна