/ Авилгын эсрэг үйл ажиллагааны эхний хагас жилийн тайлан

Авилгын эсрэг үйл ажиллагааны эхний хагас жилийн тайлан

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс/

 

 

2022.06.10                                                                                                                                                                                                                              Сүмбэр сум

Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ

Хүрэн түвшин, үр дүнгийн үзүүлэлт

Биелэлт

Хувь

Зорилт-1: Хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр

1

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

1.1.        Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн тв шторк, инфографик, видёо график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухайн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ (фэйсбүүк, твиттер, youtube суваг), мөн лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэрэг бүхий л боломжтой хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэх.

- Баримтжуулах үр дүнг тооцож, тайлагнасан байх.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн зурагт хуудас 14, гарын авлага хэлбэрээр бэлтгэсэн 203 материалыг хэвлүүлэн цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, төрийн болон төрийн бус байгууллага, хүн олноор цуглардаг газруудад байршуулав.

        Авлигаас урьдчилан сэргийлэх, хор уршигийн талаар сурталчилсан мэдээ, мэдээллийг татан авч байгууллагын Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс”, “govisumber.police.gov” цахим хаяг, аймгийн “Сүмбэр” телевиз, Нутгийн захиргаа, Шүүх, Прокурорын байгууллага, алба хаагчдын өрөө, тасалгааны хаалга, байгууллагын орох, гарах гарцын хаалга дээр “Авлигагүй орчин” гэсэн бичиглэлийг нааж алба хаагч, ажилтан, иргэд, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

100

1.2.          Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг байгууллага, салбар нэгж, нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан зохион байгуулах.

- Дэмжиж хамтран ажилласан байх,

- Алба нэгж, орон нутагт зохион байгуулж, үр дүнг тайлагнасан байх.

        Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Зөв зөвд шударга зөв” аяны хүрээнд алба хаагч, ажилчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийн тайлбарлан таниулах зорилгоор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 4 төрлийн шторк, Авлигатай тэмцэх газрын 5, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн 9 “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс”, цахим хуудаст байршуулж,  байгууллагын орох, гарах хаалга, иргэдийг хүлээн авах танхимд зурагт хуудсыг байршуулан “Авлигын эсрэг хамтдаа”, “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” самбарын мэдээ, мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна.

        Иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үйл тэвчих үзлийг төлөвшүүлэх, уг ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвөлгөө мэдээлэл өгөх, гомдол, санал авах Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төв пейжийг сурталчлах зорилгоор хэлтсийн 70 алба хаагчийг уг пейжид нэгдүүлсэн. Мөн Аймгийн засаг даргын тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтарч дуу бүжгийн Боржингон чуулгад иргэд олон нийтэд “Таны эрх, таны оролцоо-авлигад үгүй гэж хэлье” өдөрлөгийг зохион байгуулж 56 алба хаагч, 119 иргэдийг хамруулав.

        Аймгийн хууль, эрх зүйн хэлтэс, хуулчдын холбоо зэрэг 6 байгууллагатай хамтарч “Хуульчийн Про боно өдөр-2022” өдөрлөгийн хүрээнд Авлигын хор хөнөөл талаар мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд түгээн ажиллав

100

1.3.           Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбар ажиллуулах.

- Мэдээллийг тогтмол шинэчлэх ажлыг хэвшүүлсэн байх,

- Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн мэдээллийг байршуулсан байх.

- Иргэдэд хэрхэн хүрч байгаа талаар мониторинг, судалгаа хийсэн байх.

        Иргэдийг хүлээн авах хүлээлгийн танхимд байрлах “Авлигын эсрэг хамтдаа” мэдээллийн самбарыг шинэчлэн “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” самбарыг байршуулж, Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн шинэ мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол сурталчилан ажиллаж байна. 

100

Зорилт-2: Авлигын эсрэг сургалт зохион байгуулах чиглэлээр

2

Албан хаагчдыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах сургалтад хамруулах

2.2. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг авлигын эсрэг анхан шатны болон давтан сургалтад алба хаагчдаа хамруулах.

- Сургалтад хамрагдсан албан хаагчийн тоо.

        Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “ЭБАТ мэдээлэл” цахим фэйсбүүк хуудсанд байршуулсан онлайн сургалтууд болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш”-ийн давтан сургалтад 1 алба хаагчийг хамруулав.

100

 

2.3. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоо, сургагч багшаар дамжуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хүргэх, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцож, тайлагнах.

- Сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулсан байх,

- Хамрагдсан алба хаагчийн тоо

        Авлигатай тэмцэх газраас боловсруулсан “Авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2 удаагийн сургалт, 4 төрлийн видео шторкийг танилцуулан давхардсан тоогоор  386 алба хаагчийг хамруулав. Сэтгэл зүйчтэй хамтран хэлтсийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг судлах ажлыг эхүүлсэн байна.

100

Зорилт-3: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр

3

Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх, хариуг нь хугацаанд нь мэдэгдэх

3.1. Авлтгатай тэмцэх газраас хүргүүлсэн “Зөвлөмж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах. /Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэлээс 2022 оны 2/44 албан бичгээр ирүүлсэн Авлигын эсрэг Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллах/

- Арга хэмжээг хэрэгжүүлэн, хариу тайланг хүргүүлсэн байх.

        Өнгөрсөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-нд оролцогч илтгэгчдээс гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

100

3.2. Мөрдөгчийн мэдэгдлийн дагуу арга хэмжээ зохион байгуулж, хуулийн хугацаанд хариу хүргүүлэх.

        Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар Э.Мөнхсайханы 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №160 дугаартай, мөн газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар Б.Эрдэнэсайханы  энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №16 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Мөрдөн байцаах тасгийн болон эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нараар “Төрийн албаны тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль” сэдэвт 2 удаагийн 4 цагийн  сургалтанд эрүүгийн мөрдөгч 4, мөрдөгч 5, хэсгийн байцаагч 2, хэсгийн төлөөлөгч 2 нийт 13 алба хаагч хамруулж дүн мэдээг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албадад тус тус хүргүүлэн ажиллав.

100

3.3. Зөрчил арилгуулах албан бичгийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах.

        Эд мөрийн баримтыг шийдвэрлэх арга хэмжээний талаар болон хуульд заасан үндэслэлээс өөрөөр шийдвэрлэвэл гарах сөрөг үр дагавар, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалах” код-329, Улсын ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл, зааварчилга өгч 2022 оны 01 дүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд 2 удаагийн 4 цагийн сургалтын цахим хэлбэрээр зохион байгууллаа.

100

3.4. Боловсруулж байгаа хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулж, төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах боломжийг бүрдүүлэх.

        Цагдаагийн хэлтсийн govisumber.police.gov.mn, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн цахим хуудсанд Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Засаг даргын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг тухай бүр байршуулж байгаа ба иргэд олон нийтээс санал, шүүмжлэл гаргаагүй байна.  

100

Зорилт-4: Авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр

4

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

4.1 Цагдаагийн байгууллагын хэмжээнд авигын эсрэг үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөөг батлуулах.

- Цагдаагийн байгууллагын нэгжүүдэд авлигын эсрэг үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөг хүргүүлсэн байх.

        Цагдаагийн байгууллагын 2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны 6 зорилт, 50 заалт бүхий салбар төлөвлөгөөг гаргаж цагдаагийн хэлтсийн даргаар 02 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан. 

100

Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзлэл, санаачилга өрнүүлэх

4.3. Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас гаргасан санал санаачилга, уриаг дэмжин, аян зохион байгуулахад оролцох.

- Иргэн хуулийн этгээдэд Авлигын эсрэг хууль тогтоомж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг сурталчилсан байх.

        Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төв пейжийг сурталчлах зорилгоор хэлтсийн 70 алба хаагчийг уг пейжид нэгдүүлсэн. Мөн Аймгийн засаг даргын тамгын газар, Авлигатай тэмцэх газартай хамтарч дуу бүжгийн Боржингон чуулгад иргэд олон нийтэд “Таны эрх, таны оролцоо-авлигад үгүй гэж хэлье” өдөрлөгийг зохион байгуулж 56 алба хаагч, 119 иргэдийг хамруулав.

        Цагдаагийн газрын алба хаагч, ажилчдад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилгоор Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Зөв зөвд шударга зөв” аяныг аймгийн хууль, эрх зүйн хэлтэстэй хамтарч зохион байгуулж нийт 79 алба хаагчийг хамруулав.

100

4.4 Цагдаагийн байгууллагын хэмжээнд Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусгуулах санал хүргүүлэх.

        Цагдаагийн хэлтэс нь 2023 оны төсвийн төсөл болон 2023-2024 оны төсвийн төсөөллийн хуулийн хугацаанд хүргүүлж авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тусгуулахаар төлөвлөж байна.

100

4.5. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.

        Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусган ажиллаж байна.

70

 

 

4.6. Авлигын эсрэг байгууллагын соёлыг төлөвшүүлэх, удирдлагын манлайлал үзүүлэх, санаачилга өрнүүлэх.

 

        Төрийн албаны зөвлөлөөс зохион багуулсан “Манлайлалын хэв маяг, хандалгаа тодорхойлох нь”, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан “Орчин үеийн хөгжлийн мегатрэндүүд”, “Аз жаргалтай ажиллахын нууц”, Харилцан адилгүй үеийнхнийг үр дүнтэй манлайлах нь”  зэрэг сэдвээр  12 удаагийн цахим сургалтад давхардсан тоогоор нийт 308 алба хаагчид тус тус хамруулав.

100

Зорилт-5: Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр

5

Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх.

5.1. Цахим хэлбэрт шилжүүлсэн үйлчилгээний талаар /E-Mongolia вэб порталд холбосон, автоматжуулсан үйлчилгээг оруулна/ мэдээлэл

- Шинэ шийдэл, технилоги нэвтрүүлэх замаар хүнд суртал чигрэгдлийг багасгах зэрэг үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулсан байх.

        Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны 9 байгууллагын 49 үйлчилгээ цахимжиж E-Mongolia системд нэвтэрсэн ба тус цагдаагийн хэлтсээс “Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох” үйлчилгээг нэтрүүлэн ажиллаж байна. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн цагийг хэмнэж, шуурхай байдал хангагдаж байна.

100

5.2. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн үйлчилгээний зохион байгуулалтыг өөрчилсөн, стандартыг шинэчилсэн талаар мэдээлэл.

 

        Цагдаагийн хэлтсээс “Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох” үйлчилгээг E-Mongolia цахим системд нэвтрүүлэн ажиллаж байна.

100

5.3. Хүнд суртал, чирэгдлийг бууруулах, шат дамжлагыг цөөрүүлэх зорилгоор өөрчлөлт оруулсан дүрэм, журмын талаар мэдээлэл.

 

        Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимд 24 цагаар алба хаагч нартай холбоотой гомдол мэдээлэл авах хайрцаг, 7054102 дугаар бүхий утасны дугаар, мэдээллийн самбарт 126, 110 дугаар бүхий зурагт хуудсыг байршуулан иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор угтах үйлчилгээнд алба хаагчдыг ажиллуулж байна.

70

Зорилт-6: Байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4

6

Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх.

6.1. Тухайн жилийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх.

-Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын үр ашиг сайжирсан байх.

        Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол улсын засгийн газрын 2016 оны “ШИЛЭН ДАНСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВИХ МЭДЭЭЛЛИЙН АГУУЛГА, НИЙТЛЭГ СТАНДАРТЫГ ТОГТООХ ЖУРАМ” 29 дүгээр тогтоолын 2 дугаар заалтын дагуу мэдээллийг бүрэн оруулан 2022 оны 5 дугаар сарын байдлаар Шилэн дансны нэгдсэн цахим санд байршуулсан мэдээлэл нийт 59 байгаа бөгөөд төсөв гүйцэтгэл хэсэгт 17, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт хэсэгт 17, бусад хэсэгт 25 мэдээлэл байршуулан олон нийтэд мэдээлсэн. Шилэн дансны нэгдсэн цахим санд байршуулсан мэдээллийг мэдээлээгүй зөрчил байхгүй.

100

6.2. Өмнөх оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг цахим хуудсанд байршуулах.

- Мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр тусгагдаж, цахим хуудсанд байршуулсан байх.

        Өнгөрсөн оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланг шилэн дансны нэгдсэн сайтад хуулийн хугацаанд байршуулсан.

100

6.3. Дараа жилийн төсвийн төсөл /8 дугаар сарын 15-ны дотор/ цахим хуудсанд байршуулах.

        Цагдаагийн хэлтсээс 2023 оны төсөв 2024-2025 оны төсвийн төлөөллийг хуулийн хугацаанд боловруулж https://info.shilendans.gov.mn/ байршуулан ажиллана.

100

6.4. (9.1.4.2) Жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хуудсанд байршуулах.

        Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу 2021 оны жилийн эцсийн тайланг байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн сайтад хуулийн хугацаанд байршуулсан.

100

6.5. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь цахим хуудсанд байршуулж, аудитын байгууллагын акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах, нэгжүүдийг мэдээллээр хангах.

- Аудитын дүгнэгтийн хэрэгжилт сайжирч, зөрчлийг арилгасан байх.

        Цагдаагийн хэлтсийн 2021 оны санхүүгийн тайланд Говьсүмбэр аймаг дахь аудитын газраас “Зөвлөмж” өгсөн.  Зөвлөмжийн төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган биелэлтийг хүргүүлсэн.

100

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх заалт

7

Шилэн данс болон цахим хуудсаар олон нийтэд мэдээлэл өгөх Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах.

7.1. Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаар мэдээлэх, /өөрчлөлт орсноос хойш ажлын 14 хоногт/ цахим хуудсанд байршуулах.

- Хуулийн хэрэгжилтийг хангуулж, иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар хүргэхэд анхаарсан байх.

        Тайлант хугацаанд тус цагдаагийн хэлтсээс батлагдсан төсөвт орсон өөрчлөлт ороогүй болно.

100

7.2. Төсвийн орлого бүрдүүлэлтийг нээлттэй болгох. /татварын орлого, татварын бус орлогын талаарх мэдээлэл/

        Энэ оны 05 дугаар сарын байдлаар 2,916,500, албадан саатуулах баривчилгааны орлогыг хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийн дагуу орлогод авч, албадан саатуулах баривчилгааны орлогыг хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийн дагуу орлогод авч,  албадан саатуулах байранд баривчлагдсан __ иргэний 2,358,000 төгрөг, эрүүлжүүлэхийн ___ хүний 726,250.00 төгрөг, Тээврийн хэрэгслийн түр саатуулах хашааны хураамж 2,907,000 төгрөг нийт 6,57,750 төгрөг байна.

100

7.3. Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтын тайлан.

        Цагдаагийн хэлтэс тайлант хугацаанд хандив, тусламж аваагүй.

100

7.4. Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт мэдээлэх.

        Худалдан авсан бараа, ажил үйлчилгээний гэрээний дүн 5 саяас дээш бөгөөд 1 удаагийн санхүүжилт нь 5 саяас дээш, мөн санхүүжилт нь 5 саяас доош байсан ч нийт гэрээний дүн 5 саяас дээш байвал мэдээлж, шийдвэрийн хуулбарыг цаашид хавсарган мэдээлэл байршуулна. "Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр" хэсэгт "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ" хэсэгт мэдээлсэн гүйлгээний шийдвэрийг дахин мэдээлэхгүй ба тухайн байгууллагаас гарсан аливаа шийдвэр нь мөнгө зарцуулахтай холбоотой шийдвэрийг оруулж хэвшсэн. Мөн байгууллагын Шилэн дансны мэдээлэл бүхий 60 х 1 м харьцаатай самбарт төсвийн хуваарь, сарын мэдээ, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгийн үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлэл зэргийг иргэдэд нээлттэй байдлаар танилцууллаа.

100

7.5. Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэрийг мэдээлэх.

        "Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр" хэсэгт тус цагдаагийн газар нь тайлант хугацаанд зургаан төрлийн мэдээллийг шилэн дансны нэгдсэн сайтад байршуулсан ажилласан.

100

7.6. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилт, явц байдлын талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах.

        Цагдаагийн хэлтэс тайлант гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр байхгүй болно.

100

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалт

8

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

8.1. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудсанд байршуулах.

 

        Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу мэдээллийг төрийн сангийн гүйлгээгээр баталгаажуулж үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, тогтоосон хугацаанд, шуурхай мэдээлж ажиллаж хэвшсэн. Тус газар нь байршуулах мэдээлэл байхгүй бол энэ талаараа хуулийн хугацаанд нь "Төсөвт нэмэлт өөрчлөлт ороогүй", "Тендер шалгаруулалт явагдаагүй", "Төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр гараагүй", "Ажил гүйлгээ гараагүй болно" гэх мэтчилэн бичээд дүн дээр 0 тавьж мэдээллэж байна. Байгууллагын төсөв, гүйцэтгэлийн мэдээг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-аар баталсан 2 дугаар хавсралт маягтын дагуу бөглөж сар бүрийн тогтоосон хугацаанд Шилэн дансны нэгдсэн цахим санд байршуулж мэдээлдэг бөгөөд хэтрэлт, хэмнэлтийн тайлбарыг улирал бүрээр мэдээлж байна. 2022 оны эхний 5 сарын байдлаар сар бүрийн тогтоосон хугацаанд төсөв, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан тайлбарыг Шилэн дансны нэгдсэн цахим санд тогтоосон хугацаанд байршуулан ажиллаж байна. 2022 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ цэсэд Илчит сансар ХХК-нд  61,951,208 төгрөг, Алхана трейд нийт 21,688,900 төгрөг, Магнай трейд нийт 5,0 төгрөгийн худалдан авалт тус тус хийж шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлсэн.        

100

8.2. Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл /шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл хуулийн үндэслэл/

 

        Цагдаагийн хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаартай тушаалын дагуу худалдан авалт зохион байгуулах үнэлгээний хороо байгуулан 2022 оны оны батладсан төсвийн хүрээнд худалдан авах ажиллагааг http://tender.gov.mn/ сайтад байрлуулан зохион байгуулсан.

100

8.3. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайлан. 

 

        Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг шилэн дансны нэгдсэн сайтад “Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг” хэсэгт тухай бүр байршуулан тайлагнаж хэвшсэн. Тайлант хуцаанд мэдээллийг байршуулан олон нийтэд мэдээлсэн.

100

8.4. Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүн. /Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэн арга хэмжээний тайлан/

 

        Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагйин хэлтэс худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүн байхгүй болно.

100

8.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах”, 9 дүгээр зүйлд заасан “Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх тухай” заалтыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллах.

 

        Алба хаагдчаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлийн талаар мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-139, 140/-аар 2 удаагийн сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 135 алба хаагчийг хамруулсан бөгөөд гомдол, мэдээлэл /хэрэг, зөрчил, зөвшөөрөл, бүртгэлийн үйлчилгээ гм/-ийг хянан шалгаж шийдвэрлэх явцдаа хууль сахиулах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гарсан тохиолдолд бүрт авлигаас татгалзах, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах талаар баталгаа гаргуулан авч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А246 дугаар тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” журам /код-139/-ын 139.61в маягтыг алба хаагчдад тусгайлан танилцуулан тэмдэглэл хөтлөн мэдээлсэн тохиолдолд байгууллагын зүгээс тухайн алба хаагчийг шагнан урамшуулах талаар бие бүрэлдэхүүнд танилцуулан ажиллав.

        Энэ оны хагас жилийн байдлаар алба хаагчдын зүгээс маягтыг дагуу тэмдэглэл хөтөлж, мэдээлсэн алба хаагч байхгүй болно.

100

Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах

8.6. Цагдаагийн байгууллагаас олгож буй зөвшөөрөл /тусгай зөвшөөрөл, лиценз, эрх олгох, гэх мэт бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/-ийг олгоход шаардлагатай баримт бичгийн жагсаалт, уг асуудлыг шийдвэрлэх журмыг цахим хуудсанд байршуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

- Зөвшөөрөл олгож буй бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтийг танилцах боломжоор хангасан байх.

        Цагдаагийн хэлтсийн govisumber.police.gov.mn цахим хаягт ял шийтгэлийн тодорхойлолт, тамга тэмдэг, гэрээт харуул хамгаалалт, галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, дуут дохио ашиглах, иргэдээс гэмт хэргийн талаарх төлбөртэй мэдээлэл авах журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулж иргэд олон нийтэд хүргэж байна.

100

8.7. Тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацаа.

        Хууль зүй дотоод хэсгийн сайд, Сангийн сайдуудын хамтарсан Иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, зарын нэгдсэн грүппт байршуулан 30 иргэнийг танхим болон даллагын сургалтад хамруулан шалгалтад тэнцсэн 20 иргэнийг гэрчилгээжүүлэн ажиллаж байна.

100

8.8. Ажилтнуудын хариуцсан ажил, үүргийн чиглэлийн талаар мэдээлэх.

        Цагдаагийн газрын алба хаагчдын хариуцсан ажил үүргийн чиглэл, өрөөний дугаар, харилцах утасны дугаарыг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулсан дүрст мэдээлэл, самбарыг байгууллагын иргэдийг хүлээн авах танхимд байршуулсан LCD зурагт, мэдээллийн самбар, www.govisumber.police.gov.mn вэб сайт, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүргэж байна.

100

8.9. Төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээлэл.

        Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны 9 байгууллагын 49 үйлчилгээ цахимжиж E-Mongolia системд нэвтэрсэн ба тус цагдаагийн хэлтсээс “Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох” үйлчилгээг нэтрүүлэн ажиллаж байна. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр иргэдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болсон.

100

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

8.10. Цагдаагийн алба хаагчид холбогдох авлига, ашиг сонирхол, сахилга ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг 24 цагийн хугацаанд тасралтгүй шуурхай хүлээн авах суурин телефон /126/ утсыг Цагдаагийн төв байгууллагын жижүүрт байрлуулж мэдээллийг харьяалах алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шилжүүлэн хянах шалгах, хариуцлага хүлээлгэх, дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлэх.

- Цахим хэлбэрээр гомдол хүлээн авах эрх зүйн орчин бүрдсэн байх.

        Цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, санал авах хайрцаг, утасны дугаарыг хүлээлгийн танхимд байршуулан иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

        Цагдаагийн ерөнхий газрын  126, /Авилгын талаарх мэдээлэл авах 110/ дугаар бүхий зурагт хуудсыг хүлээлгийн танхимын мэдээллийн самбарт байршуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвд 1 алба хаагчтай холбоотой гомдол бүртгэгдсэн тул албаны шалгалтыг явуулан алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй тул албаны шалгалтыг хаасан. Байгууллага, алба хаагчдад хандсан 2 талархал ирсэн байна.

        Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын бодлого, төлөвлөлт, хүний нөөц, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, алба хаагчдын сахилга хариуцлагатай холбоотой мэдээ, мэдээлэл, санал, хүсэлтийг Захиргааны удирдлагын тасгийн дарга хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.

100

8.11. Удирдлагын шийдвэрийн ил тод, нээлттэй байдал /тушаал, захирамж/

- Цахим хуудсанд байршуулсан байх.

        Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль,  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор хүлээлгийн танхимд Авлигын урьдчилан сэргийлэх самбарт байршуулан, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд, Дэд даргын болон Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн 11 албан бичиг, Цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэр, мөн даргын А-30, Б-55 тушаалыг алба хаагчдад танилцуулаж, ил тод нээлттэй байршуулах ажлыг хэвшүүлсэн.

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30 өдрийн А/135 дугаартай тушаалаар батлагдсан бүтэц, сул орон тоо, цагдаагийн байгууллагад анх иргэнээс авах шалгалтын журам

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна