/ 2022 оны 03 дугаар улирлын үйл ажиллагааны тайлан

2022 оны 03 дугаар улирлын үйл ажиллагааны тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

 2022ОНЫ   03 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2022.10.04                                                                                                            Говьсүмбэр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 11-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр 66 баримт бичгийн хүрээнд 144, Мөн оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, шалгуур үзүүлэлт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тус тус  батлуулан  зүйл заалтыг тусгасан төлөвлөгөө гарган  хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгаажуулж биелэлт үр дүнг  улиралаар тооцон ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын  2022 оны  04 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Төсвийн хэмнэлтийн тухай хууль”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 олны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/336 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, хуулийн хэрэгжилтийн ханган ажиллав.

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

Цагдаагийн хэлтсийн  даргын зөвлөлийн хурлаар 2022 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилээр гарган, төлөвлөгөөний дагуу даргын зөвлөлийн хуралдааныг  10 удаа  зохион байгуулан  59 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэн,  мэдээллийг нэгтгэн тухай бүр  алба хаагч нарт танилцуулан ажиллав.

Мөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх санал, материалыг  нэгжийн дарга нараас сар бүр авч нэгтгэн төлөвлөгөөнд тусган  хэлэлцүүлэх, танилцуулах ажлыг тус тус хэвшүүлэв.  

Энэ оны  03 дугаар улирлын байдлаар ажлын үр дүнгээр 141 алба хаагчийн сарын үндсэн цалинг  5-15 хувь нэмж, 149 алба хаагчийг 2-20 хувь хасаж,  алба хаагч нарт үр дүнгийн урамшууллыг 10-20 хувь олгож, Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 159 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал 49/, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал 110/ гарган хэрэгжилтийг ханган  ажиллав.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

2020 онд бүтэц дотор шинээр Эрүүгийн цагдаагийн тасагт Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313 дугаар тушаалаар Замын цагдаагийн зохицуулагч 1, мөн оны А/316 дугаар тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч 1, А/319 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч 1, А/06 дугаар тушаалаар сэтгэл зүйч 1, А/318 дугаар тушаалаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч 1 орон тоо батлагдаж нийт 87 орон тоотойгоор үндсэн  үүргээ  гүйцэтгэн ажиллаж байна.  

Энэ оны 03 дугаар улирлын байдлаар  Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга эмч 1, эрүүлжүүлэх саатуулах байрны эмч 1, нягтлан бодогч 1, холбоо, мэдээллийн инженер 1, сантехникч 1 гэсэн 5 орон тоо дутуу нийт 78 алба хаагч, 4 энгийн ажилтан ажил үүрэг гүйцэтгэв.

        Цагдаагийн  ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс ирүүлсэн сул орон тоог нөхөх,  нөөц бүрдүүлэх   сонгон шалгаруулалтын  зарыг  хэлтсийн  цахим хуудас,  мэдээллийн самбар, орон нутгийн хэвлэл, мэдээ мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 40 удаа иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулав.

       Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-901/-д заасан  сул орон тоонд тавигдах болзол шаардлага хангасан 10 иргэний материалд  холбогдох судалгааг хийж, даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж, шаардлага хангасан 8 иргэний санал, материалыг Цагдаагийн ерөнхий газрын  Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад  хамруулан 3 иргэнийг сул орон тоонд томилуулан ажиллав.

      Цагдаагийн хэлтсээс  алба хаагчдыг ажлын байранд шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, мерит буюу  чадахуйн зарчимд тулгуурлан  ажилд дэвшүүлэн томилуулдаг, шударгаар өрсөлдөх зарчмыг ханган ажиллаж ЦБҮАЖ-ийн  /код-900, 909 /-ийн дагуу төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг дагуу  2022 оны нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр   хэлтсийн дарга 2, тасаг, хэсгийн даргын 1, ахлах албан тушаалд 2, офицерын бүрэлдэхүүнд оруулах  2 нийт 7 алба хаагчийн материалыг холбогдох албадад хүргүүлэн албан тушаал шатлан дэвшүүлэх багц цахим сургалт болон шалгалтад  6 алба хаагчийг хамруулан  нөөцийн жагсаалтад бүртгүүлэн ажиллав.  

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/318 дугаартай тушаалаар орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч томилогдов. Мөн даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар  шинээр Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг байгуулагдаж Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, хэсгийн байцаагч нарын орон тоог шилжүүлэн  Зөрчлийн хэрэг бүтгэх тасгийн дарга, байцаагчаар томилуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Шивээговь сум дахь цагдаагийн хэсгийн жижүүрийн цагдаагийн 1 орон тоог Баянтал сум дахь зохицуулагч орон тоонд шилжүүлэх талаар саналыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэв.  

    Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 40, эмэгтэй офицер 7, эрэгтэй ахлагч 36, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 68,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь бүрэн дунд, 11,4 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

    Алба хаагчдын 43,5 хувь нь офицер, 50,4 хувь нь ахлагч, 6,1 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 65,8 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 20 алба хаагч байгаагаас  хэлтсийн даргын тушаалаар цалинтай 2, ээлжийн амралтаас 5 алба хаагч чөлөө авсан байна.

Шинээр томилогдсон 3 алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан танилцуулгыг  даргын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлж, үр дүнг тооцон  ажиллав.

          Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс ирүүлсэн хамтын ажиллагаатай БНХАУ, БНТУ-ын хэлний сургалт, Дотоодын хэргийн их сургуулийн эчнээ, энгийн дээд сургуулийн сургалтын талаарх мэдээллийг  алба хаагч нарт тухай бүр танилцуулан  Дотоод хэргийн их сургуулийн гадаад хэлний анхан болон дунд шатны, сургалтад 1, магистрийн 2, Хууль зүйн “Орхон” их сургуулийн магистрийн  сургалтад 8, баклаварын  8 алба хаагчийг тус тус суралцуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цагдаагийн хошууч цолоор  2, ахлах албан тушаалд 2, Хүний нөөцийн хэлтсийн зөвшөөрөлөөр цагдаагийн дэд ахлагч 3 алба хаагчийг тус тус томилуулах санал, материалыг хүргүүлэн шийдвэрлүүлэв. 

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор анх ажилд орсон,  дэвшин томилогдсон, шилжин ирсэн алба хаагч нартай хамтарсан гэрээ байгуулан, тасаг, хэсгийн дарга нар дагалдах хуудсаар зааварчилга, зөвлөмж өгч, сар бүр дүнг тооцож хэвшүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын газар,  Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Ёс зүйн” төлбөртэй  сургалтад 7 алба хаагчийг  хамруулав.

           Ардын хувьсгалын 101, Цагдаагийн байгууллагын түүхт 101 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгт ажилдаа идэвхи зүтгэл гарган бусдыгаа манлайлан ажилласан нэр бүхий алба хаагчдыг Төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор 1, Хууль зүйн яамны шагнал “Хууль зүйн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр  1, “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 2, Цагдаагийн ерөний газрын “Хүндэт жуух бичиг”-ээр 3, “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр 8, цагдаагийн хугацааны “ахлагч цол”-оор 1,  “дэслэгч цол”-оор 3, цагдаагийн “ахмад цол”-оор 1, зэрэг дэв дээгүүр “цагдаагийн дэд хурандаа цол”-оор 1 нийт 21 алба хаагчийн шагнуулахаар санал, материалыг холбогдох албадад хүргүүлэн шагнал гардуулах ажил арга хэмжээг тус тус зохион байгуулав.  

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт,

соён гэгээрүүлэх ажил түүний үр дүнгийн талаар

 

          Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2022 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн хүрээнд салбар төлөвлөгөөг  гарган хуваарийн дагуу  албаны сургалтыг танхим болон цахим “Zoom” програмаар энэ оны 03 дугаар улирлын байдлаар Цагдаагийн хэлтсийн 2022 оны сургалтын төлөвлөгөөний хүрээнд эхний 09 дүгээр сарын байдлаар 45 удаагийн 73 цагийн сургалтыг батлагдсан хуваарь, удирдамжийн дагуу зохион байгуулан давхардсан тоогоор 3043, соён гэгээрүүлэх чиглэлээр 48 ажил арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 3775 алба хаагчийг тус тус хамруулан үр дүнг тооцон ажиллав.

Цагдаагийн ерөнхий газар болон албад, цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулагдсан  цахим сургалтуудад нийт 12,  алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах галт зэвсэг хэрэглэх, буудлагын дадлага сургалт зохион байгуулах тухай  Цагдаагийн хэлтсийн даргын энэ  оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/13 дугаар тушаалын дагуу АКМ, ПМ загварын галт зэвсэг ашиглан буудлагын дадлага  сургалтыг зохион байгуулан нийт 65 алба хаагчийг хамруулав.

Хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “Ахмадын сан” байгуулан мөн даргын 2022 оны А/07, А/43 дугаар тушаалаар Монголын уламжлалт 17 дугаар жарны усан бар жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баяр, Олон улсын “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан хэлтсийн даргын тушаалаар 34 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж, хамгийн өндөр настай, амжиргааны түвшин доогуур  2 ахмад ажилтанд тавгын идээ, гарын бэлэг гардуулан нийт 3.141.000 төгрөг зарцуулсан байна.

          Цагдаагийн хэлтсээс 2022 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт, олон нийтийн арга хэмжээний болон ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг батлуулан Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2022 оны “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнд 4 алба хаагч, “Ширээний теннис”-ийн төрөлд 2, Зүүн бүсийн болон  Хүч спорт хорооны аварга шалгаруулах “Хөл бөмбөг”-ийн тэмцээнд 15 алба хаагчийг  тус тус оролцуулав.

       Энэ оны 09 дүгээр сарын байдлаар  төлөвлөгөө,  хуваарийн  дагуу Эрүүгийн цагдаагийн тасгаас “Сагсан бөмбөг”, Захиргааны удирдлагын тасгаас “Гар бөмбөг”, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас “Шатар”, Замын цагдаагийн тасгаас “Хөл бөмбөг”-ийн тэмцээнийг тус тус зохион байгуулан   эхний 3 байранд шалгарсан баг, тамирчдад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. 

        Аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдох “Монгол цэргийн өдөр-Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд хэлтсийн 1, 2,  дугаар баг тэрүүн болон дэд байранд, бүх нийтийн крос гүйлтын тэмцээнд нийт 59 алба хаагч, ажилтан, иргэд хамрагдсан бөгөөд эмэгтэй төрөлд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Одгэрэл тэргүүн байранд шалгарсан амжилтыг  үзүүлэв.

         Цагдаагийн хэлтсийн офицер бүрэлдэхүүнээр шинээр батлагдсан хууль, үйл ажиллагааны журам, ахлагч бүрэлдэхүүнээр нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн,  ахлах, нэгжийн дарга нараар сахилга ёс зүй, харилцаа хандлагыг өөрчлөх  чиглэлээр мэдээлэл, сургалтын хуваарь гарган  энэ оны 09 дүгээр сарын байдлаар 18 удаагийн сургалт, мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

          Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдсан “ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ” аян, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд заагдсаны дагуу “ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАЖ-САЙНААР ҮЛГЭРЛЭЕ” нөлөөллийн аяны хүрээнд аймгийн байгалын үзсгэлэнт газраар явган аялал, Захиргааны удирдлагын тасгаас “Гар бөмбөг”-ийн тэмцээн, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “ЗА” ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ ... Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын хүүхдүүдийн дунд “БИДНИЙ ХҮҮХДҮҮД-МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” арга хэмжээ, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “ХАНДАЛГА ДОР ХҮНДЛЭЛ ОРШИНО” “БАЙГАЛИА БҮТЭЭЕ” нэгдсэн аян, арга хэмжээний хүрээнд алба хаагч нарыг нэгдүүлэн цахим орчинд мэдээ, мэдээллийг түгээх, сурталчлах зэрэг ажлыг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

 

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын хамтран ажиллах гэрээ,  аймгийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, зэрэг баримт бичгүүдэд  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, алба хаагч нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд шинээр болон шилжин томилогдсон алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах, амжиргааны түвшин, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг тусгуулан ажиллаж энэ оны эхний 03 дугаар улирлын байдлаар 3 алба хаагчийн гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулав.  

Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  бялдаржуулах өрөө, саун, спорт заал, алдрын танхим зэргийг нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж  алба хаагч нарт хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэм сахиулан үйлчилж байна.

Коронавируст халдвар /ковид 19/ цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилд дэмжлэг үзүүлэхээр зорилгоор  баталгаат бус замын хяналт, аймгийн төв доторх хяналт шалгалт хийх зорилгоор 24 төрийн  байгууллагын автомашиныг  тодорхой цагуудад өдөр тутам үүрэг гүйцэтгүүлж мэргэжлийн удирдлагаар ханган хамтран үүрэг гүйцэтгүүлэх  ажлыг хэвшүүлээд байна.

Мөн Эрүүлжүүлэх, саатуулах,  баривчлах байрны 3 эмчийг аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан  сургалтад хамруулж, шинжилгээнд хамрагдаагүй иргэд ирсэн тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг  хийж хүлээн авч байна.

Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр  шилжин томилогдсон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцсан ахлах байцаагч, ахлах зохицуулагч, сэтгэл зүйч, мөрдөгч нарын 8 алба хаагчийг  албаны орон сууцаар ханган, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллав.

“Цагдаагийн алба хаагч, ажилтны хууль ёсны эрх ашгийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэлтсийн хашааны хүлэмж, Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зэрэг газруудада 30 сот талбайд төмс, сонгино тарьж 1841 кг тамс, 49 кг сонгино хураан авч алба хаагч нарт хуваарьлан өгөв.

Шүүх, прокурорын байгууллагатай хамтран хууль сахиулах байгууллагын сургалтын төвийг орон нутгийн дэмжлэгээр байгуулах, хүлэмжийн ногоо тарих, номын санг шинээр байгуулан тохижуулах, гудамж талбайн камеруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дроноор тоноглосон электрон эргүүл ажиллуулах, албан байгууллага болон айл өрхөд дохиоллын систем, зам дагуу суурин хурд хэмжигч төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг бусад төрийн байгуулагуутай  хамтран  зохион байгуулахаар төлөвлөн  ажиллаж байна.

 Коронавирус халдварт /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тун I II III дугаар тунд алба хаагчид бүрэн хамрагдсан бөгөөд дархалаа сэргээх IV дүгээр тунд 65 алба хаагч хамрагдаж 74 хувьтай байна.  

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчдад чацаргана, витамин, амин дэмүүдийг хуваарилан байгууллагын ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйг хамгаалах, халдваргүйжүүлэх зорилгоор байгууллагын конторын өрөө тасалгаа, спорт заал, эрүүлжүүлэх, саатуулах байр, замын цагдаагийн байнгын пост, цайны газар зэргийг тухай бүр халдавргүйжүүлэлт, ариутгал хийж ажиллаж байна. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй 5 алба хаагчид ажил үүргийг цахимаар гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллав.

        

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

          Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, аймгийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд тодорхой заалтуудыг тусгуулан батлуулж ажиллаа.

Архидан согтуурахтай тэмцэх зорилгоор “Архидалтгүй Сүмбэр” хөтөлбөрийг санаачлан батлуулж, Сүмбэр сумын санхүүжилтээр 15 иргэнийг Дорнод аймагт архинаас гаргах сайн дурын эмчилгээнд хамруулсан бөгөөд цаашид Баянтал, Шивээговь сумдад хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Цагдаагийн хэлтсээс 2023 онд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 7 багц ажлын 810.0 сая төгрөгний саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэв. 

      Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хяналтын постод байрлах “Дундаж хурд”-ын телекамераар илрүүлсэн зөрчлийг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн гар утсанд мессеж хэлбэрээр хүргүүлэхэд шаардагдах торгуулийн системийн энэ жилийн лицензийн төлбөр 48,000,000 /дөчин найман сая/ төгрөг, цахим шийтгэлийн хуудсыг үүрэн телефоны хэрэглэгчдэд илгээх зардал сарын 9,000,000 /есөн сая/ төгрөг нийт 57,000,000 /тавин долоон сая/ төгрөг, Мөн  Сүмбэр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 25.000,000 төгрөгний өртөг бүхий “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэлийг шийдвэрлүүлэн хэсгийн байцаагч нарын ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллав.

     Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс техникийн дэвшилтэт “Alcotest 5000” согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч, хэмжих багаж 4 ширхэгийг нийт 7,120,000 төгрөг,  “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэлийг 20,000,000 төгрөг, албаны гар утасны сунгалт 3,000,000 төгрөг нийт 30,120,000 төгрөгийг тус тус шийдвэрлүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

     Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай болгох зорилгоор ОБГын уулзвараас Цагдаагийн хэлтэс хүртэлх 1 км засмал тавих төсвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр саналыг хүргүүлсэн. Мөн эрүүлжүүлэх саатуулах  байрны засвар үйлчилгээний тендер шалгуурлалтад “Луужин консталинг” ХХК шалгарч  95.000.000 сая төргөгний засвар үйлчилгээг гэрээний хугацаанд хийж алба хаагч, ажилтны ажиллах орчин нөхцөлийн сайжруулсан бөгөөд иргэдэд стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлж байна.   

    

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн

бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

          Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалаар батлан ирүүлсэн жагсаалтаас цагдаагийн хэлтэст хамаарах 66 бодлогын баримт бичгийн 144 заалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган батлуулж, нэгжийн дарга нарт хуваарилан, эзэнжүүлж  биелэлт үр дүнг  улирал, хагас жилээр  тооцон ажиллаж байна.

Аймгийн Прокурорын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх болон  хуулийн хэрэглээнд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулан цагдаагийн хэлтсээс шийдвэрлэх хэргийн графикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор, Шүүхийн тамгын газартай хамтарч шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажилд тулгамдаж буй асуудал сэдвээр 3 удаагийн үүлзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт,  үр дүнг тооцож хэвшүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн  “Цагдаагийн алба хаагчийн сахилганын дүрэм”,”Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын /Код 111, 925,/  “Дотоод их сургуулийн тухай хууль”, “Цэргийн цол олгох журам”, Албан тушаалын тодорхойлолтод тусгуулах санал  төслүүдийг  алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг тухай бүр хүргүүлэв.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан  энэ оны 03 дугаар улирлын байдлаар нийт 58 мэдээ, мэдээлэл байршуулан иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Мөн Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээний танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв рүү 2 удаа хүргүүлэн 1 мэдээллийг “Цагдаа” сэтгүүл нийтлүүлсэн байна.

Аймгийн Хаан банктай хамтарч алба хаагчдад “Санхүүгийн сахилга бат ба дэлхийн мөнгөний чиг хандалга”, зээлийн үйлчилгээг  үзүүлэхэд хамгийн сүүлийн үед ашиглагдаж байгаа аппликэйншний талаарх сургалтад  нийт 75 алба хаагчийг хамруулав.

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргын энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3б/1291 дугаартай албан бичгийн хэрэгжүүлэх, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Аймгийн эрүүл мэндийн газартай хамтарч Эрүүл зөв хоололт, бөөрний эмгэг тохиолдол зэрэг 2 удаагийн сургалтад давхардсан тоогоор 132 алба хаагч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд /Зүрхний бичлэг, эхо, элэгний В, С вирус тодорхойлох, бэлгийн замын халдвар, биеийн жингийн индекс/-ийг тодорхойлох урьдчилсан үзлэгт нийт 84 алба хаагч, ажилтныг   хамруулав. 

Цагдаагийн хэлтсийн 2021 оны үйл ажиллагааны тайланг энэ оны 02 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Иргэний зөвлөлд, Шивээговь, Баянтал сумдын иргэдэд танилцуулах ажлыг тус тус зохион байгуулан 367 иргэнийг хамруулан гэр бүлийн хүчирхийлэл болон Зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тус тус зохион байгуулсан байна.

Дэлхий нийтийн хамарсан Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, алба хаагч, ажилтныг иргэд олон нийтэд  мэдээллэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажил, арга хэмжээний хүрээнд аймгийн дуу бүжгийн Боржигон чуулга, соёлын газар, боржигон өв музейтэй хамтарч  цагдаагийн хэлтсийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, техник, хэрэгсэлийг үзүүлсэн фото гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж хүндэтгэлийн тоглотын үеэр иргэд олон нийтэд хүргэн ажиллав. 

 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны   төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим  урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 9 төрлийн 30 ширхэг, авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудас, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулан иргэдэд хүргэн  ажиллав.

Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг мэдээллийг 14 хоног  тутам шинэчилэн баыйршуулж иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

           Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль,  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор сургалтын төлөвлөгөө хуваарын дагуу “Авлигын эсрэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” зэрэг нийт 3 удаагийн сургалт, 4 төрлийн видео шторкийг алба хаагчдад танилцуулан давхардсан тоогоор 461 алба хаагчийг хамруулав.

         Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн 9 төрлийн зурагт хуудас, гарын авлага хэлбэрээр бэлтгэсэн 59 материалыг хэвлүүлэн Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Аймгийн засаг даргын тамгын газар зэрэг хүн олноор цуглардаг газруудад байршуулан Цагдаагийн хэлтсийн албан ёсны цахим хаягаар иргэд олон нийтэд хүргэх ажлыг  зохион байгуулав.

         Авлигыг үл тэвчих, ёс зүйтэй ажиллах, шударга ёсыг эрхэмлэн ажиллах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар 2 удаа 152 алба хаагчдаас баталгаа гаргуулан авч нэгжийн дарга нар хяналт тавьж ажилласнаар энэ оны 09 дүгээр сарын байдлаар авилгал, албан тушаалын гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.

         Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-139, 140/-аар 2 удаагийн сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 135 алба хаагчийг хамруулсан бөгөөд гомдол, мэдээлэл /хэрэг, зөрчил, зөвшөөрөл, бүртгэлийн үйлчилгээ гм/-ийг хянан шалгаж шийдвэрлэх явцдаа хууль сахиулах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гарсан тохиолдолд бүрт авлигаас татгалзах, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах талаар баталгаа гаргуулан авч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А246 дугаар тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” журам /код-139/-ын 139.61в маягтыг алба хаагчдад тусгайлан танилцуулан тэмдэглэл хөтлөн мэдээлсэн тохиолдолд байгууллагын зүгээс тухайн алба хаагчийг шагнан урамшуулах талаар бие бүрэлдэхүүнд танилцуулан ажиллав.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 44 алба хаагчаас 2021 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн  бөгөөд  энэ онд шинээр томилогдсон 3 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулав.

Аймгийн засаг даргын тамгын газар, Хууль эрхийн хэлтэстэй хамтарч Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах 2 фейсбүүк хуудасанд 79 алба хаагчдыг нэгдүүлэн хэлтсийн 70 алба хаагчаас “авлига, ашиг сонирхол”-ын судалгааг авч үр дүнг танилцуулав. Аймгийн төв замын дагуу “Таны оролцоо, таны эрх – Авлигад үгүй гэж хэлье” нөлөөлийн самбарыг авлигын талаар мэдээлэл өгөх 110 утмын дугаар зэргийг байршуулан ажиллав.

Цагдаагийн ерөнхий газрын “126” дугаарын утас бүхий зурагт хуудас, Авилгын талаарх мэдээлэл авах “110” дугаарын утсыг иргэдэд сурталчилж, байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудаст байршуулав.

           Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан “Авлигын эсрэг сургалт, сурталчлагаа явуулах сургагч багш”-ийн давтан сургалтад 1 алба хаагчийг хамруулан алба хаагч нарт сургалт зохион байгуулах төлөвлөгөө, хуваарийг гарган ажиллаж байна.

 

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Энэ оны эхний 03 дугаар улирлын байдлаар  алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирээгүй байна. Алба хаагчдаас хандаж нийт 130 өргөдөл ирүүлснийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэж, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

 

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

Энэ оны 03 дугаар улирлын байдлаар сахилга, ёс зүйн зөрчилд 10 алба хаагч холбогдож сахилгын арга хэмжээ ногдуулсан нь урьд оны мөн үеэс 1 нэгж буюу 10 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 01 “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, 258  дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд, дэд дарга нараас  ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг тусгайлан бүртгэж, алба хаагчдад танилцуулж, сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, хариуцах алба хаагчийг томилж сар бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үр дүнг тооцон ажиллав.

 Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 3 удаа зохион байгуулан Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний явц, Цагдаагийн ерөнхий газрын дарга,  Тэргүүн дэд, Дэд даргын өгсөн үүргийн биелэлт үр дүнгийн талаар танилцуулж,  цагдаагийн хэлтсийн даргаас сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр алба хаагч нарт  9 төрлийн хугацаатай үүрэг, зааварчилгааг өгч, үр дүнг сар тооцон ажиллав.

          Дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтмол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч,  14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргийг ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

Сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийхэд  алба хаагч нарын ажилдаа хандах хандлага дутмаг, ажлын хариуцлага сул, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээ муу зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон бөгөөд зөрчлийг дахин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдад нийт 3 удаагийн үүрэг, ажлын чиглэл өгч биелэлт үр дүнг сар бүр тооцож ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн 80 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар баталгааны хуудсаар 3 удаа баталгаа авч, тасаг хэсгийн дарга нар хяналт тавьж ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтэс нь  2022 оны 03 дугаар улирлын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 1,265,030 мянган төгрөг, гүйцэтгэлээр 1,265,030 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 5,249,7 мянган төгрөг,  гүйцэтгэлээр 11,982,9 мянга төгрөг буюу 228,3 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна.

Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллав.  

Үүнд:

Цалинд 964,811.5 мянган төгрөг, НДШ зардал 22,264.4 мянган төгрөг, шатахуунд 48,928.9 мянган төгрөг, гэрэл цахилгаан 13,010.6 мянган төгрөг, хоолны зардал 11,147.6 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил, дутагдал гараагүй байна.

Цагдаагийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба  “Зөрчилгүй дүгнэлт авч ил тод санхүүгийн самбар, шилэн дансын цахим www.shilendans.gov.mn,  цагдаагийн хэлтсийн цахим www.gobisumber.police.gov.mn  тус тус байршуулж, Санхүүгийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт авч ажилласан.

Энэ онд цагдаагийн хэлтэс нь харьцуулалтын аргаар жижүүрийн бүрэлдэхүүний хоол, шатахууны  зардалын тендерыг хариуцуулалтын аргаар сонгон шалгаруулалтыг явуулж 2 байгууллага, 1 иргэнээс санал ирсний журмын дагуу шалгууралтыг хийж, жижүүрийн бүрэлдхүүний хоолны тендерт “Дреам” буюу Гэзэгт ЗБН шалгарсан, шатхууны тендерт “Сод монгол” груп тус тус шалгарт гэрээг байгуулан хамтран ажиллаж байна.

       Цагдаагийн хэлтэс нь энэ оны 3 дугаар улирлын байдлаар  www.shilendаns.gov.mn нэгдсэн цахим системийн “төсөв /гүйцэтгэл 36 мэдээлэл”, “хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт 29 мэдээлэл”, “бусад 46 мэдээлэл”, нийт 111 мэдээллийг цаг хугацаанд нь байршуулав.

                                                    Аж ахуйн чиглэлээр

 

          Энэ оны 3 дугаар улиралын байдлаар алба хаагчдын ая тухтай орчинг сайжруулах чиглэлээр хүлэмжэнд тарьсан помидор, огурци, чинзүү, улаан манжин, навч зэрэгийг хураан авч даршилан, Шивээговь сумын ногооны 1,5 га талбайд төмс сонгино зэргийг алба хаагчдад тараан өгсөн. Цагдаагийн хэлтсийн хуваарлагдсан талбайд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэн ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төв байр болон эрүүлжүүлэх, баривчлах байр, харуул, жижүүр, хяналтын пост “Б” байрнуудад цэвэрлэгээ, ариутгалыг хийж, дотор засвар тохижилтын ажлыг байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хийж холбоо, дохиоллын системийн ажиллагаа зэргийг шалгаж, шинээр тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хяналтын камер суулган, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.                             

          Спорт заалны 00-өрөөний халаалтын шугам, эрүүлжүүлэх саатуулах байрны халаалтын паарны игзгон сольж бэлтгэн, авто грашийн хаалгыг дулаалж засвар үйлчилг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна