/ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

2022ОНЫ  ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ

ТАЙЛАН

 

2022.07.05                                                                                                                 Говьсүмбэр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр 66 баримт бичгийн хүрээнд 144, Мөн оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, шалгуур үзүүлэлт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тус тус  батлуулан  зүйл заалтыг тусгасан төлөвлөгөө гарган  хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгаажуулж биелэлт үр дүнг  улиралаар тооцон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 02 дугаар тушаал , Говьсүмбэр аймгийн Засаг даргын энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шар түвшин”-д шилжин  ажиллаж байна.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

 

Цагдаагийн хэлтсийн  даргын зөвлөлийн хурлаар 2022 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилээр гарган, төлөвлөгөөний дагуу даргын зөвлөлийн хуралдааныг  5 удаа  зохион байгуулан  52 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэн зөвлөлийн хурлын мэдээллийг нэгтгэн тухай бүр  алба хаагч нарт танилцуулан ажиллав. Мөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх санал, материалыг  нэгжийн дарга нараас сар бүр авч нэгтгэн төлөвлөгөөнд тусган  хэвшүүлсэн.

Энэ оны  эхний хагас жилийн байдлаар ажлын үр дүнгээр 72 алба хаагчийн сарын үндсэн цалинг  5-15 хувь нэмж, 78 алба хаагчийг 5-20 хувь хасаж олгосон.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 104 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал 38/, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал 66/ гарган хэрэгжүүлж ажиллав.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

2020 онд бүтэц дотор шинээр Эрүүгийн цагдаагийн тасагт Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313 дугаар тушаалаар Замын цагдаагийн зохицуулагч 1, мөн оны А/316 дугаар тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч 1, А/319 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч 1, А/06 дугаар тушаалаар сэтгэл зүйч 1, А/318 дугаар тушаалаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч 1 орон тоо батлагдаж нийт 87 орон тоотойгоор үндсэн  үүргээ  гүйцэтгэн ажиллаж байна.  

Энэ оны эхний хагас жилийн байдлаар  Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч 1, Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга эмч 1 гэсэн 2 орон тоо дутуу нийт 80 алба хаагч, 5 энгийн ажилтан ажил үүрэг гүйцэтгэв.

Цагдаагийн хэлтэст сул орон тоог нөхөх,  нөөц бүрдүүлэх зорилгоор 2 удаагийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулах зарыг  хэлтсийн  цахим хуудас,  мэдээллийн самбар, орон нутгийн хэвлэл, мэдээ мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 11 удаа иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-901/-д заасан  сул орон тоонд тавигдах болзол шаардлага хангасан 5 иргэний материал,  холбогдох судалгааг хийж, даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж, шаардлага хангасан 1 иргэний санал, материалыг Цагдаагийн ерөнхий газрын  Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад  хамруулан сул орон тоонд томилуулан ажиллав. Мөн Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд 2 иргэн хамрагдаж байна.

Цагдаагийн хэлтсээс  алба хаагчдыг ажлын байранд шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, мерит буюу чадахуйн зарчимд тулгуурлан ажилд дэвшүүлэн томилуулдаг, шударгаар өрсөлдөх зарчмыг ханган ажиллаж ЦБҮАЖ-ийн  /код-900, 909 /-ийн дагуу төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг дагуу  2022 оны нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр   хэлтсийн дарга 2, тасаг, хэсгийн даргын 1, ахлах албан тушаалд 2, офицерын бүрэлдэхүүнд оруулах  2 нийт 7 алба хаагчийн материалыг холбогдох албадад хүргүүлэн нөөцийн жагсаалтад бүртгүүлэн ажиллав.  

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/318 дугаартай тушаалаар орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч томилогдов. Мөн даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар  шинээр Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг байгуулагдаж Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, хэсгийн байцаагч нарын орон тоог шилжүүлэн  Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, байцаагчаар томилуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Шивээговь сум дахь цагдаагийн хэсгийн жижүүрийн цагдаагийн 1 орон тоог Баянтал сум дахь зохицуулагч орон тоонд шилжүүлэх талаар саналыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэв.  

Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 40, эмэгтэй офицер 7, эрэгтэй ахлагч 36, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 68,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь бүрэн дунд, 11,4 хувь нь тусгай дунд боловсролтой байна. Алба хаагчдын 43,5 хувь нь офицер, 50,4 хувь нь ахлагч, 6,1 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 65,8 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 8 алба хаагч байгаагаас  хэлтсийн даргын тушаалаар цалинтай 2, ээлжийн амралтаас 3 алба хаагч чөлөө авсан.

Шинээр томилогдсон 1 алба хаагчийг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан танилцуулгыг  даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж, үр дүнг тооцон  ажиллав.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс ирүүлсэн хамтын ажиллагаатай БНХАУ, БНТУ-ын хэлний сургалт, Дотоод хэргийн их сургуулийн эчнээ, энгийн дээд сургуулийн сургалтын талаарх албан бичгийг алба хаагчдад танилцуулан ажиллаж,  Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч Дотоод хэргийн их сургуулийн магистр, Хууль зүйн “Орхон” их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд магистрын сургалтад 8, баклаварын сургалтад 8 алба хаагчийг тус тус суралцах боломж нөхцөлөөр ханган ажиллав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цагдаагийн хошууч цолоор  2, ахлах албан тушаалд 2, Хүний нөөцийн хэлтсийн зөвшөөрөлөөр цагдаагийн дэд ахлагч 1 тус тус томилуулах санал, материалыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна. 

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор анх ажилд орсон,  дэвшин томилогдсон, шилжин ирсэн алба хаагч нартай хамтарсан гэрээ байгуулан, тасаг, хэсгийн дарга нар дагалдах хуудсаар зааварчилга, зөвлөмж өгч, сар бүр дүнг тооцож хэвшүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс,  Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Ёс зүйн” төлбөртэй  сургалтад 2 алба хаагчийг  хамруулсан.

Ардын хувьсгалын 101, Цагдаагийн байгууллагын түүхт 101 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгт ажилдаа идэвхи зүтгэл гарган бусдыгаа манлайлан ажилласан нэр бүхий алба хаагчдыг Төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор 1, Хууль зүйн яамны шагнал “Хууль зүйн тэгүүний ажилтан тэмдэг”-ээр  1, “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 2, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр 3, “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр 8, цагдаагийн хугацааны “ахлагч цол”-оор 1,  “дэслэгч цол”-оор 3, цагдаагийн “ахмад цол”-оор 1, зэрэг дэв дээгүүр “цагдаагийн дэд хурандаа цол”-оор 1 нийт 21 алба хаагчийн шагнуулахаар материалыг холбогдох албадад хүргүүлэн ажилласан.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт,

 түүний үр дүнгийн талаар

 

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2022 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн хүрээнд салбар төлөвлөгөөг  гарган хуваарийн дагуу  албаны сургалтыг танхим болон цахим “Zoom” програмаар энэ оны эхний хагас жилийн байдлаар 5 удаа 9 цагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 611 алба хаагчийг тус тус хамруулав.

Цагдаагийн ерөнхий газар болон албад, цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулагдсан  цахим сургалтуудад нийт 12,  алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах галт зэвсэг хэрэглэх, буудлагын дадлага сургалт зохион байгуулах тухай  Цагдаагийн хэлтсийн даргын энэ  оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/13 дугаар тушаалын дагуу АКМ, ПМ загварын галт зэвсэг ашиглан буудлагын дадлага сургалтыг зохион байгуулан нийт 65 алба хаагчийг тус тус бүрэн хамруулав.

Хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “Ахмадын сан” байгуулан мөн даргын 2022 оны А/07 дугаар тушаалаар Монголын уламжлалт 17 дугаар жарны усан бар жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярыг тохиолдуулан хэлтсийн даргын тушаалаар 34 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж, хамгийн өндөр настай, амжиргааны түвшин доогуур  2 ахмад ажилтанд тавгын идээ, гарын бэлэг гардуулан нийт 1.985.000 төгрөг зарцуулсан байна.

Цагдаагийн хэлтсээс 2022 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт, олон нийтийн арга хэмжээний болон ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг батлуулан Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2022 оны “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнд 4 алба хаагч, “Ширээний теннис”-ийн төрөлд 2 алба хаагчийг тус тус оролцуулан шагналт  3 дугаар байр, тус хэлтсээс энэ онд спорт хамтлагаас зохион байгуулах уралдаан тэмцээн, арга хэмжээний төлөвлөгөө хуваарийн  дагуу Эрүүгийн цагдаагийн тасгаас “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж нийт 7 тасгийн 8 баг, тамирчид оролцож эхний 3 байранд шалгарсан баг, тамирчдад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. 

Аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдох “Монгол цэргийн өдөр-Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд хэлтсийн 1, 2,  дугаар баг тэргүүн болон дэд байранд, бүх нийтийн крос гүйлтын тэмцээнд нийт 59 алба хаагч, ажилтан, иргэд хамрагдсан бөгөөд эмэгтэй төрөлд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Одгэрэл тэргүүн байранд шалгарсан амжилтыг тус тус үзүүлэв.

Цагдаагийн хэлтсийн офицер бүрэлдэхүүнээр шинээр батлагдсан хууль, үйл ажиллагааны журам, ахлагч бүрэлдэхүүнээр нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл хийлгэх хуваарь гарган батлуулж  10 алба хаагчаар мэдээлэл танилцуулах ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулагдсан “Илүүдэл жингүй-эртэч монгол” аян, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд заагдсаны дагуу “Хорт зуршлаас татгалзаж-сайнаар үлгэрлэе” нөлөөллийн аяны хүрээнд аймгийн байгалийн үзсгэлэнт газраар явган аялал, Захиргааны удирдлагын тасгаас “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Хүүхдийн төлөө “за” гэж хэлцгээе... Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Бидний хүүхдүүд-Монголын ирээдүй” арга хэмжээг тус тус зохион байгуулан ажилласан байна.

 Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын хамтран ажиллах гэрээ,  аймгийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, зэрэг баримт бичгүүдэд  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд шинээр болон шилжин томилогдсон алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах, амжиргааны түвшин, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг тусгуулан ажиллаж энэ оны эхний хагас жилийн байдлаар 3 алба хаагчийн гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулав.  

Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  бялдаржуулах өрөө, саун, спорт заал, алдрын танхим зэргийг нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж  алба хаагч нарт хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэм сахиулан үйлчилж байна.

Коронавируст халдвар /ковид 19/ цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилд дэмжлэг үзүүлэхээр зорилгоор  баталгаат бус замын хяналт, аймгийн төв доторх хяналт шалгалт хийх зорилгоор 24 төрийн  байгууллагын автомашиныг  тодорхой цагуудад өдөр тутам үүрэг гүйцэтгүүлж мэргэжлийн удирдлагаар ханган хамтран үүрэг гүйцэтгүүлэх  ажлыг хэвшүүлээд байна.

Мөн Эрүүлжүүлэх, саатуулах,  баривчлах байрны 3 эмчийг аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан  сургалтад хамруулж, шинжилгээнд хамрагдаагүй иргэд ирсэн тохиолдолд түргэвчилсэн оношлуур хийж хүлээн авч байна. Энэ зорилгоор эрүүл мэндийн байгууллагаас оношлуур авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулав.

Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр  шилжин томилогдсон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцсан ахлах байцаагч, ахлах зохицуулагч, сэтгэл зүйч нарыг  албаны орон сууцаар ханган, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллав.

Шүүх, прокурорын байгууллагатай хамтран хууль сахиулах байгууллагын сургалтын төвийг орон нутгийн дэмжлэгээр байгуулах, хүлэмжийн ногоо тарих, номын санг шинээр байгуулан тохижуулах, гудамж талбайн камеруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дроноор тоноглосон электрон эргүүл ажиллуулах, албан байгууллага болон айл өрхөд дохиоллын систем, зам дагуу суурин хурд хэмжигч төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг бусад төрийн байгуулагуутай  хамтран  зохион байгуулахаар төлөвлөн  ажиллаж байна.

 Коронавирус халдварт /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тун I II III дугаар тунд алба хаагчид бүрэн хамрагдсан бөгөөд дархлаа сэргээх IV дүгээр тунд 65 алба хаагч хамрагдаж 74 хувьтай байна.  

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчдад чацаргана, витамин, амин дэмүүдийг хуваарилан байгууллагын ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйг хамгаалах, халдваргүйжүүлэх зорилгоор байгууллагын конторын өрөө тасалгаа, спорт заал, эрүүлжүүлэх, саатуулах байр, замын цагдаагийн байнгын пост, цайны газар зэргийг тухай бүр халдавргүйжүүлэлт, ариутгал хийж ажиллаж байна. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй 5 алба хаагчид ажил үүргийг цахимаар гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

      

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, аймгийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд тодорхой заалтуудыг тусгуулан батлуулж ажиллаа.

Архидан согтуурахтай тэмцэх зорилгоор “Архидалтгүй Сүмбэр” хөтөлбөрийг санаачлан батлуулж, Сүмбэр сумын санхүүжилтээр 15 иргэнийг Дорнод аймагт архинаас гаргах сайн дурын эмчилгээнд хамруулсан бөгөөд цаашид Баянтал, Шивээговь сумдад хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Цагдаагийн хэлтсээс 2023 онд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 7 багц ажлын 810.0 сая төгрөгний саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэв. 

Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хяналтын постод байрлах “Дундаж хурд”-ын телекамераар илрүүлсэн зөрчлийг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн гар утсанд мессеж хэлбэрээр хүргүүлэхэд шаардагдах торгуулийн системийн энэ жилийн лицензийн төлбөр 48,000,000 /дөчин найман сая/ төгрөг, цахим шийтгэлийн хуудсыг үүрэн телефоны хэрэглэгчдэд илгээх зардал сарын 9,000,000 /есөн сая/ төгрөг нийт 57,000,000 /тавин долоон сая/ төгрөг, Мөн  Сүмбэр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 25.000,000 төгрөгний өртөг бүхий “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэлийг шийдвэрлүүлэн хэсгийн байцаагч нарын ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллав.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс техникийн дэвшилтэт “Alcotest 5000” согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч, хэмжих багаж 3 ширхэгийг нийт 3.900.000 сая төгрөгийг шийдвэрлүүлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай болгох зорилгоор ОБГын уулзвараас Цагдаагийн хэлтэс хүртэлх 1 км засмал тавих төсвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр саналыг хүргүүлсэн. Мөн эрүүлжүүлэх саатуулах  байрны засвар үйлчилгээний тендер шалгаруулалтад  “Луужин консталинг” ХХК шалгарч  36.000.000 сая төгрөгний засвар үйлчилгээний ажлыг эхлүүлэн ажиллаж байна. 

    

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалаар батлан ирүүлсэн жагсаалтаас цагдаагийн хэлтэст хамаарах 66 бодлогын баримт бичгийн 144 заалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган батлуулж, тасаг, хэсгийн дарга нарт хуваарилан өгч биелэлтийг хангуулан хяналт тавьж ажилласан.

Аймгийн Прокурорын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх болон  хуулийн хэрэглээнд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулан цагдаагийн хэлтсээс шийдвэрлэх хэргийн графикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор, Шүүхийн тамгын газартай хамтарч шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажилд тулгамдаж буй асуудал сэдвээр 1 удаагийн үүлзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж үр дүнг тооцох ажлыг хэвшүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн  “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”,”Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын /Код 111, 925,/  “Дотоод их сургуулийн тухай хууль”, “Цэргийн цол олгох журам”-ын  төслүүдийг  алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлэв.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан  энэ оны хагас жилийн  байдлаар нийт 37 мэдээ, мэдээлэл байршуулан иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Мөн Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээний танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв рүү 2 удаа хүргүүлэн 1 мэдээллийг “Цагдаа” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Аймгийн Хаан банктай хамтарч алба хаагчдад “Санхүүгийн сахилга бат ба дэлхийн мөнгөний чиг хандалга”, зээлийн үйлчилгээг  үзүүлэхэд хамгийн сүүлийн үед ашиглагдаж байгаа аппликэйншний талаарх сургалтад  нийт 75 алба хаагчийг хамруулав.

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргын энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3б/1291 дугаартай албан бичгийн хэрэгжүүлэх, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Аймгийн эрүүл мэндийн газартай хамтарч Эрүүл зөв хоололт, бөөрний эмгэг тохиолдол зэрэг 2 удаагийн сургалтад давхардсан тоогоор 132 алба хаагч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд /Зүрхний бичлэг, эхо, элэгний В, С вирус тодорхойлох, бэлгийн замын халдвар, биеийн жингийн индекс/-ийг тодорхойлох урьдчилсан үзлэгт нийт 84 алба хаагч, Монгол Улсын Засгийн  хэрэгжүүлж буй коронавирус /Ковид-19/ цар тахлын хүндрэлээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээний хүрээнд  аймгийн нэгдсэн эмнэлэгт 18-30 хүртэлх насны 17 алба хаагч, ажилтныг тус тус хамруулав. 

Цагдаагийн хэлтсийн 2021 оны үйл ажиллагааны тайланг энэ оны 02 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Иргэний зөвлөлд, Шивээговь, Баянтал сумдын иргэдэд танилцуулах ажлыг тус тус зохион байгуулан 367 иргэнийг хамруулан гэр бүлийн хүчирхийлэл болон Зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тус тус зохион байгуулсан байна.

Дэлхий нийтийн хамарсан Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед үүрэг гүйцэтгэн ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, алба хаагч, ажилтныг иргэд олон нийтэд  мэдээллэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажил, арга хэмжээний хүрээнд аймгийн дуу бүжгийн Боржигон чуулга, соёлын газар, боржигон өв музейтэй хамтарч  цагдаагийн хэлтсийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, техник, хэрэгсэлийг үзүүлсэн фото гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж хүндэтгэлийн тоглотын үеэр иргэд олон нийтэд хүргэн ажиллав. 

 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны   төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим  урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 9 төрлийн 30 ширхэг, авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудас, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулан иргэдэд хүргэн  ажиллав.

Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг мэдээллийг 14 хоног  тутам шинэчилэн танилцуулж хэвшүүлсэн.

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль,  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор сургалтын төлөвлөгөө хуваарын дагуу “Авлигын эсрэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” зэрэг нийт 2 удаагийн сургалт, 4 төрлийн видео шторкийг алба хаагчдад танилцуулан давхардсан тоогоор 386 алба хаагчийг хамруулав.

Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн 9 төрлийн зурагт хуудас, гарын авлага хэлбэрээр бэлтгэсэн 59 материалыг хэвлүүлэн Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Аймгийн засаг даргын тамгын газар зэрэг хүн олноор цуглардаг газруудад байршуулан Цагдаагийн хэлтсийн албан ёсны цахим хаягаар иргэд олон нийтэд хүргэх ажлыг тус тус зохион байгуулав.

Авлигыг үл тэвчих, ёс зүйтэй ажиллах, шударга ёсыг эрхэмлэн ажиллах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар 1 удаа 75 алба хаагчдаас баталгаа гаргуулан авч нэгжийн дарга нар хяналт тавьж ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-139, 140/-аар 2 удаагийн сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 135 алба хаагчийг хамруулсан бөгөөд гомдол, мэдээлэл /хэрэг, зөрчил, зөвшөөрөл, бүртгэлийн үйлчилгээ гм/-ийг хянан шалгаж шийдвэрлэх явцдаа хууль сахиулах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гарсан тохиолдол бүрт авлигаас татгалзах, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг баримтлан ажиллах талаар баталгаа гаргуулан авч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” журам /код-139/-ын 139.61в маягтыг алба хаагчдад тусгайлан танилцуулан тэмдэглэл хөтлөн мэдээлсэн тохиолдолд байгууллагын зүгээс тухайн алба хаагчийг шагнан урамшуулах талаар бие бүрэлдэхүүнд танилцуулан ажиллав.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 44 алба хаагчаас 2021 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн байна.  

Энэ онд шинээр томилогдсон 3 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулав.

Цагдаагийн ерөнхий газрын “126” дугаарын утас бүхий зурагт хуудас, Авилгын талаарх мэдээлэл авах “110” дугаарын утсыг иргэдэд сурталчилж, байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудаст байршуулсан.

Мөн иргэдээс санал авах хайрцагийг хүлээлгийн танхимд байрлуулсан. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагчтай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлээгүй байна.

Цагдаагийн ерөнхий газар болон албадаас ирүүлсэн 6 албан бичгийн алба хаагчдад танилцуулж,  Сахилгын 8 төрлийн мэдээ, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын үүрэг, Авлигын индекс зэрэг 11 албан бичгийн хариуг хүргүүлэн ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан цахим сургалт, . Авлига, ашиг сонирхлын мэдлэгийн түвшин тогтоох цахим шалгалтад алба хаагчдыг бүрэн хамруулах ажлыг тус тус зохион байгуулан ажилласан.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас хамтран зохион байгуулсан “Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш”-ийн давтан сургалтад 1 алба хаагчийг хамруулав.

 

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Энэ оны эхний хагас жилийн байдлаар  алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирээгүй байна. Алба хаагчдаас хандаж нийт 69 өргөдөл ирүүлснийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэж, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

 

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар сахилга, ёс зүйн зөрчилд 2 алба хаагч холбогдож сахилгын арга хэмжээ ногдуулсан нь урьд оны мөн үетэй  100 хувь буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 01 “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, 258  дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд, дэд дарга нараас  ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг тусгайлан бүртгэж, алба хаагчдад танилцуулж, сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, хариуцах алба хаагчийг томилж сар бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үр дүнг тооцон ажиллав.

 Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 2 удаа зохион байгуулан Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний явц, Цагдаагийн ерөнхий газрын дарга,  Тэргүүн дэд, Дэд даргын өгсөн үүргийн биелэлт үр дүнгийн талаар танилцуулж,  цагдаагийн хэлтсийн даргаас сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр алба хаагч нарт  8 төрлийн хугацаатай үүрэг, зааварчилгааг өгч, үр дүнг сар бүр тооцон ажилласан байна.

Дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтмол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч,  14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргийг ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллав.

Сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийхэд  алба хаагч нарын ажилдаа хандах хандлага дутмаг, ажлын хариуцлага сул, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээ муу зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон. Зөрчлийг дахин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдад нийт 2 удаагийн үүрэг, ажлын чиглэл өгч биелэлт үр дүнг сар бүр тооцож ажилласан.

Цагдаагийн хэлтсийн 80 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар баталгааны хуудсаар 3 удаа баталгаа авч, тасаг хэсгийн дарга нар хяналт тавьж ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтэс нь  2022 оны  хагас жилийн  байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 872,310.8 мянган төгрөг, гүйцэтгэлээр  872,310.8 мянган төгрөг буюу 100 хувьтай байна.

Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 3,499.8 мянган төгрөг,  гүйцэтгэлээр 7,612.6 мянга төгрөг буюу 217.5 хувиар орлогын төлөвлөгөө даван биелсэн байна. Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна.

Үүнд: Цалинд 641868.6 мянган төгрөг, НДШ зардал 14,831.0 мянган төгрөг, шатахуунд 32,428.9 мянган төгрөг, гэрэл цахилгаан 9,532.0 мянган төгрөг, хоолны зардал 8,271.0 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба  “Зөрчилгүй дүгнэлт авч ил тод санхүүгийн самбар, шилэн дансын цахим www.shilendans.gov.mn,  цагдаагийн хэлтсийн цахим www.gobisumber.police.gov.mn  тус тус байршуулж, Санхүүгийн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт авч ажилласан.

Энэ онд цагдаагийн хэлтэс нь харьцуулалтын аргаар жижүүрийн бүрэлдэхүүний хоол, шатахууны  зардлын тендерийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалтыг явуулж 2 байгууллага, 1 иргэнээс санал ирснийг журмын дагуу шалгаруулалтыг  хийж, жижүүрийн бүрэлдхүүний хоолны тендерт “Дреам” буюу Гэзэгт ЗБН шалгарсан, шатахууны тендерт “Сод монгол” груп тус тус шалгарч гэрээг байгуулан хамтран ажиллаж байна.

Цагдаагийн хэлтэс нь энэ оны 2 дугаар улирлын байдлаар  www.shilendаns.gov.mn нэгдсэн цахим системийн “төсөв /гүйцэтгэл 24 мэдээлэл”, “хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт 20 мэдээлэл”, “бусад 31 мэдээлэл”, нийт 75 мэдээллийг цаг хугацаанд нь байршуулсан.

        Аж ахуйн чиглэлээр

 

Энэ оны хагас жилийн байдлаар алба хаагчдын ая тухтай орчинг сайжруулах чиглэлээр

Цагдаагийн хэлтсийн хуваарлагдсан талбайд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэн ажиллаж байна. Спорт зааланд бойлуурыг байршуулж хэвийн ажиллагаанд оруулж мөн шатсан гэрлүүдийг солих, мини бассейний шугамыг халуун хүйтэн усанд холбох, өрөө тасалгаанаас хий авч, ил гарсан цахилгааны утсыг засаж, дадлан, шинээр 2 разитак тавьж, дотор хаалгыг өнгөлж, өнгө үзэмжийг сайжруулж янзалсан. Хариуцсан улсын чанартай авто замын дагуух ойн зурвасын модны усалгааг хувиарын дагуу хийж байна. Цагдаагийн хэлтсийн зөвлөлийн өрөөний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Шинээр явган хүний замыг ЗУТ-ийн алба хаагч нарын хамт хийсэн.  Хэлтсийн цэвэр болон бохир усны худагыг өндөрлөж кольцо суулгаж ногоон байгууламжын талбайд 4 ширхэг намираа, бороожуулагч хийж ажиллсан. 

Хувцасны хэмжээсийг алба хаагч тус бүрээр авч, шинчилж Хангалт үйлчилгээний төвтөй тулгалт хийж хувцасны хангалтыг авч няравт хүлээлгэн өгч тараан ажиллсан байна.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т туссаны дагуу гэмт

хэргээс урьчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилтын хүрээнд Цагдаагийн хэлтсийн шинэ барилга барих ажлыг эхлүүлж, шав тавих арга хэмжээг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтад оруулсан байна.  Галын хорыг цагдаагийн хэлтсийн барилгын давхар болгонд, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбарын хамт байршуулсан.

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Цагдаагийн ерөнхий газар, Авто бааз, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хувиарлагдаж ирсэн тээврийн хэрэгслийг орон нутгийн дугаар дээр шилжүүлэн авч хувийн хэргийн хөтлөлтийг хийж үйл ажиллгаандаа ашиглаж байна.

Шинэ хүлэмжний газрыг хагалж  хүлэмжийг угсарч помидор, огурци, навч зэрэг нарийн ногооны үрсэлгээ, Шивээговь сумын ногооны 1,5 га талбайд төмс сонгино зэргийг үрслүүлэн усалгаа арчилгааг хийн ажиллаж байна.

 

Хөрөнгө оруулалтын чиглэлээр

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас эрүүлжүүлэх, саатуулах байрны агаар шүүгч, нөмрөг, пүлс хэмжигч зэрэг 6 төрлийн эд зүйл буюу 2,459.3 мянган төгрөг, компьютер 10 ширхэг 18,771,600 төгрөг, принтер 1 ширхэг 498,356 төгрөгийн  эд зүйлийг орлого авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас сүлжээний рүүптер 511.0 мянган төгрөгний эд зүйлийг хүлээн авч хэлтсийн үндсэн хөрөнгөд орлого авсан.

    

 Сэтгэл зүйчийн ажил арга хэмжээ,

түүний үр дүнгийн талаар

    

Алба хаагчийг ажлын байранд дасан зохицуулах, мэргэшүүлэх, дадлагажуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст  2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх ажлын байранд сурган дадлагажуулах хөтөлбөрт”  хамруулан ажиллав.

Алба хаагчдаас цагдаагийн байгууллагын цахим&

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна