/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2022.05.02                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Цагдаагийн хэлтэс 2022 оны эхний 4 сард  иргэд, хуулийн этгээдээс 387 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 99 буюу 25.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 288 буюу 74.5 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 13-аар буюу 3.3 хувиар буурсан. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 3-аар буюу 2.9 хувиар, зөрчлийн гомдол мэдээлэл 10-аар буюу 3.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна . Нийт 387 гомдол  мэдээлэл хүлээн авч шалгаснаас 370 буюу 95.6 хувийг нь  шийдвэрлэжээ.

  Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол мэдээллийн  88 буюу 88.8 хувийг шийдвэрлэснээс хэрэг нээсэн-54, хэрэг нээхээс татгалзаж прокурорт хүргүүлсэн-31, харъяалалын дагуу шилжүүлсэн-3 байна. Гомдол мэдээллийн 14 буюу 15.9 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 74 буюу 84.1 хувийг шийдэж одоо үлдэгдэл 11 гомдлын үлдэгдэлтэй байна.

  Зөрчлийн шинжтэй  288 гомдол мэдээллийн  282 буюу 97.9 хувийг шийдвэрлэснээс зөрчлийн хэрэг нээсэн-79, хэрэг нээхээс татгалзаж прокурорт хүргүүлсэн-17, хялбаршуулсан журмаар шийдсэн-184,  харъяалалын дагуу шилжүүлсэн -2 байна.  282 гомдол мэдээллийг 100 хувь 5 хоногт шийдвэрлэж  одоо 6 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 4-р сард нийт 60  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 8-аар буюу 15.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 11 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 6-аар буюу 2 дахин хөнгөн гэмт хэрэг 49 бүртгэгдсэн нь 2-оор буюу 4.3 хувиар тус тус өссөн. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 56 хэрэг бүртгэгдсэнээс 24 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 42.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

 

 

                      Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2021.04 сар

2022.04 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

31

24

-7

22.6

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

14

30

16

2 дахин

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

1

2

1

2 дахин

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

3

-

-

-

5.

Хүний халдашгнүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

-

-

-

-

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

1

-

-

-

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

-

1

-

-

8.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

-

1

-

-

9.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

-

2

-

-

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

1

-

-

-

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

1

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2021.04 сар

2022.04 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

           34

36

5.9

Гудамж талбай, олон нийтийн газар

4

5

25.0

Байгууллага, аж ахуйн нэгж

6

6

-

Бусад газар

8

13

62.5

Авто зам

1

0

1 нэгжээр буурсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 29 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

10-аар буюу 25.6 хувиар буурсан байна.

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

 

Гэмт хэргийн улмаас 26 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10-аар буюу 27.8 хувиар буурсан.

                 

 

 

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2021.04 сар

2022.04 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

4

7

3

75

2

Шивээговь сум

2

6

4

3 дахин

3

Сүмбэр сум

46

47

1

2.2

       Аймгийн хэмжээнд 2022 оны эхний 4 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 78.3 хувийг Сүмбэр суманд, 10 хувийг Шивээговь суманд, 11.7 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Сүмбэр суманд бүртгэгдсэн гэмт хэргийн 10 буюу  24 хувь Сүмбэр сумын 1-р багт, 21 буюу 44.6 хувь Сүмбэр сумын 2-р багт, 9 буюу  19 хувь Сүмбэр сумын 3-р багт, 3 буюу 6.3 хувь Сүмбэр сумын 4-р багт, 2 буюу 4.2 хувь Сүмбэр сумын 5-р багт, 2 буюу 4.2 хувь Сүмбэр сумын 6-р багт, Шивээговь суманд үйлдэгдсэн нийт 6 гэмт хэргээс 1-р багт 3 буюу 50 хувь, Шивээговь сумын 2-р багт 3 буюу 50 хувь,  Баянтал суманд үйлдэгдсэн нийт 7 гэмт хэргээс  3 буюу 42.8 хувь Баянтал сумын 1-р багт, 4 буюу 57.2 хувь нь Баятал сумын 2-р багт тус тус үйлдэгдсэн байна. Сүмбэр сумын 1,2,3-р баг буюу төвийн багуудад 40 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 66.6 хувь, хөдөөгийн багуудад 7 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 11.6 хувийг тус тус  эзэлж байна. Сүмбэр суманд үйлдэгдсэн гэмт хэргийн 20 буюу 42.5  хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, 21 буюу 44.7 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 6 буюу 12.8 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Шивээговь суманд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5, Баянтал суманд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3 бүртгэгдсэн байна.

                                                                 Гурав: Зөрчил

 Нийт 7091 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2494 буюу 54.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 6907 иргэнийг 265236.6 төгрөгөөр торгож 58 иргэнийг баривчлуулж, 120 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

 

    

 

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2021.04 сар/

 

Зөрчлийн тоо

/2022 .04 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

57

           47

-17.5

Гудамж талбай, олон нийтийн газар

34

           21

-38.2

Байгууллага, аж ахуйн нэгж

2

4

2 дахин

Бусад газар

7

2

-71.4

Авто зам

126

198

57

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 209 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-13, төрийн алба хаагч-1, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-4, хувиараа хөдөлмөр эрхлэгч-9, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-7, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-0, ажилгүй-173, бусад-15 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-27, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-75, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 105, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 15.4 хувиар өссөн  нь хулгайлах, залилах, завших зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотой байна.

     2. Нийт гэмт хэргийн 40 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 50 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 10 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 50 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 63.6 хувиар өсч, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 51.7 хувиар буурч, согтуугаар үйлдэгдсэн зөрчил 51 хувиар өсч хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй. Иргэд цахим залиланд хохирсон, дарамтанд орж мөнгө шилжүүлсэн гэмт хэрэг 11 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 18 хувийг эзэлж байна.

Тав: Санал

  1. Аймаг, сумдын нутаг дэвсгэрт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн сонор сэрэмж, харуул хамгаалалт, теле камерын хүчин чадлыг сайжруулж, залилах гэмт хэрэг ялангуяа цахим залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, арга хэмжээ зохион байгуулах
  2. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг, зөрчлүүд нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байх тул согтууруулах ундааны хэрэглээг багасгах чиглэлийн арга хэмжээг аймаг, сумдад зохион байгуулах

 

 

  1.  13-17 насны хүүхэд /сурагч/ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчил 6 бүртгэгдсэн нь анхаарал татаж байна. Иймд эцэг эхчүүд болон 13-18 насны оюутан сурагчдын дунд энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах
  2. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна