/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ 2 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ 2 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ 2 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2022.03.04                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь иргэн, хуулийн этгээдээс 163 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 48 буюу 29.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 115 буюу 70.6 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 45-аар буюу 21.6 хувиар буурсан.      Нийт 163 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 145 буюу 88.9 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 48 гомдол хүлээн авсан нь урд оны мөн үеэс 12-оор буюу 20 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн  38 буюу 79 хувийг шийдвэрлэсний  6 буюу 15.7 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 32 буюу 84.3 хувийг шийдэж одоо үлдэгдэл 10 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 115 гомдол мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс  33-аар буюу 22 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 107 буюу 93 хувийг шийдвэрлэснээс 5 хоногийн хугацаанд 106 буюу 99 хувийг нь шийдвэрлэж одоо 8 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны 2 дугаар сард нийт 36  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 6-аар буюу 2.5 дахин өсч хөнгөн гэмт хэрэг 26 бүртгэгдсэн нь 3-аар буюу 10.3 хувиар буурсан.Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 36 хэрэг бүртгэгдсэнээс 9 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 25 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

 

 

 

 

                      Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2021.02 сар

2022.02 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

14

8

-6

-42.9

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

11

23

12

2 дахин

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

2

1

-1

      -50

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

3

-

-

-

5.

Хүний халдашгнүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг /13.1-13.13/

1

-

-

-

6.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

 

 

 

 

7.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

-

1

-

-

8.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

-

1

-

-

9.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

-

2

-

-

10.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ /10.1-10.6/

1

-

-

-

11.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

1

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2021.02 сар

2022.02 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

           20

16

-20

Гудамж талбай, олон нийтийн газар

2

2

0

Байгууллага, аж ахуйн нэгж

2

3

50.1

Бусад газар

8

15

87.5

Авто зам

1

0

1 нэгжээр буурсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 9 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

10-аар буюу 52.6 хувиар буурсан байна.

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

 

Гэмт хэргийн улмаас 8 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 8-аар буюу 50 хувиар буурсан.

                 

 

                                                  

 

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2021.02 сар

2022.02 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

1

2

1

2 дахин

2

Шивээговь сум

2

5

3

2.5 дахин

3

Сүмбэр сум

30

29

-1

-3.3

       Аймгийн хэмжээнд 2022 оны эхний 2 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 80.5 хувийг Сүмбэр суманд, 14 хувийг Шивээговь суманд, 5.5 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 11 буюу  30.5 хувь Сүмбэр сумын 1-р багт, 9 буюу 25 хувь Сүмбэр сумын 2-р багт, 3 буюу  8.3 хувь Сүмбэр сумын 3-р багт, 4 буюу 11 хувь Сүмбэр сумын 4-р багт, 1 буюу 2.7 хувь Сүмбэр сумын 5-р багт, 1 буюу 2.7 хувь Сүмбэр сумын 6-р багт Шивээговь 2-р баг 1 буюу 2.7 хувь, Шивээговь сумын 1-р багт 4 буюу 11 хувь, 2 буюу 5.5 хувь Баянтал сумын 2-р багт тус тус үйлдэгдсэн байна. Сүмбэр сумын 1,2,3-р баг буюу төвийн багуудад 23 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 63.8 хувь, хөдөөгийн багуудад 6 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 16.6 хувийг тус тус  эзэлж байна. Сүмбэр суманд үйлдэгдсэн гэмт хэргийн 7 буюу 19 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, 17 буюу 47.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 5 буюу 13.8 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Шивээговь суманд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4, Баянтал суманд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2 бүртгэгдсэн байна.

                                                                

                                                                 Гурав: Зөрчил

 Нийт 3131 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 903 буюу 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 3065 иргэнийг 110942.8 төгрөгөөр торгож 23 иргэнийг баривчлуулж, 44 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

 

 

 

 

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2021.02 сар/

 

Зөрчлийн тоо

/2022 .02 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

31

           20

-35.4

Гудамж талбай, олон нийтийн газар

17

            6

-64.7

Байгууллага, аж ахуйн нэгж

1

-

-

Бусад газар

3

-

-

Авто зам

57

74

29.8

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 94 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 3.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-3, төрийн алба хаагч-1, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-4, хувиараа хөдөлмөр эрхлэгч-4, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-4, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-0, ажилгүй-74, бусад-7 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-9, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-35, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 49, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 9.1 хувиар өссөн  нь хулгайлах, залилах зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотой байна. Аймгийн хэмжээнд гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа боловч  дийлэнх гэмт хэрэг үйлдэгддэг Сүмбэр суманд гэмт хэрэг 3.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

     2. Нийт гэмт хэргийн 22.2 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 63.8 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 5.5 хувийг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, 2.7 хувийг соёлын өвийн эсрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн түвшинд, согтуугаар үйлдэгдсээн гэмт хэрэг 50 хувиар буурч хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй. Иргэд цахим залиланд хохирсон, дарамтанд орж мөнгө шилжүүлсэн гэмт хэрэг 8 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 22.2 хувийг эзэлж байна.

 

Тав: Санал

  1. Аймаг, сумдын нутаг дэвсгэрт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн сонор сэрэмж, харуул хамгаалалт, теле камерын хүчин чадлыг сайжруулж, залилах гэмт хэрэг ялангуяа цахим залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, арга хэмжээ зохион байгуулах

 

  1. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна