/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2022.01.31                                                                                                                          Сүмбэр сум

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь иргэн, хуулийн этгээдээс 74 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 27 буюу 36.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 47 буюу 63.5 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 20-иор буюу 21.3 хувиар өссөн.      Нийт 74 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 61 буюу 81.4 хувийг нь  шийдвэрлэжээ.

             Гэмт хэргийн шинжтэй 27 гомдол хүлээн авсан нь урд оны мөн үеэс 1-ээр буюу 3.5 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн  18 буюу 66.6 хувийг шийдвэрлэсний  2 буюу 11 хувийг 5 хоногт, 6-19 хоногт 16 буюу 59 хувийг шийдэж одоо үлдэгдэл 9 гомдлын үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн шинжтэй нийт 47 гомдол мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс  19-өөр буюу 28.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 43 буюу 91.4 хувийг шийдвэрлэснээс 5 хоногийн хугацаанд 41 буюу 95.3 хувийг нь шийдвэрлэж одоо 4 гомдлын үлдэгдэлтэй байна.

 

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны 1 дүгээр сард нийт 24  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 15-аар буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 2.5 дахин өсч хөнгөн гэмт хэрэг 19 бүртгэгдсэн нь 12-оор буюу 2.7 өссөн. Хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 24 хэрэг бүртгэгдсэнээс 4 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 16.7хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өссөн.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /сүүлийн 5 жилээр тухайн сараар/

 

 

 

 

 

                      Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2021.01 сар

2022.01 сар

Тоо

Хувиар

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

1

6

5

5 дахин

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

3

14

11

4.6 дахин

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

1

-

-

      -

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

4

-

-

-

8.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

 

 

 

 

9.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг

-

1

-

-

10.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг /25.1-25.6/

-

1

-

-

11.

Эдийн засгийн гэмт хэрэг /18.1-18.18/

-

2

-

-

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар                     

2021.01 сар

2022.01 сар

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

7

11

57.1

Гудамж талбай, олон нийтийн газар

0

1

1 нэгж

Байгууллага, аж ахуйн нэгж

2

3

50.1

Бусад газар

0

9

9 нэгж

Авто зам

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Гэмт хэрэгт холбогдогч

    Гэмт хэрэгт 4 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад

1-ээр буюу 33.3 хувиар өссөн байна.

                      Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

 

            

                                                   Гэмт хэргийн хохирогч, хохирол           

 

 

Гэмт хэргийн улмаас 5 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4-өөр буюу 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

                 

 

                                                  

 

                                                   Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2021.01 сар

2022.01 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

0

1

1

1 нэгж өссөн

2

Шивээговь сум

0

4

4

4 нэгж өссөн

3

Сүмбэр сум

9

19

10

2 дахин өссөн

       Аймгийн хэмжээнд 2022 оны 1 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 79 хувийг Сүмбэр суманд, 16.6 хувийг Шивээговь суманд, 4.1 хувийг Баянтал суманд үйлдэгдсэн гэмт хэрэг эзлэж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 6 буюу  25 хувь Сүмбэр сумын 1-р багт, 6 буюу 25 хувь Сүмбэр сумын 2-р багт, 3 буюу  12.5 хувь Сүмбэр сумын 3-р багт, 1 буюу 4 хувь Сүмбэр сумын 4-р багт, 1 буюу 4 хувь Сүмбэр сумын 5-р багт, 2 буюу 8.3 хувь Сүмбэр сумын 6-р багт Шивээговь 2-р баг 2 буюу 8.3 хувь, Шивээговь сумын 1-р багт 2 буюу 8.3 хувь, 1 буюу 4 хувь Баянтал сумын 2-р багт тус тус үйлдэгдсэн байна. Сүмбэр сумын 1,2,3-р баг буюу төвийн багуудад 15  гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 65.5 хувь, хөдөөгийн багуудад 4 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 16.6 хувийг тус тус  эзэлж байна. Сүмбэр суманд үйлдэгдсэн гэмт хэргийн 3 буюу 12.5 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, 9 буюу 37.5 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 7 буюу 29 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Шивээговь суманд гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг тус бүр 1, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2, Баянтал суманд бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг тус бүр 1 бүртгэгдсэн байна

Гурав: Зөрчил

 Нийт 1113 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 буюу 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт 1084 иргэнийг 39433.5 төгрөгөөр торгож 13 иргэнийг баривчлуулж, 43 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

 

 

 

 

 

 

 

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2021.01 сар/

 

Зөрчлийн тоо

/2022 .01 /

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

8

           11

37.5

Гудамж талбай, олон нийтийн газар

9

            4

-55.5

Байгууллага, аж ахуйн нэгж

-

-

-

Бусад газар

1

0

-

Авто зам

36

24

-33.3

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 43 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 11-ээр буюу 34.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-0, төрийн алба хаагч-6, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-4, хувиараа хөдөлмөр эрхлэгч-3, төрийн бус байгууллагын ажилтан-0,  ажилчин малчин-0, оюутан-0, 18 насанд хүрээгүй хүн-0, ажилгүй-36, бусад-0 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-4, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-0, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-18, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 21, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 0 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 2.7 дахин өссөн  нь хулгайлах, залилах гэмт хэргийн гаралт өссөн, улсын хэмжээнд Прокурорын байгууллагын гэмт хэргийн статистик дүн мэдээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны шинэ оны хэргийн дугаар олгосон. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагын жилийн дүн мэдээ тасалбар болж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Прокурорын байгууллагаас олгосон 2022 оны шинэ дугаартай хэргүүд 2022 оны 01 сарын дүн мэдээнд орж тоологдсон нь гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлсөн байна.

     2. Нийт гэмт хэргийн 25 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 56 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 8.3 хувийг татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, мөн 8.3 хувийг соёлын өвийн эсрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1 дахин, хүүхэд оролцсон гэмт хэрэг бүртгэгдээгүй. Иргэд цахим залиланд хохирсон, дарамтанд орж мөнгө шилжүүлсэн гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 20 хувийг эзэлж байна.

                                                                         Тав: Санал                    

  1. Аймаг, сумдын нутаг дэвсгэрт хулгайлах, цахим залилан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах
  2. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг техник технологийг нэвтрүүлэх, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна