/ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 5 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 5 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 2021 ОНЫ ЭХНИЙ 5 ДУГААР САРД  БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 

1.Бүртгэгдсэн гомдол мэдээлэл

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст иргэд, хуулийн этгээдээс 478 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 122 буюу 25.5  хувь нь гэмт хэргийн шинжтэй, 356  буюу 74.5 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна. Нийт 478 гомдол  мэдээлэл хүлээн авч, нэгдсэн санд бүртгэж, шалгаснаас 465 буюу 96.3 хувийг нь  шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан нийт гомдол мэдээлэл 122-оор буюу 34.3 хувиар өссөн. Үүнээс гэмт хэргийн гомдол мэдээлэл 30-аар буюу 19.7 хувиар буурч, зөрчлийн гомдол мэдээлэл 152-оор буюу 74.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Гэмт хэргийн шинжтэй 122 гомдол хүлээн авснаас 112 буюу 91.8 хувийг шийдвэрлэсэн. Үүнээс  хэрэг нээсэн 53 буюу 47.3 хувь, хэрэг нээхээс татгалзсан  59 буюу 52.7 хувь байна. Гомдол мэдээллийн 24 буюу  21.4  хувийг 5 хоногт, 6-19 хоногт 88  буюу 75.6 хувийг  шалган шийдвэрлэж одоо үлдэгдэл 10 гомдол мэдээллийг шалгаж байна.

Зөрчлийн шинжтэй нийт 356 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 353 буюу 99.1 хувийг нь шийдвэрлэж 3 гомдлын үлдэгдэлтэй байна.Шийдвэрлэсэн байдлыг авч  үзвэл: зөрчлийн хэрэг нээсэн 114 буюу 32 хувь, зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан 67 буюу 19 хувь, хялбаршуулсан журмаар шийдсэн 155 буюу 44 хувь, харъяалалын дагуу шилжүүлсэн 17 буюу 5 хувь эзэлж байна. Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 342 буюу 97  хувийг 5 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

2.Бүртгэгдсэн гэмт хэрэг

 

                             Энэ оны эхний 5 дугаар сарын байдлаар нийт 59  гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 19-өөр буюу 24.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүнд гэмт хэрэг 5 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 7-оор буюу 58.3 хувиар, хөнгөн гэмт хэрэг 54 бүртгэгдсэн нь 12-оор буюу 18.2 хувиар буурсан. 2021 оны эхний 5 сарын байдлаар хэрэг бүртгэлтийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 27 хэрэг бүртгэгдсэнээс 11 хэргийн эзэн холбогдогчийг олж яллагдагчаар татаж гэмт хэргийн илрүүлэлт 40.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг /сумдаар/

 

Сум

2020 оны  эхний 5 сар

2021 оны эхний 5 сар

Өсөлт, бууралт

Тоо

Хувь

1

Баянтал сум

4

3

 -1

-25

2

Шивээговь сум

12

3

-9

-75

3

Сүмбэр сум

62

53

 -9

-14.5

 

Бүртгэгдсэн тодорхой төрлийн гэмт хэрэг /ЭХ-ийн бүлгээр/

Гэмт хэргийн төрөл

2020 оны эхний 5 сар

2021 оны эхний 5 сар

Өсөлт, бууралт хувь

Нийт хэрэгт эзлэх хувь

1.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг /11.1-11-7/

23

36

56.5

61

2.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /17.1-17.2/

36

16

-20

27

3.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  /12.1-12.5/

1

1

0

1.7

4.

Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг /20.1-20.16/

1

3

2 дахин өссөн

5

5.

Хүний амьд явах эрхийн эсрэг ГХ/10.1-10.6/

7

1

-85.7

1.7

6.

Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг/27.1-27.11/

7

1

-85.7

1.7

7.

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг /15.1-15.6/

0

1

1 нэгж өссөн

1.7

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, гараг

   

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Хэргийн тоо

Өсөлт, бууралтын хувь

Гэр, орон сууц

38

58.3

Гудамж талбай, олон нийтийн газар

5

             -14

Байгууллага, аж ахуйн нэгж

6

              50

Бусад газар

9

             -62.5

Авто зам

1

             -85.7

 

 Гэмт хэрэгт холбогдогч

Гэмт хэрэгт 45 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7-оор буюу 13.5 хувиар буурсан байна.

                  Гэмт хэрэгт холбогдогсдын нас, нийгмийн байдал

            

Гэмт хэргийн хохирогч, хохирол

 

 

Гэмт хэргийн улмаас 1 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 1-ээр буюу 9 хувиар буурч 41 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11-ээр буюу 36.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

                 

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал

 

Гурав: Зөрчил

Нийт 5370 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2443  буюу 31.3 хувь буурсан үзүүлэлттэй байна. Нийт 5226 иргэнийг 196801.5 төгрөгөөр торгож 58 иргэнийг баривчлуулж, 79 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасчээ.

Зөрчил үйлдэгдсэн цаг, гараг

     

Зөрчил үйлдэгдсэн газар

Үйлдэгдсэн газар

Зөрчлийн тоо

/2020 оны эхний 5 сар/

Зөрчлийн тоо

/2021 оны эхний 5 сар/

Өсөлт бууралтын хувь

Гэр, орон сууц

46

            70

52.1

Гудамж талбай, олон нийтийн газар

28

            43

53.5

Байгууллага, аж ахуйн нэгж

5

2

-60

Бусад газар

6

9

50

Авто зам

102

157

54

 

 

Зөрчил үйлдэгдсэн онцлогоор:

      

 

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зөрчилд холбогдсон нийт 264 хүнийг эрүүлжүүлсэн нь урд оны мөн үеэс 3-аар буюу 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс эмэгтэй-14, төрийн алба хаагч-4, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч-5, хувиараа хөдөлмөр эрхлэгч-11, ажилчин малчин-27, оюутан-1, ажилгүй-201, бусад-15 хүн байна.

Эрүүлжүүлсэн шалтгаанаар ангилбал:согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан-19, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил холбогдсон-35, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон-17, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон-77, -гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 104, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 12 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Дөрөв:Дүгнэлт

    1.Гэмт хэрэг урд оны мөн үеэс 19-өөр буюу 24.4 хувиар буурсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээ, эргүүл, постуудыг оновчтой цаг хугацаанд үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулсантай холбоотой байна. Мөн золгүй байдлаар нас барсан гомдол мэдээлэлд хэрэг нээн шалгаж байсныг энэ оноос гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлж шийдвэрлэсэн нь нөлөөлсөн байна.

          2.Нийт гэмт хэргийн 61 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 27 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, нийт зөрчлийн 91.7 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүд эзэлж байна.

         3.Гэмт хэргийн хохирлын 84.2 хувийг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь өссөн нь гомдлоос шууд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын хэргийн дугаар авснаар яллагдагчаар татах ажиллагаа хурдан шуурхай болж хохирол нөхөн төлүүлэлтийн үйл ажиллагаанд эерэг үр дүн гарсан байна.

         4. Ковид 19 цар тахлын үед хорио цээрийн  дэглэмийг сахиулах ажлын хүрээнд  орон нутгийн замд хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон нь аймаг дамжин мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг бөөгнөрөл, иргэдийн урсгал хөдөлгөөнд нөлөөлж  энэ төрлийн гэмт хэрэг буурах эерэг үзүүлэлт болсон.

         5. Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үеэс 83.3 хувиар, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 56.5 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

 

                                                                   Тав: Санал                    

  1. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулах, гэр бүл, найз нөхөд, хамт олны дундах ахуйн хүрээний архидалтыг багасгах, хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдах зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж хууль зөрчигчдөд хариуцлага тооцох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
  2. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй зохион байгуулах зэрэг болно.
  3. Гэмт хэргийн дийлэнх хувь нь шөнийн цагаар үйлдэгдэж байх тул аймгийн гэрэлтүүлгийг шөнийн цагаар асах хугацааг нэмэгдүүлэх, камержуулалтыг сайжруулах нь гэмт хэргийн илрүүлэлтэнд нөлөөлөхөөр байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна