/ Мэдээ мэдээлэл / 2021 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

2021 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН

2021ОНЫ  01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2021.04.01                                                                                                        Говьсүмбэр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр 92 баримт бичгийн хүрээнд 215 зүйл заалтыг тусгасан төлөвлөгөө гарган  хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгаажуулж биелэлт үр дүнг  улиралаар тооцон ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62, 178, 181 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 78 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын энэ оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/90 дугаар захирамж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/52, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/64, 03 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр тушаал, 11 сарын 11-ны өдрийн А/272, 12 дугаар сарын 11-ны өдрийн А/293 дугаар тушаалуудын дагуу коронавирус “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор алба хаагчдыг “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэг, хоёрдугаар зэрэг”-т шилжин  ажиллаж байна.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

 

Цагдаагийн хэлтсийн  даргын зөвлөлийн хурлаар 2021 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг жилээр гарган, төлөвлөгөөний дагуу даргын зөвлөлийн хуралдааныг  3 удаа  зохион байгуулан  22 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэн зөвлөлийн хурлын мэдээллийг алба хаагч нарт танилцуулан ажиллав. Мөн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх санал, материалыг  нэгжийн дарга нараас сар бүр авч нэгтгэн төлөвлөгөөнд тусган  хэвшүүлсэн.

Энэ оны  эхний 01 дүгээр улирлын байдлаар ажлын үр дүнгээр 31 алба хаагчийн сарын үндсэн цалинг  5-40 хувь нэмж, 21 алба хаагчийг 2-15 хувь хасаж олгосон.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 50 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал 18/, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 32 гарган хэрэгжүүлж ажиллав.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

2020 онд бүтэц дотор шинээр Эрүүгийн цагдаагийн тасагт Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/313 дугаар тушаалаар Замын цагдаагийн зохицуулагч 1, мөн оны А/316 дугаар тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч 1, А/319 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч 1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 дугаар тушаалаар сэтгэл зүйч 1 орон тоо батлагдаж нийт 86 орон тоотойгоор үндсэн  үүргээ  гүйцэтгэн ажиллаж байна.  

Энэ оны 01 дүгээр улирлын байдлаар  эдийн засгийн ахлах төлөөлөгч 1, эрүүгийн мөрдөгч 1, хэсгийн байцаагч 2, харуулын цагдаа 1, энгийн ажилтаны 1 гэсэн нийт 6 орон тоо дутуу, нийт 76 алба хаагч, 4 энгийн ажилтан ажил үүрэг гүйцэтгэв.

        Цагдаагийн хэлтэст сул орон тоог нөхөх,  нөөц бүрдүүлэх зорилгоор 1 удаагийн сургалтад иргэдийг сонгон шалгаруулах зарыг  хэлтсийн  цахим хуудас,  мэдээллийн самбар, орон нутгийн хэвлэл, мэдээ мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 11 удаа иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-901/-д заасан  сул орон тоонд тавигдах болзол шаардлага хангасан 5 иргэний материал,  холбогдох судалгааг хийж, даргын зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж, шаардлага хангасан 2 иргэний санал, материалыг Цагдаагийн ерөнхий газрын  Хүний нөөцийн хэлтэст хүргүүлэн Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад  хамруулан сул орон тоонд томилуулан ажиллав. Мөн Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн цахим сургалтад хамрагдаж нөөцөд бүртгэгдсэн 1 иргэнийг ахлагчаар томилуулах саналыг тус тус хүргүүлсэн. 

      Цагдаагийн хэлтсээс  алба хаагчдыг ажлын байранд шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, мерит буюу  чадахуйн зарчимд тулгуурлан  ажилд дэвшүүлэн томилуулдаг, шударгаар өрсөлдөх зарчмыг ханган ажиллаж ЦБҮАЖ-ийн  /код-909 /-ийн дагуу төрийн албанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, шударга байдал, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг дагуу  2021 оны нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр   хэлтсийн дарга 1, тасаг, хэсгийн даргын 1, ахлах албан тушаалд 2, офицерын бүрэлдэхүүнд оруулах  3 нийт 7 алба хаагчийн материалыг холбогдох албадад хүргүүлэн шийдвэрлүүлсэн.  

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06, А/316, А/319 дугаартай тушаалаар орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хүүхдийн асуудал хариуцсан байцаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн  1 алба хаагчийг томилуулах саналыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн бөгөөд хэсгийн байцаагчийн сул орон тоонд нөөцөд бүртгэгдсэн 1 ахлагчийг томилуулахаар холбогдох албанд саналыг хүгүүлэн ажилласан байна.   

    Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 40, эмэгтэй офицер 7, эрэгтэй ахлагч 36, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 68,6 хувь нь дээд боловсролтой, 20 хувь нь бүрэн дунд, 11,4 хувь нь тусгай дунд боловсролтой байна. Алба хаагчдын 43,5 хувь нь офицер, 50,4 хувь нь ахлагч, 6,1 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 65,8 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 8 алба хаагч байгаагаас  хэлтсийн даргын тушаалаар цалинтай 1, ээлжийн амралтаас 3 алба хаагч чөлөө авсан.

Шинээр томилогдсон 2 ахлагч, офицерийн  бүрэлдэхүүнд томилогдсон 3 алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан танилцуулгыг  даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж, үр дүнг тооцон  ажиллав.

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас энгийн их дээд сургуулийн эрх зүй баклаврын хөтөлбөрийг 1 алба хаагч суралцан төгссөн. Одоо Хууль сахиулах их сургуулийн эчнээ 3 жилийн бакалаврын хөтөлбөрт 1, энгийн их дээд сургуулийн бакалавр 8, магистрын хөтөлбөрт 2 алба хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор ханган, суралцуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цол цагдаагийн дэслэгч 2, цагдаагийн ахмад 2, цагдаагийн хошууч 1, цагдаагийн дэд хурандаа 1, Хүний нөөцийн хэлтсийн зөвшөөрөлөөр цагдаагийн дэд ахлагч 2, ахлагч 2, сургагч ахлагчаар 1 тус тус томилуулах санал, материалыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна. 

Алба хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор анх ажилд орсон,  дэвшин томилогдсон, шилжин ирсэн алба хаагч нартай хамтарсан гэрээ байгуулан, тасаг, хэсгийн дарга нар дагалдах хуудсаар зааварчилга, зөвлөмж өгч, сар бүр дүнг тооцож хэвшүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс,  Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Ёс зүйн” төлбөртэй  сургалтад 1 алба хаагчийг  хамруулсан.

        Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 110, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойнуудыг тохиолдуулан ЦБҮАЖ /код-925/-д заасан болзол шалгуур хангасан  Төрийн одон медаль “Цэргийн гавъяаны одон”-оор 13, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 2, ХЗЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр 1 тус тус шагнуулах санал, материалыг даргын зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлж, материалыг харъяа албадад хүргүүлсэн. Мөн ахмадын зөвлөлтэй хамтран  “Цэргийн гавьяаны одон”-оор 9, “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жорлооч тэмдэг”-ээр 2 ахмад ажилтныг   шагнуулах санал материалыг журмын дагуу бүрдүүлж Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  хүргүүлэв.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний

үр дүнгийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2021 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажилласан бөгөөд албаны сургалтыг цахимаар болон “Zoom” програмаар энэ оны  01 дүгээр улиралын байдлаар 15 удаагийн 32 цагийн  сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор  999 алба хаагчийг хамруулан нэгдсэн дүнгээр 99.1 хувь буюу 5 үнэлгээтэй дүгнэгдсэн.

Цагдаагийн ерөнхий газар болон албад, цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулагдсан  цахим сургалтуудад нийт 56,  алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах галт зэвсэг хэрэглэх, буудлагын дадлага сургалт зохион байгуулах тухай  Цагдаагийн хэлтсийн даргын энэ  оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалын дагуу АКМ, ПМ загварын галт зэвсэг ашиглан буудлагын дадлага сургалтыг зохион байгуулан нийт 71 алба хаагчийг тус тус бүрэн хамруулав.

Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон зайн /цахим/, практик, дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох, галт зэвсэг, биеийн хүч, тусгай мэх хэрэглэх чадвар эзэмшүүлэх хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллав.

Хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “Ахмадын сан” байгуулан Монголын уламжлалт 17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хэлтсийн даргын тушаалаар 32 ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж, хамгийн өндөр настай, амжиргааны түвшин доогуур  2 ахмад ажилтан тавгын идээ, гарын бэлэг гардуулан нийт 758.000 төгрөг зарцуулсан байна.

Цагдаагийн хэлтсээс 2021 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт, олон нийтийн арга хэмжээний болон ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнүүдийг тус тус гарган улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” уралдаан тэмцээнд халдвар хамгаалалын дэглэм сахиулан нийт 56 алба хаагчийг оролцуулсан.

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/63 дугаар тушаалаар алба хаагчдын гаргаж буй гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилго бүхий “Харилцаа, хандалга” аяны хүрээнд ажиллах салбар төлөвлөгөөг хэлтсийн даргаар баталгаажуулсан.

    Цагдаагийн хэлтсийн эцэг, эхийн  зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага ОНХХ-л салбартай хамтарч Цагдаагийн хэлтсийн алба хаагч, гэр бүлд зориулсан “Гэр бүлийн баяр хөөр-хамтын аялал” сэдэвт сургалтыг цар тахал “Ковид-19” халдавараас урьдчилан сэргийлэн мэргэжлийн байгууллагын зөвлөлмжийн дагуу халдвар хамгаалалын дэглэм сахиулан  6 алба хаагч, гэр бүлийн гишүүдийг хамруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

   Монгол улсад хууль зүйн салбар үүсэн байгуулагдсаны 110, Цагдаагийн байгууллагын  түүхт 100, цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойн хүрээнд “Бүтээлч ажил, хариуцлагатай алба хаагч”, “Говьсүмбэр цагдаа-40” аян, болзолт урладааныг  зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хуваарыг батлуулан алба хаагч ая тухтай ажиллах, ажлын байрны стресст өртөхгүй байх чиглэлээр ажил арга хэмжээг зохион байгуулан даргын зөвлөлийн хурлаар сар бүр дүнг тооцон ажиллаж байна.

 

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын хамтран ажиллах гэрээ,  аймгийн 2020-2025 оны хөгжлийн хөтөлбөр, зэрэг баримт бичгүүдэд  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, алба хаагч нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд шинээр болон шилжин томилогдсон алба хаагч нарын гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах, амжиргааны түвшин доогуур алба хаагч нарын өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрт хамруулах зэрэг саналыг тусгуулан ажиллав.  

Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  бялдаржуулах өрөө, саун, спорт заал, алдрын танхим зэргийг нөөц бололцоогоо ашиглан засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж  алба хаагч нарт хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэм сахиулан үйлчилж байна.

Коронавируст халдвар /ковид 19/ цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилд дэмжлэг үзүүлэхээр зорилгоор  баталгаат бус замын хяналт, аймгийн төв доторх хяналт шалгалт хийх зорилгоор 24 төрийн  байгууллагын автомашиныг  тодорхой цагуудад өдөр тутам үүрэг гүйцэтгүүлж мэргжлийн удирдлагаар ханган хамтран үүрэг гүйцэтгүүлэх  ажлыг хэвшүүлээд байна.

Мөн Эрүүлжүүлэх, саатуулах,  баривчлах байрны 3 эмчийг аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан  сургалтад хамруулж, шинжилгээнд хамрагдаагүй иргэд ирсэн тохиолдолд түргэвчилсэн оношлуур хийж хүлээн авч байна. Энэ зорилгоор эрүүл мэндийн байгууллагаас оношлуур авч нөөц бүрдүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газраас шинээр баталсан орон тооны дагуу томилогдсон сэтгэл зүйч, хэсгийн байцаагч, зохицуулагч нарыг албаны орон сууцаар хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэв.

Түүнчлэн албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж, шат, шатны удирдлагын манлайллыг дээшлүүлэх, “Мерит” зарчмыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд энэ оны эхний улиралд сахилгын арга хэмжээ тооцогдсон алба хаагчийн тоо буурсан.

Шүүх, прокурорын байгууллагатай хамтран хууль сахиулах байгууллагын сургалтын төвийг орон нутгийн дэмжлэгээр байгуулах, хүлэмжийн ногоо тарих, номын санг шинээр байгуулж тохижуулах, гудамж талбайн камеруудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дроноор тоноглосон электрон эргүүл ажиллуулах,албан байгууллага болон айл өрхөд дохиоллын систем суурилуулах, зам дагуу суурин хурд хэмжигч төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг зохион байгуулсан.

 Коронавирус халдварт /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн оношлуураар 75, “PSR”-ын шинжилгээнд 3 удаа 56 алба хаагч, ажилтанг тус тус   хамруулан ажиллав.

Цагдаагийн ерөнхий газраас томуугийн вакцин 70 тун, хамгаалах хувцас 100, нүүрийн хамгаалалт 100, амны хаалт 5000, ариутгалын бодис, бээлий зэргээр ханган алба хаагч нарт тараан өгч, вакцинжуулах/ томуугийн/ ажлыг зохион байгуулсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчдад чацаргана, витамин, амин дэмүүдийг хуваарилан байгууллагын ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйг хамгаалах, халдваргүйжүүлэх зорилгоор байгууллагын конторын өрөө тасалгаа, спорт заал, цайны газар зэргийг тухай бүр халдавргүйжүүлэлт, ариутгал хийж ажиллаж байна. Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй 5 алба хаагчид ажил үүргийг цахимаар гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

             

Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөө, аймгийн засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, аймгийн 2020-2025 оны хөгжлийн хөтөлбөр, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд тодорхой заалтуудыг тусгуулан батлуулж ажиллаа.

Архидан согтуурахтай тэмцэх зорилгоор “Архидалтгүй Сүмбэр” хөтөлбөрийг санаачлан батлуулж, Сүмбэр сумын санхүүжилтээр 11 иргэнийг Дорнод аймагт архинаас гаргах эмчилгээнд хамруулсан бөгөөд цаашид Баянтал, Шивээговь сумдад хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэ оны эхнээс олон нийтийн цагдаагийн орон тоог 4-өөр нэмэгдүүлж, нийт 9 олон нийтийн цагдаагийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн бөгөөд камерын хяналт, хэв журам сахиулах,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 3 тасагтаа хуваарилан ажиллуулж байна. Эхний улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явуулын постыг ашиглаж эхэлсэн бөгөөд, компьютер, зургийн аппарат, камер, дрон, 2 ширхэг автомашин зэргийг орон нутгаас хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 04 сарын 03-ны өдрийн А/17 тоот тушаалаар “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд 2 иргэнийг хүүхэд хамгаалагчаар томилж Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтарсан дөрвөлсөн гэрээг байгуулан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 07 сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан ажилласан. Хүүхэд хамгаалагч нар нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн талаар 2 удаа мэдээлэл өгч,  244 сурагчийг хичээлд явах, харих үеэр замын хөдөлгөөнд оролцоход нь дэмжлэг үзүүлж, нийт 100 өдөр 400 цагийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна.Төслийн хүрээнд хүүхэд хамгаалагч нарт аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс нийт 1400000 төгрөгний урамшуулал олгосон.

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 63.1, 63.2, 63.3, 63.8-д тус тус заасны дагуу 2021 онд аймгийн нутаг дэвсгэрт ажиллуулах олон нийтийн цагдаагийн тоо, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшил, сургалт явуулахтай холбогдсон зардлын төсвийн төслийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэн олон нийтийн цагдаагийн орон тоог 4 –өөр нэмж урамшууллыг 550000 төгрөг байхаар батлуулсан.

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн

бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

          Цагдаагийн ерөнхий газрын даргын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалаар батлан ирүүлсэн жагсаалтаас цагдаагийн хэлтэст хамаарах 92 бодлогын баримт бичгийн 215 заалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган батлуулж, тасаг, хэсгийн дарга нарт хуваарилан өгч биелэлтийг хангуулан хяналт тавьж ажилласан.

            Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээнд хэлтсийн бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан ажилласан бөгөөд Олон нийтийн цагдаа Ө.Баясгалан аймгийн хэмжээнд 2, Улсад 2, цагдаагийн дэд ахлагч Э.Одгэрэл аймгийн хэмжээнд 1, цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд 2 дугаар байрт тус тус шалгарсан байна.

Аймгийн Прокурорын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх болон  хуулийн хэрэглээнд анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулан цагдаагийн хэлтсээс шийдвэрлэх хэргийн граффикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор үр дүнг тооцох ажлыг хэвшүүлсэн.

Шүүхийн тамгын газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг сар, улирал бүр зохион байгуулж алба хаагчийн үүрэг гүйцэтгэлтийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, дүгнэлтийг  хэлэлцүүлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 2 хууль болон журам, тушаалын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн.

 “Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн чиглэлийн хүрээнд бичиг хэргийн ажилтны Outlook хаягаар дамжуулан төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэн  “Од” программыг жижүүрийн шуурхай албанд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан  алба хаагчдад компьютерт программыг суулган үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан  энэ оны 01дүгээр улирлын байдлаар нийт 19 мэдээ, мэдээлэл байршуулан иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулав.

Мөн Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээний танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв рүү 2 удаа хүргүүлэн 1 мэдээллийг “Цагдаа” сэтгүүл нийтлүүлсэн байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны   төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гарган хэлтсийн даргаар батлуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхим  урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 5 төрлийн 30 ширхэг авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудсыг нааж, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулан иргэдэд хүргэн  ажиллав.

Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг мэдээллийг 14 хоног  шинэчилж ажилласан.

“Авилга, ашиг сонирхлын ойлголт, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь” сэдвээр цагдаагийн хэлтсийн 76 алба хаагчдад 1 удаа 2 цагийн цахим сургалтыг зохион байгуулав.

Мөн шударга үнэний үнэ цэн, Авилгын эсрэг олуулаа нэгдье, Гэрэл тусгая /арын хаалга, албаны мэдээлэлээ аминдаа биш, гайтай билэг, танилын гуйлт/, 7 төрлийн шторкыг алба хаагч нарт үзүүлэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн  мэдээллийг  алба хаагч нарт танилцуулан авилгал, аши сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 5 заалт бүхий баталгааны хуудсаар баталгааг авч хяналт тавьж ажилласан бөгөөд энэ оны 01 дүгээр улиралын байдлаар авилгал ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаарх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 38 алба хаагчаас 2020 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн.

Энэ онд шинээр томилогдсон 5 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын “126” дугаарын утас бүхий зурагт хуудас, Авилгын талаарх мэдээлэл авах “110” дугаарын утсыг иргэдэд сурталчилж, байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудаст байршуулсан.

Мөн иргэдээс санал авах хайрцагийг хүлээлгийн танхимд байрлуулсан. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагчтай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлээгүй байна.

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Өнгөрсөн 2021 оны 01 дүгээр улиралд  алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирээгүй байна. Алба хаагчдаас хандаж нийт 32 өргөдөл ирүүлснийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэж, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

 

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

Өнгөрсөн 2021 онд  1 алба хаагч ёс зүйн зөрчилд холбогдож сахилгын арга хэмжээ авагдсан нь урьд оны мөн үетэй  харьцуулахад нийт зөрчил урьд оны мөн үеийнхээс 100 хувиар буурсан.

Монгол Улсын Засгийн газрын 01 “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, 258  дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг тусгайлан бүртгэж, алба хаагчдад танилцуулж, сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, хариуцах алба хаагчийг томилж сар бүр даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үр дүнг тооцон ажилласан.

 Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвөлгөөнийг 1 удаа зохион байгуулан Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний явц, Цагдаагийн ерөнхий газрын дарга,  Тэргүүн дэд, Дэд даргын өгсөн үүргийн биелэлт үр дүнгийн талаар танилцуулж,  цагдаагийн хэлтсийн даргаас сахилга ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр алба хаагч нарт  10 төрлийн хугацаатай үүрэг, үр дүнг сар тооцон ажиллахаар шийдвэрлэсэн.      

 Сахилгын арга хэмжээ тооцогдсон 1 алба хаагчдад итгэл найдварын захидлыг “Монгол шуудан” ХХК-тай хамтран гэрийн хаягаар нь хүргүүлэн ажиллав.

          Дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтмол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч,  14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргийг ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллав.

Сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцлийг судалж, дүн шинжилгээ хийхэд  алба хаагч нарын ажилдаа хандах хандлага дутмаг, ажлын хариуцлага сул, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээ муу зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон. Зөрчлийг дахин гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдад нийт 1 удаагийн үүрэг, ажлын чиглэл өгч биелэлт үр дүнг сар бүр тооцож ажилласан.

Цагдаагийн хэлтсийн 75 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар баталгааны хуудсаар 2 удаа баталгаа авч, тасаг хэсгийн дарга нар хяналт тавьж ажиллав.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтэс нь  2021 оны 1 дүгээр улирлын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 406,420.0 мянган төгрөг, гүйцэтгэлээр 406,420.0 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 1,749.9 мянган төгрөг,  гүйцэтгэлээр 3,439.95 мян.төг буюу 196.6 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна. Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна.

Үүнд:

Цалинд 295,765.4 мянган төгрөг, НДШ зардал 6,729.6 мянган төгрөг, шатахуунд 10,000.0 мянган төгрөг, гэрэл цахилгаан 2,570.4 мянган төгрөг, жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардал 2,624.7 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба  “Зөрчилгүй дүгнэлт авч ил тод санхүүгийн самбар, шилэн дансын цахим www.shilendans.gov.mn,  цагдаагийн хэлтсийн цахим www.gobisumber.police.gov.mn  тус тус байршуулж ажилласан.

Энэ онд цагдаагийн хэлтэс нь харьцуулалтын аргаар жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардалын тендер сонгон шалгаруулалтыг явуулж 1 байгууллага, 1 иргэнээс санал ирсний журмын дагуу шалгууралтыг хийж, иргэн Г.Алтанчимэгтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

              Цагдаагийн хэлтэс нь энэ оны 1 дүгээр улирлын байдлаар  www.shilendаns.gov.mn нэгдсэн цахим системийн “төсөв /гүйцэтгэл 11 мэдээлэл”, “хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт 11 мэдээлэл”, “бусад 15 мэдээлэл”, нийт 37 мэдээллийг цаг хугацаанд нь байршуулсан.

 

Аж ахуйн чиглэлээр

 

              Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойг угтан “40 бүтээлч ажил” арга хэмжээний төлөвлөгөөг гарган батлуулж төлөвлөгөөнд тусгагдсан ажил арга хэмжээг эхлүүлээд байна. Арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсанаар хэлтсийн гадна гэрэлтүүлэг шинээр нэмж, Конторын барилга дээр байх “Police” бичиглэл бүхий гэрлийг засварлаж, 90 метр улаан болон цэнхэр өнгийн туузан гэрлийг нүүрэн талд шинээр байрлуулсан. Цагдаагийн хэлтсийн гадна хаягийг “BNZ” фотостудид захиалга өгч шинээр хийлгүүлэн байрлуулсан.

              Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа, жагсаалийн талбай, спорт заалны ойр орчим, хойд хаалга, 15-ны цагдаагийн хөшөө, зогсоол орчимыг харсан хяналтын 4 ширхэг камерыг шинээр байрлуулан жижүүрийн шуурхай албаны камерын хяналтын системд холбосон.

              Хэлтсийн ойр орчмын 50 метр газрын болон хашаан дотор алба хаагчдаар цэвэрлэгээг 2 удаа хийлгэж, явган хүний зам дагуу болон жагсаалын талбайг тойрсон хашлага моднуудыг тэгшлэн суурийг шинээр цутгаж суулгаж, Спорт заалны “00”-ын өрөө, коридор, душ, саун болон бялдаржуулах өрөөнуудийн засварыг алба хаагчдын хамт бүрэн засварлаж, баривчилгааны хүмүүсийг оруулах душыг шинээр хийж, сауны халаагч тенийг шинээр сольж бүрэн ажиллагаанд оруулсан. Хэлтсийн барилга байгууламжийн засвар үйлчилгээнд нийт 1.500.000 төгрөгийг зарцуулж, Албаны тээврийн хэрэгслүүдийг тасгийн дарга нараар ахлуулсан бүрэлдэхүүн 14 хоногт 1 удаа үзлэг шалгалтыг хийж үр дүнг танилцуулан хийгдэх шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүр хийлгэж, шатах тослох материалыг авч засвар үйлчилгээ хийж байна.

 

Хөрөнгө оруулалтын чиглэлээр

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас сум /7.62х39мм ПС/ 213 ширхэг, сум /9х18мм ПМ/ 213 ширхэг, орон нутгаас компьютер 2 ширхэг 3,6 сая төгрөг, камер 2 ширхэг дагалдах хэрэгслийн хамт 24.0 сая төгрөг тус тус бүртгэлд авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Цар тахал “Ковид 19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас нэг удаагийн хэрэгсэл болох ариутгалын бодис /жавелион/, автомакс, гарын ариутгагч цацлага, гар ариутгагч, малгай, амны хаалт /N95 стандарт нэг удаа/, нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас зэрэг эд материалын тусламж үзүүл сэн байна.

            Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ашиглаж байгаа бэлэн бус багажны сунгалтанд 1,080.0 мянган төгрөгийг шийдвэрлүүлсэн.

         “Ковид-19” цар тахлын үед аймгийн Засаг даргын нөөц сан болон гамшгаас хамгаалах сангаас Баянтал, Шивээговь сумын постонд ажиллаж байгаа алба хаагчдын хоол, шатахуун, аймгийн босоо тэнхлэгийн авто замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг гуперлэн гаргах автомашин шатахууны зардал зэргийн хөрөнгйн асуудлыг шийдвэрлүүлж, шатахууны санхүүжилтанд нийт 2,277.9 мянган төгрөгийг цагдаагийн хэлтсийн нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан гүйлгээг хийсэн болно.

 

Зохион байгуулсан шинэлэг ажил арга хэмжээ,

түүний үр дүнгийн талаар

Тасаг, хэсгийн  ажлыг  сар, улирлаар төлөвлөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт,  өгөгдсөн үүргийн биелэлтийг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үр дүнг тооцож хэвшүүлсэн.

Аймгийн Прокурорын газар, Мөрдөн байцаах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад ажиллагааны талаар сургалтыг зохион байгуулсан.

Цагдаагийн хэлтсийн 2020 оны үйл ажиллагааны тайланг аймгийн ИТХ-ын дарга, иргэний зөвлөлийн гишүүдэд танилцуулах үйл ажиллагааны үеэр Олон нийтийн цагдаагийн багц сургалтад хамрагдаж тэнцсэн 4 иргэнд гэрчилгээ, Дотоод хэргийн их сургуульд суралцаж төгссөн 3 алба хаагчдад ромбо, допломийг гардуулан бэлэг, дурсгалын зүйлийг дурсгав.     

 

 

Бусад ажлын талаар

Энэ оны 01 дүгээр улиралын байдлаар Цагдаагийн ерөнхий газар болон бусад албад, төрийн болон төрийн бус байгууллагаас нийт 720 албан бичиг ирүүлснээс хариутай 403 албан бичиг хүлээн авч, 377 бичгийн хариуг заасан хугацаанд нь хүргүүлсэн. Одоо хяналтад байгаа 26 албан бичиг байна.

Цагдаагийн ерөнхий газар болон бусад байгууллагууд руу 796 албан бичиг хүргүүлж, тусгай шуудан 10 удаа хүлээн авч, 15 удаа явуулж ажиллав.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга нараас ирүүлсэн 30 үүрэг ажлын чиглэлийг бүртгэн холбогдох албан тушаалтанд шилжүүлж ажилласан.

Алба хаагчдын сахилгын хураангуй, дэлгэрэнгүй, албаны шалгалт, алба хаагчтай холбоотой өргөдөл, гомдол, алба хаагч өртөж, хохирсон талаарх, иргэдээс байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын болон хүний нөөцийн хөдөлгөөний тайлан мэдээг тус тус хугацаанд нь холбогдох албадад хүргүүлж ажилласан.

Хэлтсийн даргаас тасаг, хэсгийн дарга нарт, тасаг, хэсгийн дарга нараас алба хаагчдад өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтүүдийг тухай бүр тооцож хэвшүүлсэн. Энэ оны 01 дүгээр улирлын байдлаар цагдаагийн хэлтсийн даргаас өгөгдсөн нийт 10 удаагийн үүрэг, чиглэлийн бие

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-04-30
  • 2015-01-06
Эрэн сурвалжилж байна