/ " ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ" өдөрлөгийг зохион байгуулав.

" ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ" өдөрлөгийг зохион байгуулав.

“ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” аяны хүрээнд АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ хамтран " ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ" өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн үeэр аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, сэтгэл зүйч нарыг урьж
- Стресст өртөхгүй байх, түүнээс ангижрах арга зам лекц
- Шинээр томилогдсон алба хаагчдад харилцаа хандлага болон сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авлаа.Мөн Цагдаагийн хэлтсийн
- "Манлайлагч гэр бүл", “Хамгийн үлгэр жишээ гэр бүл”, “Хамгийн хариуцлагатай гэр бүл”-үүдийг шалгаруулж урамшууллаа.
"Манлайлагч гэр бүл"-ээр Баянтал сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Х. Пүрэвжаргалын гэр бүл, “Хамгийн үлгэр жишээ гэр бүл”-ээр бэлтгэл ахлах ахлагч Д. Цогбаатарын гэр бүл, “Хамгийн хариуцлагатай гэр бүл”-ээр Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Д. Эрдэнэхүүгийн гэр бүл шалгарч бусаддаа эерэг үлгэр дууриаллыг үзүүлээ. Мөн азын сугалаа сугалж, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж Аялгуут хэмнэл бүжгийн клубт суралцаж байгаа алба хаагчид өөрсдийн сурсан мэдсэн бүжгээ хамт олондоо тайлагнаж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Цагдаагийн алба хаагчийн найдвартай ар тал нь болж ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж үргэлж тусалж дэмжиж ирсэн нийт гэр бүлүүд, нийгмийн сайн сайхны төлөө үргэлж хамтран ажиллаж ирсэн аймгийн ГБХЗХГ-ын хамт олон, хөгжимчин бэлтгэл ахмад С.Энх-Амаржаргалан нартаа хамгийн сайн сайхныг хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна